110 1ЭЗЭН миний Эзэнд
“Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл
Миний баруун гар талд суу” гэдэг.
2“Өөрийн дайснуудын дунд захир” гээд
ЭЗЭН Сионоос Таны хүчтэй очирт таягийг сунгана.
3Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно.
Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.
4ЭЗЭН тангарагласан бөгөөд бодлоо өөрчлөхгүй,
“Мелхизедекийн хэргэмийн дагуу
Чи бол мөнхийн тахилч юм” гэв.
5Эзэн бол Таны баруун гар талд байна.
Тэр хилэнгийнхээ өдөр хаадыг бут цохих болно.
6Тэрээр үндэстнүүдийн дунд шүүж,
Хүүрээр дүүргэн,
Өргөн уудам орны дээрх тэргүүн хүмүүсийг бут цохино.
7Тэрээр замын хажуугийн горхиноос ундаална.
Тиймээс Тэр тэргүүнээ өргөх болно.
Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150