Бурханы зэмсэг Кореш

45 1 Хаадын хуяг дуулгыг

 алдууруулахаар,

Үүдийг нь үл хааж,

Өмнө нь хаалгуудыг дэлгэхээр,

Өмнө нь үндэстнүүдийг

 захируулахын тулд

Баруун гарыг нь барьсан,

Өөрийн тосолсон Корешт

ЭЗЭН ийн айлдаж байна.

2 “Би чиний өмнө явж,

Муруй газрыг тэгшлэн

Хүрэл хаалгуудыг буталж,

Төмөр хөндлүүдийг

 цавчин хуваана.

3 Чамайг нэрээр чинь дуудсан

Би ЭЗЭН, Израилийн Бурхан

 гэдгийг

Чамд мэдүүлэхийн тулд

Би чамд харанхуйн эрдэнэс,

Далд газруудын нууцалсан

 эд баялгийг өгнө.

Миний боол Иаков,

Миний сонгосон Израилийн төлөө

Би чамайг нэрээр чинь дуудсан.

Чи Намайг танихгүй ч

Би чамайг овоглосон билээ.

Би ЭЗЭН.

Өөр байхгүй.

Надаас өөр Бурхан алга.

Чи Намайг танихгүй ч,

Би бүсийг чинь бүсэлсэн.

Тийнхүү Надаас өөр хэн ч алга,

Би ЭЗЭН,

Өөр байхгүй гэдгийг

Наран мандахаас бас шингэхээс ч

 мэдэх болтугай!

7 Би гэрлийг бий болгон

Харанхуйг бүтээж,

Амар тайвныг гүйцэтгэн,

Гай гамшгийг ч бүтээдэг.

Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.

8 Тэнгэр ээ, дээрээс цавд.

Үүлс зөвт байдлыг цутгаг.

Газар нээгдэж, авралыг ургуулан

Түүний хамт зөвт байдал дэлгэрэг.

ЭЗЭН Би үүнийг бүтээсэн билээ.

Бүтээгчтэйгээ маргалдагч

 газрын савнуудын

шавар сав хөөрхий еэ!

Шавар нь ваарчиндаа «Чи юу

 хийж байна вэ?»

Бүтээл чинь «Тэр гаргүй юм

 байна» гэж хэлэх үү?

10 Эцэгтээ «Та юу төрүүлэв?»,

Эхдээ «Та юу гаргачихав?» гэж

 хэлдэг нэгэн хөөрхий еэ!”

11 Израилийн Ариун Нэгэн,

Бүтээгч нь болох ЭЗЭН

 ингэж айлдаж байна.

“Хөвгүүдийн минь

 ирээдүйн талаар

Та нар Надаас асууж,

Мутрын минь ажлыг

 Надад тушаах уу?

12 Дэлхийг Би хийж,

Дээр нь хүнийг бүтээв.

Мутраараа тэнгэрийг дэлгээд,

Би түг түмдэд тушаав,

13 Би түүнийг зөвт байдал дотор

 босгосон бөгөөд

Бүх замыг нь тэгшилнэ.

Тэр хөлсөөр бус,

Шагналгүйгээр хотыг минь барьж,

Хоригдлуудыг минь сул явуулна”

 гэж

Түг түмдийн ЭЗЭН айлдав.

14 ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Египетийн баялаг,

Кушийн наймаа,

Чацархаг хүмүүс сабечууд

чам дээр ирж, чинийх болно.

Тэд араас чинь явж,

 гинжтэйгээ ирж,

 чамд мөргөөд,

«Үнэхээр Бурхан чамтай хамт

 байна.

Өөр байхгүй.

Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ.”

15 Израилийн Бурхан, Аврагч минь,

Үнэхээр Та Өөрийгөө нууцалдаг

 Бурхан юм.

16 Шүтээн хийгчид бүгд ичгүүрт орж,

Гутамшиг болон хамтдаа ичиж

 зовон явна.

17 Харин Израиль мөнхийн авралаар

ЭЗЭНээр аврагдана.

Та нар үүрд мөнхөд ичихгүй,

гутамшиг болохгүй.

18 Тэнгэрсийг бүтээсэн ЭЗЭН

 ингэж айлдаж байна.

(Тэрээр газрыг бий болгон,

 гүйцэлдүүлсэн Бурхан юм.

Тэр үүнийг дэмий хоосноор

 тогтоож бүтээгээгүй

Харин оршин суугчидтай

 болгохоор

 үүнийг бий болгов.)

“Би ЭЗЭН. Өөр байхгүй.

19 Дэлхийн харанхуй газраас Би

 нууцаар яриагүй,

«Дэмий хоосон л Намайг хайж

 байна» гэж

Иаковын үр удамд Би хэлээгүй.

ЭЗЭН Би зөвийг айлдаж,

Чигч шударгыг тунхаглаж байна.

Шүтээнүүд Вавилоныг

хамгаалахгүй

20 Цуглаад ирцгээ.

Үндэстнүүдийн оргодлууд

 хамтдаа ойртоцгоо.

Модон шүтээнүүдээ дээдлэн

Аварч чадахгүй бурханд залбирдаг

 тэдэнд мэдлэг алга.

21 Тунхаглан, танилцуул.

Тэд хамтдаа зөвлөлдөг.

Хэн эртнээс үүнийг

 мэдүүлсэн бэ?

Хэн урьдаас үүнийг

 тунхагласан бэ?

ЭЗЭН Би биш үү?

Надаас өөр Бурхан байхгүй.

Надаас өөр зөвт Бурхан,

Аврагч байхгүй.

22 Би Бурхан, Надаас өөр

 Бурхан байхгүй тул

Дэлхийн бүх хязгаар аа,

Над уруу эргэж аврагдагтун.

23 Би Өөрөөрөө тангарагласан.

Амнаас минь зөвт үг

 гарсан бөгөөд

 эргэж буцахгүй.

Тиймээс өвдөг бүхэн

 Надад сөгдөж,

 хэл бүр тангараглана.

24 Зөвхөн ЭЗЭН дор Миний тухай

«Зөвт байдал ба хүч» гэж хэлэгдэнэ.”

Түүн дээр ирэх бөгөөд

Түүнд уурсагч бүхэн

 доромжлогдоно.

25 ЭЗЭНий дотор

 Израилийн бүх үр удам

зөвтгөгдөн, алдаршина.