Ард түмний завхрал

7 Ээ халаг, би чинь

Идчих усан үзмийн хонгорцоггүй

Эрэлхийлэх эхний ургацын

 инжиргүй

Жимс түүгчид, усан үзэм

 хураагчидтай адил болов.

Бишрэлтэн нь энэ газраас устжээ.

Чигч шударга нь хүмүүсийн

 дундаас үгүй болжээ.

Цус урсгах гэж бүгэн хүлээнэ,

 эд бүгд.

Бие биенээ тороор агнана, тэд.

Ёр мууд хоёр гар нь

 бэлэн агаад чадмаг

Хахууль нь жононгийн шаардлага,

 шүүгчийн шийдвэр.

Сэтгэлийн хомхойрол нь

 эрхтэн дархтны шийдвэр

Үүгээрээ бүгд

 сүлжилдэн хэлхэлджээ.

Хамгийн сайн нь өргөст ургамал,

Хамгийн чигч шулуун нь

сундуу шивээ мэт тул

Харуулыг чинь тавих тэр өдөр

шийтгэл чинь ирнэ.

Тэгэхэд тэдний үймээн самуурал

 ирэх болно.

Хөршдөө бүү найд,

Найздаа бүү итгэ.

Өвөрт чинь унтагчаас

уруул амаа хамгаал.

Учир нь хүү нь эцэгтэйгээ

 тоомсоргүй харьцаж,

Охин нь эхийнхээ эсрэг,

Бэр нь хадам эхийнхээ

 эсрэг босму.

Дайснууд чинь гэрийн чинь

 хүмүүс байму.

Харин миний хувьд,

Би ЭЗЭНийг хүлээн

 харуулдах болно.

Би авралынхаа Бурханыг хүлээнэ.

Миний Бурхан намайг

 сонсох болно.

Гэмшил ба найдлага

Өө дайсан минь, надаас болж

 бүү баяс!

Би унавч, босох болно.

Би харанхуйд суувч ЭЗЭН

 миний гэрэл юм.

Түүний эсрэг би

 нүгэл үйлдсэн тул

Тэрээр миний хэргийг өмгөөлж,

Миний төлөө шүүлтийг

 хэрэгжүүлэх хүртэл

ЭЗЭНий зэвүүцлийг

 би үүрэх болно.

Гэрэлд намайг Тэр гаргана.

Зөв шударгыг нь би харна.

10 Дайсан минь харах болно.

“Чиний Бурхан ЭЗЭН хаана

 байна?” гэж

Надад хэлсэн тул ичгүүр

 түүнийг нөмрөх болно.

Одоо тэрээр гудамжны шавхай

 мэт гишгэгдэх болно.

Нүд минь түүнийг нь бас харна.

Сэргэлтийн тухай эш үзүүллэг

11 Хана хэрмээ барих өдөр болно.

Тэр өдөр хил хязгаар чинь

 өргөсөх болно.

12 Энэ нь Ассири болон Египетийн

 хотуудаас,

Египетээс Евфрат хүртэл,

Тэнгисээс тэнгис хүртэл,

Уулаас уул хүртэл

Тэд чам уруу ирэх өдөр болно.

13 Оршин суугчдынхаа

 үйлийн үрээс болж

Дэлхий эзгүйрнэ.

14 Өөрийн өвийн сүрэг болох ард

 түмнээ

Очирт таягаараа хариулаач.

Тэд үржилт талбайн дунд,

Модот газарт дангаараа оршму.

Башан болон Гилеадад

Урьдын өдрүүдийнх шигээ

 идээшлэг.

15 “Чамайг Египет нутгаас гарсан

 өдрүүдийнх шиг

Би чамд гайхамшгуудыг

 үзүүлэх болно”

16 Үндэстнүүд харж, тэд бүхий л хүч

 чадлаасаа ичих болно.

Тэд гараа аман дээрээ тавьж,

Тэдний чих дүлий болно.

17 Тэд могой мэт, газрын хэвлээр

 мөлхөгчид мэт шороо долооно.

Тэд бэхлэлтүүдээсээ

 чичрэн гарч ирнэ.

Тэд бидний Бурхан ЭЗЭН

Таны өмнө айдастайгаар ирнэ.

Таны өмнө тэд айх болно.

Бурханы тэмүүлэл, хайр

18 Өөрийн өвд үлдэгсдийн

 хилэнцийг уучилдаг,

Гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг

Бурхан тан шиг нь хэн байх вэ?

Нигүүлслийг хайрлагч Тэрээр

Уур хилэнгээ мөнхөд үл хадгална.

19 Биднийгээ Тэрээр дахин

 өрөвдөх билээ.

Хилэнцийг маань

 хөл доор гишгэчнэ.

Бүх нүглийг нь Та

 тэнгисийн гүн уруу хаяна.

20 Эртний өдрүүдээс өвөгт минь

Тангарагласныхаа дагуу

 үнэнийг Иаковт,

Нигүүлслийг Абрахамд

Та соёрхох болно.