Зарцын үйлчлэл

49 1 Эргийн орнууд аа,

 Намайг сонсогтун.

Алс холын хүмүүс ээ,

 анхаарагтун.

Хэвлийд байхаас минь

ЭЗЭН Намайг дуудсан.

Эхийнхээ умайд байхаас л

Нэрийг минь Тэр дурдсан.

Амыг минь хурц илд мэт болгож,

Мутрынхаа нөмөрт

 Намайг далдалж,

Шилмэл сум мэт болгон,

Саадаг дотроо Тэр

 Намайг нуусан.

Тэр Надад

“Израиль аа. Чи Миний зарц.

Чиний дотор Би Өөрийгөө

 алдаршуулна” гэж айлдав.

Харин Би

“Дэмий хөдөлмөрлөж, хүчээ юунд

 ч биш, хоосон зарцуулжээ, Би.

Гэвч үнэхээр шударга ёс минь

 ЭЗЭНтэй хамт,

Шагнал минь Миний Бурхантай

 хамт юм” гэсэн.

Иаковыг Өөртөө буцаан авчирч,

Израилийг Өөртөө

 цуглуулахын тулд

Намайг эхийн хэвлийгээс

 зарцаа болгосон

ЭЗЭН одоо ингэж айлдаж байна.

(Би ЭЗЭНий мэлмийд алдар

 хүндтэй,

Бурхан минь Миний хүч болсон.)

Тэр “Иаковын овгуудыг босгон,

Израилийн нөөцлөгдөн

 үлдэгсдийг сэргээхийн тулд

Чи зарц минь байх нь

 өчүүхэн хэрэг.

Авралыг минь газрын хязгаарт

 хүргэхийн тулд

Би Чамайг

 үндэстнүүдийн гэрэл болгоно”

 гэв.

Хүн бүхэнд жигшигдсэн,

Үндэстнүүдэд басамжлагдсан,

Захирагчдын зарцад хандан

Израилийн Аврагч, Ариун Нэгэн,

 ЭЗЭН

Ингэж айлдаж байна.

“Чамайг сонгосон Израилийн

 Ариун Нэгэн, итгэмжит

 ЭЗЭНээс болж

Хаад үзээд босно, ноёд ч сөгдөж

 мөргөнө.”

Сионы хүүхдүүд буцна

 8 ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Тааламжтай цагт Би Чамд

 хариулж,

Авралын өдөр Би Чамд тусалсан.

Би Чамайг сахин хамгаалах

 бөгөөд

Газрыг дахин сэргээж,

Сүйтгэгдсэн өмчийг

 буцаан өвлүүлэхийн тулд

Чамайг ард түмний гэрээний

 төлөө өгч,

Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж,

Харанхуйд оршигч хүмүүст

«Ил гарагтун» гэж хэлэхийн

 тулд юм.

Замын дагуу тэд идээшлэн

Бүх өндөрлөг дээр

 бэлчээр нь байх болно.

10 Тэд өлсөхгүй, цангахгүй,

Аагим халуунд ч, наранд ч

 цохиулахгүй.

Учир нь Энэрэгч нь тэднийг

 удирдах ба

Усны ундаргуудын хажуугаар

 дагуулна.

11 Би бүх уулаа зам болгож,

Замууд минь өргөгдөнө.

12 «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос,

Тэдгээр нь умард, өрнөдөөс

Синимийн газраас бас тэдгээр нь

 ирнэ.»

13 ЭЗЭН ард түмнээ

 тайвшруулсан бөгөөд

Зовсон хүмүүсээ энэрэх учир

Тэнгэр ээ, баярлан орилогтун.

Газар аа, баясагтун.

Уулс аа, бахдан дуулагтун.

14 Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан.

Эзэн намайг мартсан» гэв.

15 «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж

Хэвлийнхээ хөвгүүнийг

 энэрэхгүй байх уу?

Хэдийгээр тэд мартаж болох ч

Би чамайг мартахгүй.

16 Үзэгтүн, Би алгандаа

 чамайг сийлсэн бөгөөд

Хана хэрмүүд чинь

 үргэлж Миний өмнө.

17 Чиний хөвгүүд яарч,

Чамайг сүйтгэгч, цөлмөгчид

 чамаас сална.

18 Харцаа өргөн эргэн тойрноо

 харагтун.

Тэд бүгд хамтдаа цуглан

 чам уруу ирж байна»

«Би амьд!» хэмээн ЭЗЭН

 тунхаглан

«Чи тэднийг чимэглэл мэт зүүж,

Сүйт бүсгүй мэт тэднээр гоёх болно.

19 Учир нь балгас болон хоосорсон

 газрууд,

Сөнөсөн нутаг чинь оршин суухад

 хэтэрхий давчдаж,

Чамайг залгигчид холдоно.

20 Эндсэнээс хойших хүүхдүүд чинь

 чихэнд

«Энэ нутаг надад хэтэрхий давчуу

 тул

Надад амьдарч болох газар өгөөч»

 гэж хэлнэ.

21 Тэгэхэд чи зүрхэндээ

«Би хүүхдүүдээсээ хагацсан,

Хүүсэр, цөлөгдсөн болоод тэнүүлч

 тул

Хэн тэднийг надад төрүүлэх вэ?

Хэн тэднийг өсгөх вэ?

Үзэгтүн, би ганцаараа үлджээ.

Тэд хаана байв аа?» гэж хэлнэ.”

22 Эзэн БУРХАН

 ингэж айлдаж байна.

“Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд

 уруу өргөн

Ард түмнүүдэд тугаа босгоно.

Тэд хөвгүүдийг чинь энгэртээ,

Охидыг чинь мөрөн дээрээ

 авчирна.

23 Хаад чиний тэжээгчид,

Хатад нь чиний өрлөг эх болж,

Өмнө чинь нүүрээ

 газарт хүртэл мэхийн,

Хөлийн чинь тоосыг долооно.

Надад итгэн найдагчид

 ичгүүрт орохгүй учир

Намайг ЭЗЭН гэдгийг

 чи мэдэх болно.

24 Хүчтэнээс олзыг нь авч,

Харгислагчийн хоригдлуудыг

 аварч чадах уу?»

25 Харин ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Хүчтэнээс хоригдлуудыг нь

 булаан авч,

Харгислагчаас олзыг нь аварна.

Учир нь чамтай тэрсэлдэгчтэй

 Би тэмцэлдэж,

Хөвгүүдийг чинь аврах болно.

26 Чамайг дарлагчдыг Би

Өөрсдийнх нь махаар

 хооллох бөгөөд

Тэд цусаа амтат дарс мэт ууж,

 согтоно.

ЭЗЭН Би чиний Аврагч,

 чиний Чөлөөлөгч,

Иаковын Хүчит Нэгэн гэдгийг

Бүх махбод мэдэх болно.”