Бүтээгч, чөлөөлөгч Бурхан

48 Чи Иудагийн уснаас

 гарч ирсэн бөгөөд

ЭЗЭНий нэрээр тангараглаж,

Израилийн Бурханыг

 дууддаг боловч

Үнэн зөв дор байдаггүй.

Израиль хэмээх нэрээр

 дуудагдсан

Иаковын гэр ээ!

Үүнийг сонс!

Учир нь тэд ариун хотынхон гэж

өөрсдийгөө нэрлээд,

Израилийн Бурханд түшиж байна.

Нэр нь түг түмдийн ЭЗЭН билээ.

“Би өнө эртний юмсыг

 эхнээс тунхаглан

Амнаасаа гаргаснаа Би

 зарласан бөгөөд

Гэнэт үйлдэхэд,

 тэдгээр нь биелсэн.

Учир нь чи зөрүүд,

Хүзүү чинь төмөр булчин,

Магнай чинь хүрэл гэдгийг

Би мэднэ.

«Шүтээн минь үүнийг хийж,

Сийлмэл хөрөг, цутгамал хөрөг

 минь үүнд тушаасан» гэж

чамайг ярих вий гэсэндээ

Би бүр эхнээс мэдүүлж,

Болохоос нь өмнө чамд

 сонордуулсан.

Чи сонссон.

Энэ бүгдийг харагтун.

Чи үүнийг мэдүүлэхгүй юу?

Энэ цагаас эхлэн Би чамд

 шинэ юмсыг,

Чиний мэдээгүй

 нууцлагдсан зүйлсийг

 сонсгоё.

Тэдгээр нь урьд биш,

 сая бүтээгдсэн юм.

«Хараач, би үүнийг мэдэж байсан»

 гэж чамайг хэлүүлэхгүйн тулд

Өнөөдрийг хүртэл

чи тэдгээрийг сонсоогүй.

Чи сонсоогүй, мэдээгүй.

Урьдаас чих чинь нээгдээгүй байв.

Учир нь чи урван тэрслэх бөгөөд

Хэвлий дотор байхаасаа

 тэрслэгч гэж

 нэрлэгдэхийг чинь

Би мэдэж байлаа.

Нэрийнхээ төлөө Би

 уур хилэнгээ хойшлуулж,

Өөрийгөө алдаршуулахын тулд

Би чамайг тасталгүй тэвчлээ.

10 Үзэгтүн, мөнгө шиг биш ч

Би чамайг цэвэршүүлсэн.

Чамайг зовлон зүдүүрийн

 зуухан дотор

Би сонгосон.

11 Би Өөртөө, Өөртөө л үйлдэнэ.

Учир нь Миний нэр

яаж бузарлагдаж чадах юм бэ?

Би алдраа бусдад өгөхгүй.

12 Намайг сонсогтун Иаков аа,

Миний дуудсан Израиль аа.

Би Тэр мөн.

Би эхэн бөгөөд Би бас эцэс.

13 Мутар минь дэлхийг суурилуулан

Баруун мутар минь

 тэнгэрийг дэлгэв.

Би тэднийг дуудахад

тэд хамтдаа зогсдог.

14 Бүгдээрээ цуглаж, сонсогтун.

Хэн нь эдгээрийг тунхагласан бэ?

ЭЗЭН түүнийг хайрладаг.

Тэрээр хүссэнээрээ

 Вавилонд үйлдэж,

Мутар нь халдеичуудын

 эсрэг байна.

15 Би, Би айлдав.

Би түүнийг дуудаж,

Би түүнийг авчирсан бөгөөд

тэр замдаа өлзийтэй байна.

16 Надад ойртон ирээд,

 үүнийг сонсогтун!

Би эхнээсээ нууцаар яриагүй

 бөгөөд

Энэ нь болох үеэс

Би тэнд байсан юм.

Одоо Эзэн БУРХАН

Намайг болон Өөрийн Сүнсийг

 илгээв.”

17 Чиний Аврагч, Израилийн Ариун

 Нэгэн, ЭЗЭН

Ингэж айлдаж байна.

Чамд тустайг сурган

Чамайг явах замаар чинь

 удирддаг

“Бурхан ЭЗЭН чинь Би байна.

18 Тушаалуудад минь

анхааралаа хандуулдаг ч

 болоосой, чи!

Тэгвэл амар тайван чинь гол мэт,

Зөвт байдал чинь

 далайн давалгаа

 мэт байхсан.

19 Үр удам чинь элс мэт,

Хэвлээс чинь гарагчид

Элсний ширхэг мэт болно.

Нэрс нь оршихуйгаас минь

Хэзээ ч таслагдахгүй,

 устгагдахгүй.”

20 Вавилоноос гарч,

 халдеичуудаас зугтаа!

Баярт дуугаар мэдүүлж,

 үүнийг сонсгож,

Боол Иаковаа ЭЗЭН аварлаа” гэж

Дэлхийн хязгаар хүртэл

 дэлгэрүүлэгтүн.

21 Тэр тэднийг цөлөөр дагуулах үед

тэд цангаагүй.

Тэр тэдний төлөө

 хаднаас ус урсгаж,

Тэрээр хадыг хагалан

 ус оргилуулсан.

22 “Буруутад амар тайван үгүй” гэж

ЭЗЭН айлдав.