Израилийн эсрэг ЭЗЭНий зарга

6 ЭЗЭНий юу айлдаж буйг одоо

 сонсогтун.

“Босож, уулсын өмнө

 хэргээ мэдүүлж,

Толгодод дуу хоолойгоо сонсго.

Уулс болон дэлхийн

 хүчит суурь аа,

ЭЗЭН ард түмнийхээ эсрэг

 заргатай тул

ЭЗЭНий заргыг сонсогтун.

Тэрээр Израильтай

 заргалдах болно.

Ард түмэн минь ээ,

Би та нарт юу хийсэн юм бэ?

Би та нарыг яаж ядраасан юм бэ?

Надад хариулагтун!

Үнэхээр Би та нарыг

 Египет нутгаас авчирч,

Боолчлолын гэрээс золин аварсан.

Би та нарын өмнө Мосе, Аарон,

 Мириам нарыг илгээсэн.

Моабын хаан Балак юу зөвлөж,

Беорын хүү Балаам юу

 хариулж байсныг,

ЭЗЭН хамгаалдгийг

 та нарт мэдүүлэхээр

Шиттимээс Гилгалд

 юу болсныг санаач,

 ард түмэн минь.”

Бурхан юу шаарддаг вэ?

Би ЭЗЭНий өмнө юутай очиж,

Өндөрт орших Бурханы өмнө

 бөхийх вэ?

Би Түүнд шатаалт тахил,

 бухан бяруунуудтай очих уу?

Мянга мянган хуц,

 түм түмэн тосон горхийг

ЭЗЭН таалах уу?

Би гэмт үйлдлийнхээ төлөө ууган

 хүүгээ,

Сэтгэлийнхээ нүглийн төлөө

 биеийнхээ үрийг өргөх үү?

Юу нь сайн болохыг,

Хүн минь чамд Тэр айлдсан.

Зөвийг үйлд, энэрлийг хайрла,

Өөрийн Бурхантай даруухнаар

 алх гэхээс өөр

Юуг Тэр чамаас шаарддаг вэ?

Мэхтүүд ба хэрцгийлэгчид

шийтгүүлнэ

ЭЗЭНий дуу хоолой

 хотыг дуудах бөгөөд

Таны нэрээс эмээх нь

 саруул ухаан билээ.

“Сонсогтун, хот дахь овог хийгээд

 чуулган аа!

10 Буруутын гэрт цөвт эрдэнэс,

Хараагдсан, татуу хэмжүүр

 байсаар уу?

11 Буруу жинлүүр, зальт дэнсийг

Би зөв гэх үү?

12 Хотын баячууд нь

 хүчирхийллээр дүүрэн

Оршин суугчид нь аман дахь

 хуурмаг хэлээрээ

худал ярьдаг.

13 Тиймээс Би чамайг өвчлүүлнэ,

 цохиж унагана,

Нүглийн чинь төлөө чамайг Би

 хоосруулна.

14 Идсэн ч чи эс цадаж,

 гэдэс чинь өлсөнө.

Холдуулсан ч чи юуг ч үл аварна.

Аварсан ч, Би илдэнд өгөх болно,

15 Тариалсан ч чи үл хураана.

Чидун шахсан ч өөрийгөө

тосоор нь эс тосолно.

Усан үзмийг шахсан ч

дарсыг нь чи үл ууна.

16 Та нар Омрийн тогтоолууд ба

Ахабын гэрийн бүх үйлсийг

 сахиж,

Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул

Би та нарыг сүйрүүлж,

Оршин суугчдыг чинь

 элэг доог болгоно.

Миний ард түмний зэмлэлийг

Та нар үүрэх болно.”