Есавын үр удам
(1Шс 1:34–42)

36
1 Есавын уг угсаа ийм билээ. Тэр нь Едом юм. 2 Есав канаан охидоос хит хүн Елоны охин Ада, хиви хүн Зибеоны ач охин, Анагийн охин Охолибамаг эхнэр болгон авч, 3 бас Ишмаелын охин Небаиотын дүү Басематыг авчээ. 4 Тэгээд Ада нь Есавд Елифазыг төрүүлж, Басемат нь Реуелийг төрүүлжээ. 5 Харин Охолибама нь Иеуш, Иалам, Кора нарыг төрүүлжээ. Эд нар бол Канаан нутагт түүнд төрсөн Есавын хөвгүүд билээ. 6 Есав эхнэрүүд, хөвгүүд, охид, гэрийн бүх хүнээ, өөрийн сүрэг болон бүх мал, Канаанаас олж хөлжсөн хамаг эд хөрөнгөө аваад, дүү Иаковаас салж, өөр нэгэн газар уруу оджээ. 7 Тэр хоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүйд хүрэв. Тэдний цагаачилж суугаа нутаг нь өөрсдийнх нь мал сүргээс болж тэдэнд хүрэлцэхгүй болжээ. 8 Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов. 9 Сеирийн уулархаг нутагт суурьшсан едомчуудын өвөг Есавын уг угсаа ийм болой. 10 Есавын үр удмынхны нэр нь гэвэл Есавын эхнэр Адагийн хүү Елифаз, Есавын эхнэр Басематын хүү Реуел нар билээ. 11 Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар билээ. 12 Есавын хүү Елифазын татвар эм Тимна нь Амалекийг Елифазд төрүүлж өгчээ. Эдгээр нь Есавын эхнэр Адагийн хөвгүүд билээ. 13 Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар билээ. Эдгээр нь Есавын эхнэр Басематын хөвгүүд билээ. 14 Зибеоны ач охин, Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагийн Есавд төрүүлсэн хөвгүүд нь Иеуш, Иалам, Кора нар билээ.

Едомын хаадын овгууд

15 Есавын хөвгүүдийн ахлагч нар нь Есавын ууган хүү Елифазын хөвгүүд болох ахлагч Теман, ахлагч Омар, ахлагч Зефо, ахлагч Кеназ, 16 ахлагч Кора, ахлагч Гатам, ахлагч Амалек нар юм. Эдгээр нь Едомын нутагт Елифазаас гарсан ахлагчид бөгөөд Адагийн хөвгүүд болой. 17 Есавын хүү Реуелийн хөвгүүд нь ахлагч Нахат, ахлагч Зера, ахлагч Шамма, ахлагч Мизза нар юм. Эдгээр нь Едомын нутагт Реуелээс гарсан ахлагчид бөгөөд Есавын эхнэр Басематын хөвгүүд болой. 18 Есавын эхнэр Охолибамагийн хөвгүүд нь ахлагч Иеуш, ахлагч Иалам, ахлагч Кора нар юм. Эдгээр нь Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагаас гарсан ахлагчид билээ. 19 Эд бүгд Есав буюу Едомын хөвгүүд бөгөөд тэдний ахлагчид болой. 20 Тэр газрын уугуул иргэд хоричууд буюу Сеирийн хөвгүүд нь Лотан, Шобал, Зибеон, Ана, 21 Дишон, Езер, Дишан нар юм. Эдгээр нь Едомын нутагт байгаа Сеирийн хөвгүүд, хоричуудын ахлагчид юм. 22 Лотаны хөвгүүд нь Хори, Хемам нар бөгөөд Лотаны эгч нь Тимна юм. 23 Шобалын хөвгүүд нь Алван, Манахат, Ебал, Шефо, Онам юм. 24 Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана нар бөгөөд Ана нь эцэг Зибеоныхоо илжгийг хариулж явахдаа элсэн цөлд халуун рашаан олсон ажээ. 25 Анагийн хүүхдүүд нь Дишон, Охолибама хоёр. Охолибама бол Анагийн охин юм. 26 Дишоны хөвгүүд нь Хемдан, Ешбан, Итран, Херан нар. 27 Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Акан нар. 28 Дишаны хөвгүүд нь Уз, Аран нар. 29 Хоричуудын ахлагчид нь ахлагч Лотан, ахлагч Шобал, ахлагч Зибеон, ахлагч Ана, 30 ахлагч Дишон, ахлагч Езер, ахлагч Дишан нар. Эдгээр нь ахлагчдынхаа дагуу Сеирийн газарт байгаа хоричуудын ахлагчид ажээ. 31 Израилийн хөвгүүдийг хэн нэгэн хаан захирахаас өмнө Едомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно. 32 Беорын хүү Бела нь Едомын хаан болсон бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг байжээ. 33 Бела үхэж, Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ. 34 Иобаб үхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болсон билээ. 35 Хушам үхэж, Моабын талд мидианчуудыг бут цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Авит гэдэг байв. 36 Хадад үхэхэд, Масрекагийн Самла түүний оронд хаан болжээ. 37 Самла үхэхэд, Евфрат мөрний эргийн Рехоботын Шаул түүний оронд хаан болсон юм. 38 Шаул үхэж, Ахборын хүү Баал-ханан оронд нь хаан болов. 39 Ахборын хүү Баал-ханан үхэхэд Хадар түүний оронд хаан болсон бөгөөд хотыг нь Пау гэдэг байв. Түүний эхнэрийн нэр Мехетабел бөгөөд тэр Ме-Захабын Матредын охин байв. 40 Есаваас уламжилсан захирагчдын нэрс нь тэдний ургууд, нутгийн байршил, нэрсийнхээ дагуу эд нар болно. Захирагч Тимна, захирагч Алва, захирагч Иетет, 41 захирагч Охолибама, захирагч Ела, захирагч Пинон, 42 захирагч Кеназ, захирагч Теман, захирагч Мибзар, 43 захирагч Магдиел, захирагч Ирам нар байв. Эдгээр нь суудаг орон, өөрийн эзэмшсэн газар нутгийн дагуу Едомын захирагчид юм. Едомын өвөг нь Есав билээ.