Нийгэмлэгийн гишүүн нь:
- Ариун Бичээс Нийгэмлэгийн төлөө санаа тавьж, залбирч, хамтран ажиллах;
- Нийгэмлэгээс зохион байгуулж байгаа ажлуудад идэвхтэй оролцох, сурталчлах;
- Нийгэмлэгийн ажлыг дэмжиж, жилийн хураамж болон хандив өргөх;
- Бүх гишүүдийн хуралд оролцож, тухайн жилийн тайлан, ирэх жилийн төлөвлөгөөтэй танилцах, санал, шүүмж хэлэх, батлах, УЗ-ийн гишүүдийг сонгох, сонгогдох;
- Байгууллага доод тал нь 50, чуулган доод тал нь 30 ширхэгээр Ариун Библи болон бусад бүтээгдэхүүнүүдийг худалдан авах;
- Нийгэмлэгийн бүтээгдэхүүнүүдээс жилд нэг удаа худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 3,0 сая хүртэлх төгрөгөнд 5% -ийн хөнгөлөлт эдлэх;
- Өөрийн вэбсайт, блог дээр Ариун Библи 2004, 2013 хувилбарын линкийг байрлуулах;
- Нийгэмлэгийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авах зэрэг эрх, үүргүүдийг эдэлнэ.