Ариун Библиэс эшлэл ашиглахыг дараах журмаар зохицуулна.
- Байгууллага, чуулган, хувь хүн аливаа ном бүтээлдээ 499 буюу түүнээс доош тооны эшлэл ашиглах бол Ариун Бичээс Нийгэмлэгт мэдэгдэнэ.
- Ашиглаж буй эхийг өөрчлөхгүй.
- Ном, бүтээлдээ Ариун Библийн аль хувилбараас авснаа доорх байдлаар заавал дурьдана.
Бүх эшлэлийг Ариун Бичээс Нийгэмлэгийн Ариун Библи 2013 хувилбараас ашиглав.
Бүх эшлэлийг Ариун Бичээс Нийгэмлэгийн Ариун Библи 2004 хувилбараас ашиглав.
- Байгууллага, чуулган, хувь хүн аливаа ном бүтээлдээ 500 буюу түүнээс дээш тооны эшлэл ашиглах бол эхлээд Ариун Бичээс Нийгэмлэгтэй гэрээ байгуулна.
- Хэрэв ном, бүтээлээ худалдаалах бол АБН-ийн ГИШҮҮН байгууллага, чуулган худалдаж буй үнийн дүнгийн 3%, АБН-ийн ГИШҮҮН БУС байгууллага, чуулган 5%-тай тэнцэх төлбөрийг (Royalty) АБН-т төлнө.
- Сайнмэдээний зорилгоор үнэгүй тарааж байгаа бол АБН-ийн ГИШҮҮН байгууллага, чуулган хэвлэсэн үнийн дүнгийн 3%, АБН-ийн ГИШҮҮН БУС байгууллага, чуулган 5%-тай тэнцэх төлбөрийг (Royalty) АБН-т төлнө.
- Энэ журам Ариун Библийн 2004, 2013 хувилбаруудад адил үйлчилнэ.