Моабын тухай зөн

15 1 Моабын тухай зөн.

Моабын Аар шөнөөр устгагдан

 сүйрч,

Моабын Кир шөнөөр устгагдан

 сүйрчээ.

2 Тэд гашуудан уйлахаар сүм,

Дибон өөд, мөргөлийн

 өндөрлөгүүд өөд гарав.

Небо болон Медебагийн төлөө

Моаб уйлав.

Хүн бүрийн толгой нь халзан агаад

 сахлаа хусжээ.

3 Тэд гудамжиндаа таар углацгааж,

Дээвэр болон талбай дээрээ бүгд

 орилолдож,

Нулимс унагана.

Хешбон, Елеале мөн уйлж,

Дуу нь Иахаз хүртэл сонсогдоно.

Тиймээс Моабын зэвсэглэсэн эрс

чангаар уйлалдан

Аминыхаа төлөө чичирнэ.

5 Моабын төлөө

 зүрх минь хашхирна.

Оргодлууд нь Зоар, Еглат-

 шелишиа хүртэл зугтана.

Тэд Лухитын бэлээр

 уйлалдан өгсөж,

Сүйрэл мөхөлдөө гашуудан

Хоронаимын зам дээр шаналах

 уйлаан нь өндөрсөнө.

Нимримийн ус ширгэн

 өвс нь гандаж,

Ургамал ногоо үхэж,

Ногоон юм үгүй болов.

Иймээс тэд илүүчилж,

Нөөцөлсөн баялгаа Арабимын гол

 уруу зөөнө.

8 Тэдний шаналалт дуу

Моабын нутгийн эргэн тойронд

 цуурайтаж,

Орилоон нь Еглаимд,

 бүр Беер-елимд ч хүрсэн.

9 Учир нь Димоны ус цусаар

 дүүрэв.

Би Димонд уй гашууг нь нэмж,

Моабын оргодлууд ба тэр газарт

 үлдэгсэд дээр

 арслан авчирна.