СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН БИБЛИ

ТӨСЛИЙН ХЭРЭГЦЭЭ

Image

Moнголд ойролцоогоор 10,000-12,000 сонсголын бэрхшээлтэй хүмүүс байдаг. Гэхдээ тэдний 1% нь л уншиж бас бичиж чаддаг. Одоогоор ЕБС-д 4000 орчим сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч байна.
Жирийн иргэдийн дунд сонсголгүй иргэд нь бичиг үсэг хангалттай мэддэг гэж ойлгодог.
Гэвч тэд ярианы болон бичгийн хэл нь биднээс ялгаатай. Сонсголгүй хүн дохионы болон монгол хэл /амны хайрцаг/ гэсэн 2 хэлийг сурах шаардлагатай байдаг.
Тиймээс тэдэнд зориулсан тусгай орчуулга бүхий хөрвүүлсэн библийн хувилбар хэвлэмэл буюу видео хэлбэрээр зайлшгүй хэрэгцээтэй байна.
Дохионы хэлний библийн төсөл нь тэдний зүрхэнд хүрч тэдний амьдралыг өөрчлөн, Бурханыг илүү ихээр таньж мэдэхэд тусална гэж бид итгэж байна.
Бид энэхүү сонсголгүй иргэдэд зориулсан Библийн төслийг “Хайрын Дохио” гэж нэрлэлээ.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

– Монголын сонсголгүй иргэдэд зориулсан Библи хийх

– Христэд итгэгч сонсголын бэрхшээлтэй иргэдэд шинэ дохионы хэлийг нэвтрүүлэх

– Монголд байгаа 10,000-12,000 сонсголгүй иргэдэд дохионы хэлний Библийг түгээх

ЗАЛБИРАЛ БА ДЭМЖЛЭГ

Ам хэлгүй, арилж одох
Хөөрхийсийн төлөө амаа нээ.
Амаа нээж, зөв шударгаар шүү
Ядуус ба зүдрэгсдийг шүүн өмгөөл.
Сургаалт үгс 31:8-9

ЗАЛБИРЛЫН СЭДЭВ

– Тус төслийн санхүүжилт

– Төлөвлөсөн ажлууд хугацаандаа чанартай хийгдэхийн төлөө

– Ажиллаж буй багийн төлөө

Image module

СТАНДАРТ МОНГОЛ ОРЧУУЛГА

Бид Библийг эх хэлнээс нь үнэн зөв, ойлгомжтойгоор орчуулахыг зорино. Ингэхдээ Монгол хэлний дүрэм, үг хэллэгийн онцлогийг тусгаж дуудан уншихад сонсголонтой байлгахыг эрмэлзэнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ
Image module

ХАРААГҮЙ ИРГЭДИЙН БИБЛИ

Монголд Ойролцоогоор 16,600 орчим харааны бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн тоо байдаг. Монголд Хараагүй иргэдэд зориулсан төв харьцангүй цөөн.

ДЭЛГЭРЭНГҮЙ