2 1Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун, 2Дан, Иосеф, Бениамин, Нафтали, Гад, Ашер болой.
3Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела нар бөгөөд энэ гурвыг нь Канаан эмэгтэй Бат-шуа түүнд төрүүлж өгсөн юм. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд балмад муу хүн байсан тул Тэр түүнийг үхүүлжээ. 4Иудагийн бэр Тамар түүнд Перез, Зера нарыг төрүүлж өгсөн ажээ. Иудагийн хөвгүүд нь бүгд тав болой.
5Перезийн хөвгүүд нь Хезрон, Хамул нар болой 6Зерахын хөвгүүд нь Зимри, Етан, Хеман, Калкол, Дара нар бөгөөд тэд бүгд тавуулаа болой. 7Кармийн хүү нь Ахар бөгөөд хориглогдсон зүйлд тэрээр шунаснаас болж Израилийг зовоосон хүн болой. 8Етаны хүү нь Азариа юм.
9Хезроны хөвгүүд нь Иерахмеел, Рам, Хелубаи нар бөгөөд түүнд төрсөн хөвгүүд нь тэд болой. 10Рам Амминадабын эцэг болж, Амминадаб нь Иудагийн хөвгүүдийн удирдагч болох Нахшоны эцэг болсон юм. 11Нахшон Салмоны эцэг болж, Салмон Боазын эцэг болж, 12Боаз Обедын эцэг болж, Обед Иессийн эцэг болов. 13Иессийн ууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа, 14дөрөвдүгээр хүү нь Нетанел, тавдугаар нь Раддаи, 15зургадугаар хүү нь Озем, долдугаар хүү нь Давид юм. 16Тэдний эгч нарыг Зеруиа ба Абигаил гэдэг болой. Зеруиа нь Абишаи, Иоаб, Асахел хэмээх гурван хөвгүүнтэй билээ. 17Абигаил нь Амасаг төрүүлжээ. Амасагийн эцэг нь ишмаел хүн Иетер болой.
18Хезроны хүү Калеб өөрийн эхнэр Азуба болон Иериотаар хөвгүүдтэй болсон юм. Тэр эмэгтэйн хөвгүүд нь Иешер, Шобаб, Ардон нар болой. 19Азуба үхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн. 20Хур Урийн эцэг болж, Ури нь Безалелын эцэг болсон ажээ.
21Түүний дараа Хезрон жаран насандаа Гилеадын эцэг болох Махирын охин уруу ирээд, түүнтэй гэрлэсэн юм. Тэр түүнд Сегубыг төрүүлж өгөв. 22Сегуб Иаирын эцэг болж, Иаир нь Гилеад нутгийн хорин гурван хотыг эзэмшив. 23Гэвч Гешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурин ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эдгээр нь бүгд Гилеадын эцэг Макирын хөвгүүд болой. 24Калеб-ефратад Хезрон үхсэний дараа түүний эхнэр Абиа түүнд Текоагийн эцэг Ашурыг төрүүлж өгсөн юм.
25Хезроны ууган хүү Иерахмеелийн хөвгүүдийн ууган хүү нь Рам, удаах нь Буна, Орен, Озем, Ахиа нар болой. 26Иерахмеелд Атара хэмээх бас өөр нэг эхнэр байсан бөгөөд тэр Онамын эх болой. 27Иерахмеелийн ууган хүү Рамын хөвгүүд нь Мааз, Иамин, Екер юм. 28Онамын хөвгүүд нь Шаммаи, Иада бөгөөд Шаммаин хөвгүүд нь Надаб, Абишур нар болой. 29Абишурын эхнэрийн нэр нь Абихаил. Тэр түүнд Ахбан, Молид нарыг төрүүлж өгөв. 30Надабын хөвгүүд нь Селед, Аппаим болой. Селед хөвгүүдгүй нас эцэслэв. 31Аппаимын хүү нь Иши, Ишийн хүү нь Шешан, Шешаны хүү нь Ахлаи ажээ. 32Шаммаин дүү Иадагийн хөвгүүд нь Иетер, Ионатан нар юм. Иетер нь хөвгүүдгүй насан эцэслэжээ. 33Ионатаны хөвгүүд нь Пелет, Заза болой. Эдгээр нь Иерахмеелийн хөвгүүд болой. 34Шешан хөвгүүдгүй харин зөвхөн охидтой л байв. Шешан Египет боолтой байсан бөгөөд түүний нэр нь Иарха болой. 35Шешан охиноо өөрийн боол Иархад өгсөн бөгөөд тэр түүнд Аттаиг төрүүлж өгсөн. 36Аттаи Натаны эцэг болж, Натан нь Забадын эцэг болж, 37Забад нь Ефлалын эцэг болж, Ефлал нь Обедын эцэг болов. 38Обед нь Иехүгийн эцэг болж, Иехү нь Азариагийн эцэг болж, 39Азариа нь Хелезийн эцэг болж, Хелез нь Елеасагийн эцэг болов. 40Елеаса нь Сисмаин эцэг болж, Сисмаи нь Шаллумын эцэг болж, 41Шаллум Иекамиагийн эцэг болж, Иекамиа нь Елишамагийн эцэг болов.
42Иерахмеелийн дүү Калебын хөвгүүдийн ууган нь Меша бөгөөд тэр Зифийн эцэг юм. Түүний хүү Мареша бол Хеброны эцэг болой. 43Хеброны хөвгүүд нь Кора, Таппуа, Рекем, Шема юм. 44Шема нь Иеркоамын эцэг Рахамын эцэг болов. Рекем нь Шаммаин эцэг болов. 45Шаммаин хүү нь Маон, Маон нь Бетзурын эцэг болой. 46Калебын татвар эм Ефа нь Харан, Моза, Газезыг төрүүлжээ. Харан Газезын эцэг болов. 47Иахдайн хөвгүүд нь Рекем, Иотам, Гешан, Пелет, Ефа, Шааф нар юм. 48Калебын татвар эм Маака нь Шебер, Тирхана нарыг төрүүлжээ. 49Тэр мөн Мадманнагийн эцэг Шаафыг, бас Махбена, Гибеа нарын эцэг Шеваг төрүүлжээ. Калебын охиныг Ахса гэдэг байв. 50Эдгээр нь Калебын хөвгүүд байсан юм. Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд нь Кириат-иеаримын эцэг Шобал, 51Бетлехемийн эцэг Салма, Бетгадерын эцэг Хареф нар болой. 52Кириат-иеаримын эцэг Шобалын хөвгүүд нь Харое, манахатчуудын хагас бөгөөд 53Кириатиеаримын өрхүүд болох Итри, Пут, Шумат, мишраичууд болой. Эдгээрээс зоратчууд, ештоалчууд бий болсон юм. 54Салмагийн хөвгүүд нь Бетлехем, нетофатчууд, Атрот-бет-иоаб, манахатчуудын хагас болох зоричууд болой. 55Иабезэд амьдарч байсан, тэмдэглэгдсэн өрхүүд нь тиратчууд, шимеатчууд, сукатчууд бөгөөд эдгээр нь Рехабын гэрийнхний эцэг болох Хамматаас гарсан кенчүүд болой.