25 1Үүнээс гадна, Давид болон их цэргийн жанжнууд нь Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдийн заримыг нь үйлчлэлд зориулан тусгаарлан авчээ. Тэдэнд ятга, босоо ятга, цантайгаар эш үзүүлэх үүргийг даалгав. Энэхүү үйлчлэлдээ орсон хүмүүсийн тоо нь дараах болой. 2Асафын хөвгүүдээс Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар болой. Асафын хөвгүүд нь хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлагын дор байв. 3Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа зургаа болой. Ятга дарж, ЭЗЭНд талархаж магтан эш үзүүлдэг өөрсдийн эцэг Иедутунаар тэд удирдуулдаг байв. 4Хеманаас, Хеманы хөвгүүд болох Буккиа, Маттаниа, Уззиел, Шебуел, Иеримот, Хананиа, Ханани, Елиатан, Гиддалти, Роамти-езер, Иошбекаша, Маллоти, Хотир, Махазиот нар болой. 5Бурханы үгээр хааныг өргөмжлөх хааны үзмэрч Хеманы хөвгүүд эд бүгд юм. Бурхан Хеманд арван дөрвөн хүү, гурван охин өгөв. 6Тэд бүгд өөрсдийн эцгийн удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятгыг даран, ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв. Асаф, Иедутун, Хеман нар хааны удирдлага дор байлаа. 7ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн тэд болон тэдний төрөл садангууд буюу авъяас чадвартай бүх хүний тоо хоёр зуун наян найм байв. 8Тэдний бага нь агуу нэгэнтэй, багш нь сурагчтай адил бүгд үүргийнхээ төлөө шавга татав.
9Анхны шоо нь Асафаар Иосефт, хоёрдугаарх нь Гедалиад буув. Гедалиа өөрийн төрөл садан, хөвгүүдийнхээ хамт арван хоёулаа байв 10Гуравдугаарх нь Заккурт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байлаа. 11Дөрөвдүгээрх нь Изрид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 12Тавдугаарх нь Нетаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 13Зургадугаарх нь Буккиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 14Долдугаарх нь Иешарелад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 15Наймдугаарх нь Иешаиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 16Есдүгээрх нь Маттаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 17Аравдугаарх нь Шимеид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 18Арван нэгдүгээрх нь Азарелд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 19Арван хоёрдугаарх нь Хашабиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 20Арван гуравдугаарх нь Шубаелд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 21Арван дөрөвдүгээрх нь Маттитиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 22Арван тавдугаарх нь Иеремотод бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 23Арван зургадугаарх нь Хананиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 24Арван долдугаарх нь Иошбекашад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 25Арван наймдугаарх нь Хананид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 26Арван есдүгээрх нь Маллотид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 27Хорьдугаарх нь Елиатанд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 28Хорин нэгдүгээрх нь Хотирт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 29Хорин хоёрдугаарх нь Гиддалтид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 30Хорин гуравдугаарх нь Махазиотод бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 31Хорин дөрөвдүгээрх нь Ромамти-езерт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байсан болой.