27 1Иотам хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв. 2Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Харин тэрээр ЭЗЭНий сүмд ороогүй. Гэвч ард түмэн завхарсан үйлээ үргэлжлүүлсээр л байв. 3Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг, мөн Офелын хэрмийн маш урт хэсгийг барьж босгов. 4Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулархаг нутагт хотууд босгож, модтой толгодууд дээр бэхлэлт, цамхгуудыг барив. 5Тэр бас аммончуудын хаантай тулалдаж, тэднийг дийлсэн бөгөөд аммончууд тэр жилийн турш түүнд нэг зуун талант мөнгө, арван мянган кор улаан буудай, арван мянган кор арвай өгчээ. Аммончууд бас хоёр, гурав дахь жил яг тийм хэмжээгээр түүнд төлжээ. 6Иотам өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө зөв замаар явсан учраас хүчирхэгжсэн юм. 7Иотамын бусад үйлс буюу түүний бүх дайн болон бүх ажлууд, харагтун, тэдгээр нь Израиль, Иудагийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. 8Хаан болохдоо тэрээр хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчлав. 9Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Ахаз түүний оронд хаан болов.