Түрэмгийллийг илэрхийлсэн нь

20  1 Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин, Ашдодод ирж, довтлон эзэлсэн тэр жил 2 ЭЗЭН Амозын хүү Исаиад хэлэхдээ

—Явж бүсэлхийнээсээ таараа, хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдсанд Исаиа тийн үйлдэж шалдан, хөл нүцгэн явав. 3 ЭЗЭН

—Египет болон Кушийн эсрэг тэмдэг, бэлгэдэл болж, Миний зарц Исаиа гурван жилийн турш шалдан, хөл нүцгэн явсан шиг 4 Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод мөн Кушийн цөлөгдөгсөд болох хөгшин, залуу хүмүүсийн өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн хөөж явуулна. Тэд найдвар болох Куш, бахархал болох Египетээсээ болж айж, ичих болно. 6 Тэгээд тэр өдөр энэ эргийн орны оршин суугчид “Харагтун, бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж хүсэн тийш зугтсан найдлага маань энэ. Тэгэхээр бид яаж амь мултрах вэ?” гэж хэлнэ гэв.