2 1Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хүрч ирээд,
2-Са|хан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. 3Херод хаан болон бүх иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж гэнэ. 4Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв. 5Тэд түүнд
-Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр
6“Иуда нутгийн Бетлехем ээ!
Чи Иудагийн дээдсийн дунд огтхон ч дорд биш. Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна” 7Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ. 8Тэр тэднийг Бетлехем уруу явуулж,
-Яв, тэр Хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө гэлээ. 9Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтээд харсан од тэдний өмнө |всаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов. 10Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ. 11Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.
12-Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо.
13Тэднийг явсны дараа, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж
-Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ. 14Иосеф босоод шөнөөр Хүүг эхтэй нь авч Египетийг зорин хөдөллөө. 15Тэгээд Херодыг нас бартал тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан “Би Хүүгээ Египетээс дуудан гаргав” гэсэн нь ийнхүү биелжээ.
16Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйстэй бүх хүүхдийг хөнөөлгөв. 17Эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан хэлсэн нь тэр цагт биелэгдсэн агаад ингэхдээ
18“Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов.
Рахел тайтгарлыг авахаас татгалзан,
Хүүхдүүдийнхээ төлөө уйлна.
Учир нь тэд нар нь байсангүй” 19Харин Херодыг нас барсны дараа Египетэд Эзэний тэнгэр элч Иосефт зүүдэнд нь үзэгдэж,
20-Бос, Хүүг эхийнх нь хамт авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв. 21Тэр босож Хүүг эхтэй нь авч, Израиль нутагт ирэв. 22Харин Архел эцэг Херодынхоо оронд Иудейг хаанчилж байгааг тэр сонсоод тийш очихоос айжээ. Бурхан зүүдэнд нь сэрэмжлүүлснээр, тэр Галилын нутаг уруу явав. 23Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. “Назарынх гэж Түүнийг дуудах болно” гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.