Эмэгтэй ба луу

12 Тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Нарыг өмссөн, хөл дороо сар, тэргүүн дээрээ арван хоёр одны титэмтэй нэгэн эмэгтэй хэвлийдээ үртэй байсан бөгөөд төрөхөөр өвдөж, шаналсандаа хашхирлаа. Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй асар том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж. Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихаар, төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо. Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтий өөд аваачлаа. Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жар хоногийн турш асрах юм.

Михаел лууг ялсан нь

Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэрэлч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэрэлч нар тулалдаад, тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэрэлч нар нь ч доош хаягдав. 10 Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов.

—Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг буруутгагч доош хаягдсан тул Бурханы маань аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл ирлээ. 11 Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм. 12 Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлагтун. Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж уур хилэнтэйгээр та нар дээр бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа.

Луу газар дээр дахин тулалдсан нь

 13 Луу дэлхий уруу хаягдсанаа хараад, хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөшгөлөө. 14 Эмэгтэйг цөлд өөрийнх нь газарт нисэж очуулахын тулд түүнд асар том бүргэдийн хоёр далавч өгөв. Эмэгтэй тэнд могойноос алс байж нэг үе, хоёр үе ба хагас үед тэжээгдсэн юм. 15 Эмэгтэйг голын усаар урсгахын тулд түүний араас могой амнаасаа гол мэт ус гаргаж урсгав. 16 Газар эмэгтэйд туслан, амаа нээж лууны амнаасаа урсгасан голыг залгилаа. 17 Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав.

Эхний араатан

 18 Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.