Шүтээн дагасан

Израилийн доройтол

57Зөвт хүн мөхөх бөгөөд

Үүнийг хэн ч зүрхэндээ

 авдаггүй.

Энэрэлт хүмүүсийг авч явахад

Хэн ч үл ойлгоно.

Учир нь зөвт хүнийг

 муугаас холдуулж,

Амар тайванд тэрээр орно.

Зөв замаар явагч

Тэд бүгд хэвтрүүд дээрээ амарна.

Харин илбэчин эмийн хөвгүүд,

Завхайрагч садар самуун эмийн

 үр удам аа,

Нааш ирэгтүн.

Та нар хэнийг шоолж байна вэ?

Хэний эсрэг амаа томоор

 ангайлгаж,

Хэлээ гаргана вэ?

Та нар гэмт үйлдлийн хүүхдүүд,

Худал хуурмагийн үр удам бөгөөд

Царс моддын дунд,

Ногоон мод бүрийн доор

Шүтээнүүдтэйгээ дүрэлзэн шатаж,

Гуу жалганд,

 хавцлын ан цавд

хүүхдүүдээ алдаг биш үү?

Гуу жалгын

 гөлгөр чулуунуудын дундах нь

чиний хувь юм.

Тэд, зөвхөн тэд

 чиний шавга мөн.

Чи тэдэнд л ундаан өргөл асгаж,

Идээн өргөл өргөсөн билээ.

Үүнд чинь Би санаа амрах

 болж байна уу?

Өндөр, сүрлэг уулан дээр

 чи ороо засаж,

Тахил өргөхөөр тийшээ гарсан.

Хаалга хатавчнуудын ард чи

Тэмдгүүдээ тавьжээ.

Үнэндээ Надаас эргэн

 чи биеэ нүцгэлж

Дээш гарч, ороо өргөсгөн

Тэдэнтэй тохиров.

Чи тэдний оронд дуртай,

Чи тэдний нүцгэнийг харсан.

Чи хаан уруу тостой очиж,

Үнэртнээ нэмэгдүүлсэн.

Чи элчингүүдээ алс хол газар

 илгээн

Үхэгсдийн орон уруу буулгасан.

10 Замын уртад чи туйлдсан ч

“Найдлага үгүй” гэж хэлээгүй.

Гарт чинь амь олдсоор байгаа

 учраас

Чи доройтоогүй л байна.

11 Намайг санаагүй, Намайг бодоо ч

 үгүй худал хэлж байхдаа чи

Хэнээс чи зовниж,

 хэнээс эмээсэн бэ?

Би эртнээс хойш чимээгүй

 байсны улмаас

Чи Надаас эмээхгүй болсон уу?

12 Би чиний зөвт байдал,

 үйлсийг чинь тунхаглана.

Гэвч тэдгээр нь чамд ашиггүй.

13 Орилж байхад чинь

Бүлэглэл чинь чамайг авраг!

Салхи тэд бүгдийг чинь хийсгэж,

Үлээх агаар тэднийг авна.

Харин Надад хоргодогч нь

 газрыг өвлөн

Ариун уулыг минь эзэмшинэ.”

Тусламж, эдгэрлийн амлалт

 14 “Босгогтун, босгогтун.

Замыг бэлтгэгтүн.

Ард түмний минь замаас саадыг

 зайлуул» гэж хэлэгдэх болно.

15 Ариун хэмээх нэртэй, мөнх

 амьдрагч,

Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн

 ийн айлдав.

“Сүнсэндээ дарууг нь

 сэргээхийн тулд,

Зүрхнээсээ гэмшсэнийг нь

 сэргээхийн тулд

Сүнсэндээ даруутай нь,

 гэмшсэн нэгэнтэй нь

Би өндөрт, ариун газарт оршдог.

16 Би мөнхөд заргалдахгүй,

Үргэлж ууртай байхгүй.

Эс тэгвэл сүнснүүд ч,

Миний бүтээсэн амьсгалууд ч

Өмнө минь сульдах болно.

17 Шунал хэмээх хилэнцээс нь болж

Би хилэгнэн түүнийг цохив.

Би өөрийгөө нууж, уурлаж байлаа.

Гэсэн ч тэр эргэн

 зүрхнийхээ замаар явжээ.

18 Би замыг нь үзсэн бөгөөд

 түүнийг эдгээнэ.

Би түүнийг удирдаж, түүнийг

 хийгээд

гашуудагсдыг нь

 тайвшруулан сэргээж,

19 Уруулын үр жимсийг бүтээнэ.

Амар тайван, амар тайван

Хол ойрынхонд байх болтугай.

Би түүнийг эдгээнэ” гэж

ЭЗЭН айлдаж байна.

20 Гэвч буруутууд

 дайвалзах далай мэт,

Тэр нь дөлгөөн байж эс чадах

 агаад

Хог шавраа ус нь гаргаж шидэлдэг.

21 “Буруутуудад амар тайван үгүй”

 гэж

Бурхан минь айлдаж байна.