5 Дайчин охид оо, жагсагтун!

Тэд биднийг бүсэлсэн.

Тэд саваагаар

Израилийн шүүгчийн хацрыг

 саваадна.

Бетлехемээс гарах Удирдагч

 Гэвч Ефратын Бетлехем ээ,

Иудагийн овгуудын дунд чи

өчүүхэн авч,

Надад Израилийг захирах Нэгэн

нь

Чамаас гарах болно.

Тэр нь эртнээс хийгээд мөнхөөс

 үүдэлтэй”

Тиймээс нярайлах гэж буй нь

төрөх цаг хүртэл

Тэднийг Тэр өгөх болно.

Тэгээд Түүний үлдсэн ах дүүс нь

Израилийн хөвгүүд уруу

 буцах болно.

Тэр босож, ЭЗЭНий хүчээр,

Бурхан ЭЗЭНийхээ нэрийн

 сүр жавхлангаар

Хонин сүргээ хариулах болно.

Тэр цагт Тэрээр дэлхийн зах

 хязгаар хүртэл

Агуу байх учраас

Тэд амар тайван амьдрах болно.

Тэгээд энэхүү Нэгэн нь

Амар тайван байх болно.

Ассиричууд газар нутгийг маань

эзэлж,

Бэхлэлтүүд дээр маань гишгэчвээс

Бид түүний эсрэг долоон хоньчин,

Найман удирдагчийг

 босгох болно.

Тэд Ассири нутгийг илдээр,

Нимродын нутгийг ирт сэлмээр

 удирдах болно.

Ассири манай нутгийг довтолж,

Нутаг дэвсгэрийг минь талхлахад

Тэр биднийг үүнээс аврах болно.

Үлдэгсдийн ирээдүйн үүрэг

Иаковын үлдэгсэд нь

 олон ард түмний дунд

ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт,

Өвс ногоон дээр орохдоо

хүнээс үл хамаарч,

Хүмүүний хөвгүүдийг эс хүлээх

 бороо мэт байх болно.

Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд,

 олон ард түмний дунд

Ойн араатнуудын дундах арслан,

Хонин сүргийн дундах

 залуу арслан мэт байх болно.

Тэрээр явахдаа дэвсэлж, урдаг бөгөөд

Түүнээс аварч чадах хэн ч үгүй.

Гар чинь дайснуудынхаа

 эсрэг өргөгдөж,

Бүх дайсан чинь таслагдах болно.

10 ЭЗЭН тунхаглаж байна.

“Тэр өдөр Би та нарын дундаас

Морьдыг чинь тасалж,

Тэрэгнүүдийг чинь устгах болно.

11 Танай нутгийн хотуудыг Би

 тастаж,

Бүх бэхлэлтийг чинь нураах болно.

12 Гараас чинь бүх илбэ шидийг

 тастаж,

Та нар цаашид мэргэчидгүй болно.

13 Би та нарын сийлмэл хөргүүдийг,

Та нарын дундаас

 баганануудыг чинь

 тастах болно.

Тийнхүү та нар цаашид

Гарынхаа бүтээлд

 мөргөхөө болино.

14 Би та нарын дундаас

Ашерагийн модон шонг суга татаж,

Хотуудыг чинь устгах болно.

15 Дуулгаваргүй үндэстнүүдээс Би

Уур хилэнгээр өшөө авна.”