Буруу удирдагчид ба эш үзүүлэгчид

3 Тэгээд би тийнхүү хэлэв.

“Сонсогтун, Иаковын

 тэргүүлэгч нар,

Израилийн гэрийн

 захирагчид аа!,

Шүүлтийг та нар

 мэдэх ёсгүй гэж үү?

Та нар сайныг үзэн ядаж,

 мууг хайрлан,

Тэдний арьсыг хуулж, яснаас нь

  махыг нь

 салгадаг бөгөөд

Миний ард түмний биеийг идэж,

Тэдний арьсыг нь хуулан,

 ясыг нь хугалж,

Тогоо саван дахь мах адил

 тэднийг хэрчдэг”

Тэгээд тэд ЭЗЭН өөд

 хашхирах боловч

Тэр эс хариулна.

Муу муухай зүйлийг тэд үйлдсэн тул

Тэр цагт Тэрээр нүүрээ тэднээс нууна.

Миний ард түмнийг төөрөгдүүлдэг

 эш үзүүлэгчдийн талаар

ЭЗЭН ийнхүү айлдаж байна.

Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа

“Амар амгалан” гэж хашхирдаг.

Харин аманд нь юу ч хийдэггүй

 хүний эсрэг

Тэд дайн зарладаг.

Тиймээс энэ нь та нарт

 үзэгдэлгүй шөнө,

Мэргэ төлгөгүй харанхуй болно.

Нар эш үзүүлэгчид дээр шингэж,

Өдөр нь тэдний дээр хар болно.

Үзмэрчид гутамшиг болж,

Мэргэчид ичих болно.

Бурханаас ямар ч хариу

 ирэхгүй тул

Тэд үнэхээр бүгд амаа таглах

 болно.

Тэгэхэд би, Иаковт

 гэмт үйлдлийг нь,

Израильд нүглийг нь

 мэдүүлэхийн тулд

Хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр,

Шүүлт, эр зоригоор дүүрэн байна.

Сонсогтун үүнийг, шүүлтийг

 жигшиж,

Чигч шулуун болгоныг мушгидаг

Иаковын гэрийн тэргүүлэгчид ба

 Израилийн гэрийн

 захирагчид аа!

10 Та нар Сионыг цусаар,

Иерусалимыг гажуудлаар босгодог.

11 Тэргүүн нар хахууль аван шүүж,

Тахилч нар нь хөлсөөр

 зааварчлан,

Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө

 мэргэлдэг.

Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн,

“ЭЗЭН бидний дунд

 байхгүй гэж үү?

Бидэн дээр гай буухгүй” гэж

 хэлдэг.

12 Тиймээс та нараас болж

Сион талбай мэт хагалагдаж,

Иерусалим сүйрч,

Өргөөний уул нь

 модот өндөрлөгүүд

 адил болно.