Вавилон басамжлагдана

47 Онгон охин Вавилон оо,

Доош бууж шороон дээр

 суугтун.

Халдеи охин оо,

Сэнтий байхгүй газар дээр суу.

Чамайг цаашид булбарай,

 туяхан гэж дуудахгүй.

Тээрмийн чулуу авч

 тариа тээрэмд.

Гивлүүрээ авч, банзлаа сөхөж,

Гуяа нүцгэлж гол гатлагтун.

Нүцгэн бие чинь ил гарч,

Ичгүүр чинь ч бас үзэгдэх болно.

Нэг ч хүнийг өршөөхгүйгээр

Би өшөө авна.”

Түг түмдийн ЭЗЭН хэмээх нэртэй

Бидний Аврагч

Израилийн Ариун Нэгэн болой.

“Халдеи охин оо,

Дуугүй суу, харанхуй уруу яв.

Чамайг цаашид

Хаанчлалуудын эзэгтэй гэж

 дуудахгүй.

Би ард түмэндээ хилэгнэн

Өв залгамжлалаа жигшиж,

Би тэднийг чиний гарт өгөв.

Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй,

Бүр өтгөст ч хүнд буулгыг

 үүрүүлэв.

Тэгээд чи «Би мөнхөд эзэгтэй байх

 болно» гэж хэлээд,

Эдгээр зүйлсийг

 зүрхэндээ оруулж,

Эцэс төгсгөлийг санасангүй.

Амарлингуй суугаад,

«Би, надаас өөр алга.

Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй,

Хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж

Зүрхэндээ өгүүлэгч тачаангуй

 нэгэн ээ,

Одоо сонсогтун.

Хүүхдээ алдах, бэлэвсрэх нь

Нэг л өдөр чам дээр

 хоёулаа гэнэт ирнэ.

Чиний илбэ арвин их,

Ид шид чинь агуу хүчтэй ч

Энэ бүхэн бүрэн хэмжээгээр

 чам дээр ирнэ.

10 Хилэнцэт явдалдаа чи найдан

«Хэн ч намайг харахгүй» гэж

 хэлэв.

Чиний мэргэн ухаан,

 мэдлэг чинь чамайг

 төөрөгдүүлж

«Би, надаас өөр алга» гэж

Чи зүрхэндээ хэлжээ.

11 Гэвч хаанаас гарч ирснийг нь

 мэдэхгүй

Ёрын муу юм чам дээр ирнэ.

Зайлуулж чадахааргүй гай

 гамшиг

Чам дээр унана.

Чиний мэдэхгүй сүйрэл

Гэнэт чам дээр ирнэ.

12 Залуу наснаасаа хийж ирсэн илбэ,

Арвин их ид шид дотроо чи одоо

 зогс.

Чи ашиг олж юуны магад,

Чи цочирдуулж ч болох юм.

13 Чи олон зөвлөгөөнөөсөө болж

 туйлджээ.

Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид,

Шинэ сараар мэргэлэгчид одоо

 босож,

Чам дээр ирэх юмнаас чамайг

 авраг.

14 Үзэгтүн, тэд сүрэл мэт болж,

 галд шатна.

Тэд өөрсдийгөө галын дөлнөөс

 аварч чадахгүй.

Дулаацах нүүрс ч, өмнө нь суух

 гал ч

 үгүй болно.

15 Залуу наснаас чинь хамт

Арилжаа хийж, хамт

 хөдөлмөрлөгчид чинь

Тийм л байна.

Хүн бүр өөрийнхөө хэсэгт

 тэнүүчлэх бөгөөд

Чамайг хэн ч аврахгүй.”