Монголд Ойролцоогоор 16,600 орчим харааны бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн тоо байдаг. Монголд Хараагүй иргэдэд зориулсан төв харьцангүй цөөн. Тэднийг нийгэмд хөлөө олж, бие даан амьдрахад тусладаг гол байгууллагын нэг бол Монголын Хараагүй Иргэдийн Холбоо билээ. МХИХолбоо нь 21 аймагт салбартай ба 2004 онд Брайль хэвлэлийн машинтай болжээ. Энэхүү машины тусламжтайгаар харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан цөөн тооны сурах бичгийг хэвлэсэн байна.
Өнөөг хүртэл Монгол улсад гадны байгууллага, хувь хүмүүсийн оролцоо тусламжтайгаар Ариун Библи ном, номоороо гарч байжээ. Брайлиар хэвлэх машин Монголд байгаа нь бидний хамгийн том давуу тал гэж харж байна.