Дуулгавартай бүхэнд

 хамаарах гэрээ

56ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Шударга ёсыг сахин

 зөвийг үйлдэгтүн.

Учир нь аврал минь ирэхэд,

Зөвт байдал минь илэрхийлэгдэхэд

ойр байна.

2 Үүнийг үйлдэгч хүн,

Үүнээс зуурагч нэгэн,

Амралтын өдрийг

 бузарлалгүй сахигч,

Аливаа ёр мууг үйлдэхээс

 гараа татагч нь ерөөлтэй еэ!”

3 ЭЗЭНтэй нэгдсэн гаднынхан

“ЭЗЭН намайг ард түмнээсээ

 салгана” гэж бүү хэлэг.

Тайган хүн ч “Үзэгтүн, би

 хувхайрсан мод” гэж бүү хэлэг.

4 Учир нь ЭЗЭН үүнийг айлдав.

“Амралтын өдрийг минь сахин

Надад тааламжтайг сонгож,

Гэрээг минь чандалдаг тайган

 хүмүүст

5 Би гэрийнхээ дотор

 ханануудынхаа дунд

Хөвгүүд охидынхоос ч илүү

 сайн гар ба нэрийг өгнө.

Би тэдэнд усташгүй,

 мөнхийн нэр өгнө.

6 ЭЗЭНд үйлчилж,

ЭЗЭНий нэрийг хайрлан

Зарц нь болохын тулд

Түүнтэй нэгдсэн гаднынхныг,

Амралтын өдрийг

 бузарлалгүй сахин

Гэрээг минь чандлах хүн бүрийг

7 Би ариун ууландаа аваачин

Залбирлын гэртээ тэднийг

баяр хөөртэй болгоно.

Миний гэр бүх ард түмний

залбирлын гэр гэж нэрлэгдэх

 учраас

Тэдний шатаалт тахил, нядлах

 тахилууд нь

Тахилын ширээн дээр минь

 тавигдана.”

Тарж бутарсан израильчуудыг

 цуглуулагч

Эзэн БУРХАН тунхаглаж байна.

“Түүнд хэдийнээ цугларагсад дээр

Би бусдыг бас цуглуулна.”

Израилийн удирдагчдын завхрал

 9 Хээрийн бүх араатан аа,

Ойн бүх амьтад аа,

Идэхээр ирэгтүн.

10 Харуулууд нь сохор,

Тэд бүгд юу ч мэдэхгүй.

Тэд бүгд унтаж хэвтдэг,

Зүүрмэглэх дуртай, хуцах

 чадваргүй

хэлгүй ноход юм.

11 Тэд цадахаа мэддэггүй,

 шуналтай ноход.

Тэд ухаангүй хоньчид.

Тэд бүгд өөр өөрсдийн мөрөө хөөн

Хүн бүр шударга бус олзоо,

 эцсийн ашгаа эрнэ.

12 “Ирэгтүн. Би дарс авчирч,

 согттолоо сархад ууцгаая.

Маргааш ч өнөөдөр шиг,

Бүр ч элбэг байх болно” гэж тэд

 хэлдэг.