2018 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг гаргаж, хэлзүйн ялгаатай бичлэгийн асуудал тодорхой хэмжээнд шийдэгдсэн тул манай нийгэмлэг Ариун Библи 2019 хөнгөн засварын хувилбарыг гаргасан байна. Энэхүү хувилбарт хэт хуучирсан үг хэллэгийг засварлаж, эх бичвэрийн балархай хэсэг дээр баримталсан орчуулгын хувилбарыг хянаж үзээд зарим хэсэгт ялимгүй өөрчлөлт оруулав. Түүнчлэн уншигчдын ирүүлсэн саналыг хянаж, тодорхой хэмжээнд тусгалаа. Энэ удаагийн засварыг ч эх хэлтэй нь тулгах замаар хийсэн бөгөөд өмнөх хувилбар дээрх нэр томьёог голчлон баримталж, оновчтой зарим нэршил, нэр томьёог хэвээр нь хадгалав.
- Бүх бараа бүтээгдэхүүнийг байгууллагын худалдааны төлөөлөгч болон түгээгч хүргэнэ.
- Барааны жин, овор хэмжээ, тоо ширхэг, хот доторх хүргэлтийн байршил зэргийг үл харгалзан нэгэн адил үнээр буюу 3,000 төгрөгөөр хүргэгдэнэ.
- Хүргэлтийн хугацаа нь чиглэл, байршлаас хамааран өөр өөр байна.
- Улаанбаатар хот дотор 1-24 цаг, хөдөө орон нутагт ажлын 2-7 хоног, гадаад улсад 7 хоногоос 1 сарын хугацаанд багтаан хүргэлт хийгдэнэ.
- Хөдөө орон нутгийн хүргэлтийг Монгол шуудан ТӨХК болон тухайн чиглэлийн шуудан унаагаар дамжуулан хийх боломжтой. Гадаад улс орны хүргэлтийг Монгол шуудан ТӨХК, DHL буухиа шуудан болон бусад шуудан үйлчилгээний газруудаар дамжуулан хүргэх боломжтой.
Үнэлсэн байдал
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.