Дарлал ба шударга бус

нь шийтгэгдэнэ

59 Үзэгтүн, ЭЗЭНий мутар

аварч чадахааргүй

 богино биш ээ.

Сонор нь сонсож чадахааргүй

 дүлий биш ээ.

Харин хилэнц чинь та нарыг

Бурханаас хагацуулан

Нүглүүд чинь Түүний нүүрийг

Та нараас далдалжээ.

Тиймээс Тэр сонсдоггүй.

Учир нь гар чинь цусаар,

Хуруу чинь хилэнцээр

 бузарлагдан

Уруул чинь худал ярьж,

Хэл чинь хилэнцэт зүйлийг

 өгүүлжээ.

Хэн ч зөвт байдлын төлөө

 дуугаа өндөрсгөж,

Үнэнээр өмгөөлөхгүй байна.

Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж,

Гай хороос хөл хүнд болж,

Ёс бусыг төрүүлнэ.

Тэд хорт могойн өндгийг дарж,

Аалзны тор нэхдэг.

Өндгийг нь идсэн хүн үхдэг бөгөөд

Хагарахад дотроос нь

 могой гардаг.

Торнууд нь хувцас болохгүй агаад

Тэдний хийсэн бүтээл

Биеийг нь хучиж чадахгүй.

Тэдний үйлс нь ёс бус бөгөөд

Алганд нь хүчирхийллийн үйлс

 бий.

Хөл нь муу тийш гүйн

Гэм буруугүй цусыг урсгахдаа

 яардаг.

Бодол нь цөвт муу бодол бөгөөд

Замд нь эвдрэл, сүйрэл бий.

Тэд амар амгалангийн замыг эс

 мэднэ.

Зөрөг дээр нь шударга ёс гэж

 байхгүй.

Тэд жимээ муруй хазгай

 тавьснаас

Түүгээр явагчид нь амар тайвныг

 үл мэднэ.

Иймээс шударга ёс биднээс хол,

Зөвт байдал ч бидэнд хүрэхгүй.

Бид гэрлийг эрэлхийлдэг ч

 харанхуй байна,

Гэгээг хайвч харанхуйд алхаж

 байна.

10 Бид сохрууд мэт хана дагуу

 тэмтрэн

Нүдгүй адил тэмтэчнэ.

Үд дунд бид бүрэнхийд мэт

 бүдэрч,

Амьд сэрүүний дунд хүүр мэт

 буюу.

11 Бүгд баавгай мэт хүрхрэн

Тагтаа мэт гүнгэнэнэ.

Шударга ёсыг хайвч алга.

Авралыг хүлээвч тэр нь

 биднээс хол аж.

12 Учир нь гэмт үйлдлүүд маань

Таны өмнө үлэмж бөгөөд

Нүглүүд маань бидний эсрэг

 гэрчилдэг.

Гэмт үйлдлүүд маань бидэнтэй

 хамт байдаг.

Бид хилэнцээ мэднэ.

13 Энэ нь самуурах ба ЭЗЭНийг

 үгүйсгэх,

Бурханаасаа эргэж буцан

Дарлал, тэрслэлийг ярих,

Зүрхнээсээ худал үгсийг

 сэдэн тунгаах болой.

14 Шударга ёс хойш хаягдан

Зөвт байдал холдон зогсов.

Үнэн нь гудамжинд бүдэрч,

Шударга явдал нэвтэрч үл чадна.

15 Тийм ээ, үнэн дутагдаж,

Ёрын муугаас холдогч нь тоногдов.

ЭЗЭН хараад,

Шударга ёс байхгүй нь

Түүний мэлмийд эс таалагдав.

16 Хүн байхгүйг Тэр хараад,

зуучлагч үгүйд гайхжээ.

Тиймээс Тэр мутраараа

Түүнд авралыг авчран

Зөвт байдал нь Түүнийг дэмжив.

17 Тэр Түүнд зөвт байдлыг хуяг мэт

Мөн авралын дуулгыг

 тэргүүнд нь өмсгөв.

Өс хонзонгийн өмсгөл хувцсыг

 өмсөн,

Өөрийгөө цуваар мэт зүтгэлээр

 ороов.

18 Хийсэн үйлсийнх нь дагуу

Тэр өрсөлдөгчдөдөө уур хилэн

Дайснууддаа өшөө хонзон,

Эргийн нутгуудад зохих хариуг

 нь өгнө.

19 Өрнө зүгт тэд ЭЗЭНий нэрээс

Наран ургах зүгт

 алдраас нь эмээнэ.

Урсгал мэт дайсан ирвэл

ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.

20 “Тэрээр Сион уруу Иаков доторх, гэмт үйлдлээсээ эргэсэн хүмүүс уруу Аврагч болон ирнэ” гэж ЭЗЭН тунхаглав. 21 “Миний хувьд, энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь амнаас чинь ч, үр удмын чинь амнаас ч, үр удмын чинь үр удмын амнаас ч үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.