113 1ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,
ЭЗЭНий нэрийг магтагтун.
2Эдүгээгээс өнө мөнхөд
ЭЗЭНий нэр магтагдах болтугай.
3Нар мандахаас жаргах хүртэл ЭЗЭНий нэр магтагдаг.
4ЭЗЭН бүх үндэстнүүдийн дээгүүр өндөр байдаг.
Түүний сүр жавхлан ч тэнгэрүүдийн дээгүүр юм.
5Бидний Бурхан ЭЗЭНтэй хэн нь адил байж,
Өндөрт заларч,
6Тэнгэр болоод газрыг үзэхээр
Өөрийгөө даруу болгодог вэ?
7Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөж,
Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг.
8Энэ нь ноёдтой хамт,
Өөрийн ард түмний ноёдтой хамт тэднийг байлгахын тулд юм.
9Тэрээр хүүсэр эмэгтэйг
Хүүхдүүдийн жаргалт эх болгон гэрт нь амьдруулдаг.
ЭЗЭНийг магтагтун!
Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150