6 1ЭЗЭН, Өөрийн уураар намайг бүү зэмлээч,
Өөрийн хилэнгээр ч намайг бүү гэсгээгээч.
2Би сул дорой учир, ЭЗЭН, намайг өршөөгөөч.
Миний яс янгинадаг учир, ЭЗЭН, намайг эдгээгээч.
3Миний сэтгэл ч ихэд шаналж байна.
Харин ЭЗЭН, Та хэр удах вэ?
4ЭЗЭН, буцан ирж, миний сэтгэлийг хэлтрүүлээч,
Өөрийн хайр энэрлийн улмаас намайг авраач.
5Учир нь үхэлд Таныг дурсан санана гэж үгүй,
Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?
6Би ёолсоор эцэж ядарч байна.
Шөнө бүр би ороо хөвүүлж,
Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог.
7Гашуудснаас болж нүдний минь гал бөхсөн.
Миний бүх өстнөөс болж нүд минь харанхуйлсан.
8Гэм нүгэл үйлдэгчид та бүгд надаас холд.
Учир нь ЭЗЭН миний уйлан гинших дууг сонссон.
9ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд
ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.
10Миний бүх дайсан ичгүүрт орж, ихэд зүрхшээнэ.
Тэд гэнэт ичин, ухрах болно.