Байгуулагдсан цагаасаа эхлэн алсын харааныхаа дагуу бид
– Библи орчуулах
– Библи хэвлэх
– Түгээх
– Сурталчлан таниулах үндсэн үүргээ биелүүлсээр ирлээ.
Энэ хугацаанд нийт 500,000 орчим Библи, Шинэ гэрээ, аудио Библи болон номуудыг хэвлэж, худалдаанд гаргалаа. Цаашид бид монгол туургатан айл бүрд Библи хүргэх алсын хараандаа хүрэхээр ажиллаж байна.
Ариун Бичээс Нийгмэлэг нь гишүүнчлэлтэй байгууллага бөгөөд одоогоор 50 орчим чуулган, байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ. Бүх Гишүүдийн Хурал жил бүр, Удирдах Зөвлөл улирал бүр хуралддаг бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирлын дор захиргааны баг болон Стандарт Монгол Орчуулга төслийн хамт олон гүйцэтгэж байна.