Үр жимсгүй усан үзмийн тариалан

5 1 Би одоо хайртдаа зориулж,

Усан үзмийн талбайнх нь тухай

Хайртынхаа дууг дуулъя.

Хайрт минь маш үржил шимтэй

 гүвээн дээр

Усан үзмийн талбайтай байлаа.

2 Тэр эргэн тойрныг нь малтаж,

 чулуунуудыг нь зайлуулаад,

Шилмэл усан үзмийг суулгаж,

Талбайн голд цамхаг босгоод,

Дотор нь дарс шахуурга

 суулгаж гэнэ.

Тэр тэгээд сайхан усан үзэм гарна

  гэж хүлээж байтал зэрлэг

 жимс ургажээ.

3 “Одоо тэгэхээр Иерусалимын

 оршин суугчид,

Иудагийн эрчүүд ээ!

Усан үзмийн минь талбай бидэн

хоёрын хоорондохыг шүүгтүн!

4 Усан үзмийн талбайдаа

 миний хийгээгүй

Өөр юуг би

 хийх ёстой байсан юм бэ?

Сайн усан үзэм гарна гэж

 би хүлээж байхад

Яагаад зэрлэг жимс гарсан бэ?

Одоо би усан үзмийнхээ талбайд

 юу хийх гэж байгаагаа

Та нарт өгүүлье.

Би хайс шивээг нь авч хаяад,

 шатаана.

Би ханыг нь нурааж

 талхлагдсан газар болгоно.

6 Би талбайг эзгүйрүүлэн хаяад,

Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй.

Харин сундуу бут, өргөст бут

 ургана.

Түүн дээр бороо бүү оруул гэж

Би үүлэнд тушаана”.

Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий

 усан үзмийн талбай нь

Израилийн гэр,

Таалан соёрхдог ургамал нь

Иудагийн эрчүүд юм.

Тэр шударга үнэнийг

 эрсэн боловч

 цус урсгахыг үзжээ.

Зөвийг эрсэн боловч

 зовлонт дууг сонсжээ.

Нийгмийн шударга

бусыг буруутгах нь

 8 Ямар ч зайгүй болтол нь

 байшин дээр байшин нэмж,

Талбайг талбайтай нь

 нийлүүлэгчид хөөрхий еэ!

Та нар газрын дунд ганцаараа

 амьдрах гэж ингэжээ.

9 Чихэнд минь түг түмдийн ЭЗЭН

“Үнэхээр, олон байшингууд

 хоосорч,

Том сайхан нь хүртэл эзэнгүй

 болно.

10 Усан үзмийн арван акр газар

 нэг бат дарс гаргаж,

Нэг омер үр нь нэг ефа тариа

 ургуулна” гэж тангараглав.

11 Сархдад согтуурахаар хойноос нь

 хөөцөлдөн өглөө эрт босож,

Дарсанд цохиултлаа үдэш орой

 болтол байгчид хөөрхий еэ!

12 Тэдний найр нь лир, босоо ятга,

 хэнгэрэг, лимбэ, дарсаар

 хөгжинө.

Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг

  үл анхаарч,

Мутрынх нь ажлыг ч

 тунгааж эс бодно.

13 Ард түмэнд минь мэдлэг

 дутсанаас болж тэд цөлөгдөн

Хүндэт хүмүүс нь өлсөж,

Олон түмэн нь цангаж зовно.

14 Тиймээс Үхэгсдийн орон

 хоолойгоо өргөсгөн

Амаа хязгааргүй ангайлгав.

Иерусалимын сүр жавхлан,

 олон түмэн, дуу чимээ нь,

Хөгжил, баясал тийшээ бууна.

15 Хүн номхтгогдож,

 хүн басамжлагдана.

Бардам хүний

 нүд ч басамжлагдана.

16 Гэвч түг түмдийн ЭЗЭН шүүхээр

 өргөмжлөгдөж,

Ариун Бурхан үнэн зөв дор

 ариунаа үзүүлнэ.

17 Хурганууд өөрийн бэлчээрт

 байгаа шиг идээшилж,

Баячуудын орхисон газарт

 харийнхан хооллоно.

18 Худал хуурмагийн аргамжаар

 хилэнцийг авчирч,

Тэрэгний татлагаар

 нүглийг татагчид хөөрхий еэ.

19 “Тэр түргэн хийж,

Ажил юугаа яаравчлаг.

Бид үзмээр байна.

Израилийн Ариун Нэгэний

 зорилго

 ойртон өнгөрөх болтугай.

Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид

20 Мууг сайн, сайныг муу гэж

 нэрлэгчид,

Харанхуйг гэрэл, гэрлийг

 харанхуйгаар солигчид,

Гашууныг амттай, амттайг

 гашуунаар орлуулагчид

 хөөрхий еэ!

21 Өөрийнхөө нүдэнд мэргэн болж,

Бодолдоо ухаалаг байгчид

 хөөрхий еэ!

22 Дарс уухдаа баатар,

Сархад найруулахдаа

 зоригтой байгчид хөөрхий еэ!

23 Хахуулиас болж буруутыг

 зөвтгөж,

Шударга хүмүүсээс эрхийг нь

 хагацаагчид хөөрхий еэ!

Харийн түрэмгийлэл ирнэ

 24 Тиймээс галын хэл

 сүрлийг түймэрдэн

Галын дөлд хуурай өвс

 хуйхлагдахын адил,

Үндэс нь өмхөрсөн мэт болж,

Цэцэг нь тоос шиг хийснэ.

Учир нь тэд түг түмдийн ЭЗЭНий

 хуулийг үл тоомсорлон,

Израилийн Ариун Нэгэний

 үгийг үл тоомсорлосон.

25 Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн

 ард түмнийхээ эсрэг шатаж,

Тэдний эсрэг мутраа сунгаж,

Тэднийг цохиж унагав.

Уулс доргиж, гудамжнуудын голд

 тэдний цогцос

Хог мэт хөглөрнө.

Ингэлээ гээд уур хилэн нь эс

 эргэв

Мутар юугаа Тэр сунгасан хэвээр

 байна.

26 Тэр бас алс холын үндэстэн уруу

туг өргөж,

Газрын мухраас тэдэн уруу

   исгэрнэ.

Харагтун, тэд үтэр түргэн ирнэ.

27 Дотроос нь хэн ч ядарч

 бүдрэхгүй,

Нэг ч хүн дугхийхгүй, унтахгүй.

Бүсэлхий дэх бүснүүд нь ч

 тайлагдахгүй.

Нэг ч хүний гутлын үдээс

 тасрахгүй.

28 Сум нь хурц,

Нум нь хөвчилсөн,

Морьдын туурай нь цахиур мэт,

Тэрэгний мөөр нь хуй салхи мэт

 ажээ.

29 Тэдний хүрхрэх нь эрслэн мэт ажээ.

Тэд залуу арслангууд шиг архирч,

Олзоо шүүрэн авахдаа архирнам.

Тэд олзоо аваад явахад,

Түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.

30 Тэр өдөр далайн түрхрэлт мэт

Тэд ард түмэн уруу хүрхэрнэ.

Хэрэв нэгэн хүн газар уруу харвал

Тэнд харанхуй, уй гашуу ба гэрэл

 нь хүртэл

Үүлээр харанхуйлагдсан нь

 үзэгдэнэ.