ЭЗЭНий өргөөн дэх үзэгдэл

 6 1 Уззиа хааны өөд болсон жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой сүмийг дүүргэж байхыг харлаа.Тусбүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин хоёроор нь нисэж байлаа. Нэг нь нөгөөгөө дуудаж

—Түг түмдийн ЭЗЭН

Ариун, ариун, ариун.

Бүх л газар алдраар нь дүүрэн

 байна

гэж байв. 4 Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа. Тэгээд би

—Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв. 6 Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс хямсаагаар авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв. 7 Тэгээд тэр аманд минь хүргэж

—Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний хилэнц авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв. 8 Дараа нь

—Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод

—Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд 9 Тэр

—Яв. Энэ ард түмэнд

 очиж хэлтүгэй!

“Сонсон сонсовч эс ухаар.

Харан харавч эс ойлго”

10 Энэ ард түмний

 зүрх сэтгэлийг хатууруулж,

Чихийг нь дүлий,

 нүдийг нь сохор болго.

Эс бөгөөс тэд нүдээрээ харж

Чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч,

Эргэж буцна, эдгэрнэ гэв.

11 Дараа нь би

—Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан

—Хотууд эвдрэн сүйдэж,

 оршин суугчгүй болж,

Орон байр эзгүйрч,

Газар нутаг юу ч үгүй хоосрох

 хүртэл үргэлжилнэ.

12 ЭЗЭН, хүмүүсийг хол аваачин

Нутгийн дунд мартагдсан газрууд

 их болно.

13 Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч,

Түүнийг улиас юмуу царс мод шиг

 дахин шатаана.

Түүнийг тайрахад хожуул нь

 үлдэнэ.

Энэ хожуул нь ариун үр юм гэв.