101Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, али хэн үүднээр орол үгээгүй бус нэгэн зүгээр хонины хүрээн дор орогч нь хулгайч хийгээд дээрэмч мөн. 2Харин үүднээр орогч нь хонич мөн. 3Түүн дор үүднийг сахигч нь нээдэг. Хонид ч түүний дууг сонсдог. Тэр нь өөрийн хонидыг нэрээр дуудаж гадна удирддаг. 4Бас тэр нь өөрийн хонидыг гаргахуйдаа тэдний өмнө явдаг. Хонид нь түүнийг дагадаг хэмээвээс, тэд нь түүний дууныг танимуй. 5Харин тэд нь бус хүнийг үл дагаж, түүнээс дутаах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь бус хүний дууныг эс танимуй 6хэмээн Ийсүсийн тэдэн дор үлгэрээр зарлиг болсон дор тэд нь юун үгүүлснийг эс оновой. 7Тиймийн тул тэр нь тэдэн дор зарлиг болруун. Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, би бээр хонидын үүд мөн. 8Надаас урид хамаг ирэгсэд нь хулгайчид хийгээд дээрэмчид бөлгөө. Зүгээр хонид нь тэднийг эс сонсвой. 9Би бээр үүд мөн. Хэрэв али хэн надаар орвоос эл, тэр нь тонилж, орохуй хийгээд гархуйдаа тэжээлийг олох буй. 10Хулгайч нь ямагт хулгайлах хийгээд үхүүлэх ба таслахын тул ирдэг. Би бээр тэдний аминыг олж, ханатал олохын тул ирсэн буй. 11Би бээр сайн хонич мөн. Сайн хонич нь өөрийн аминыг хонидын тул өгмүй 12хонич бус болоод хонины Эзэн ч бус бөгөөтөл шангаар сахигч хүн нь чонын ирэхүйг үзэхүй дор, хонидыг огоорч дутаадаг. Тийн бөгөөд чоно нь хонидыг тасалж тэднийг тархаадаг. 13Шангаар сахигч нь шангаар сахигч мөн бүхийн тул хонидыг эс тоон дутаадаг. 14Би бээр сайн хонич аж, хонидоо танин, тэдэн дор ч танигдамуй. 15Миний эцэг нь намайг танидаг мэт би ч эцгийг танидаг. Бас би бээр хонидын тул аминаа өгмүй/ 16Жич энэхүү хүрээний (хонид) -оос над дор бус хонид буй. Тэднийг ч би бээр ирүүлэх ёст буй. Тэд ч миний дууг сонсох буй. Тийн бөгөөд ганц сүрэг хийгээд ганц хонич болох буй. 17Эцэг нь намайг үүний тул янагламуй хэмээвээс, би бээр хойно автахуй аминаа өгмүй. 18Хэн ч (аминыг) надаас эс авмуй. Харин би бээр өөрийн дураар өгмүй. Түүнийг өгөхүй эрх над дор буй бөгөөд, дахин авахуй ч эрх буй болой. Энэхүү даавриныг би бээр өөрийн эцгээс авбай 19хэмээн зарлиг болсны учир юдэтэн нь дахин өөр зуураа булаалдалт болбой. 20Бас тэднээс олон нь ийн. Тэр нь чөтгөр баригдаад, ухаанаа алдсан буй. Та бээр түүнийг юуны тул сонсмуй юу 21хэмээн үгүүлэвч бусад нь ийн. Эд нь чөтгөр баригдсаны үйлс бус. Чөтгөр баригдсан нь сохор -нуудын нүддийг нээж чадмуюу хэмээн үгүүлэлдэжүхүй. 22Тэнд өвлийн цаг дор Ирүсалимын дотор сүмийг шинэтгэсэний найр бөлгөө. 23Тийнхүү Ийсүсийн сүм дор Соломоны хүрээний дотор өөд болохуй дор 24юдэтэн нь түүнийг тойрч ийн. Чи бээр биднийг ямар удаан сэжиг дор хүлээлгэмүй юү. Хэрэв чи бээр Хэристос мөн болбоос бидэн дор тодорхойгоор зарлиг болон үйлд 25хэмээсэн дор Ийсүс нь зарлиг болруун. Би бээр тан дор үгүүлсэн боловч, та бээр эс итгэвэй. Миний эцгийн нэрээр миний үйлдсэн үйлс нь миний учир гэрчлэмүй. 26Тийн боловч та бээр эс итгэмүй. Тэр юуны тул хэмээвээс, миний тан дор үгүүлснээр та бээр миний хонид бус. 27Миний хонид нь миний дууг сонсдог. Би бээр тэднийг танимуй, тэд ч намайг дагадаг. 28Жич би бээр тэдэн дор мөнх аминыг өгмүй. Тийнхүү тэд нь мөнхөд үл эвдрэх бөгөөд, хэн ч тэднийг миний гараас булаан авч үл чадах буй. 29 (тэднийг) над дор өгсөн миний эцэг нь хамгаас дээр буй бөгөөд, хэн ч миний эцгийн мутраас (тэднийг) булаан авч үл чадах буй. 30Би хийгээд эцэг нь ганц мөн болой 31хэмээн зарлиг болсон дор юдэтэн нь түүнийг чулуудахын тул чулуудыг авч баривай. 32Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Би бээр миний эцгээс олон сайн үйлсийг тан дор үзүүлсэн буй. Тэд үйлсээс алины тул та бээр намайг чулуудах буюу 33хэмээн зарлиг болсон дор юдэтэн нь үгүүлрүүн. Сайн үйлийн тул бус. Харин чи бээр хүн бөгөөтөл биеэ Бурхан болгож Бурханыг доромжилсны тул бид бээр чамайг чулуудмуй 34хэмээсэн дор Ийсүс нь зарлиг болруун. Таны номын дотор ийн. Та бээр бурхад мөн хэмээн би үгүүлсэн буй хэмээн бичигдсэн биш үү. 35Хэрэв Бурханы зарлигийг сонсогсод нь бурхад хэмээн нэрийдэгдсэн бөгөөд, ном нь алдалгүй байх бөгөөс эл. 36Би бээр Бурханы хөвгүүн мөн хэмээн үгүүлсэний тул, эцгийн арилгасан хийгээд ертөнц дор илгээсэн намайг чи бээр Бурханыг доромжилсон буй хэмээн та бээр үгүүлмүй юү. 37Хэрэв би бээр өөрийн эцгийн үйлсийг эс үйлдвээс, над дор бүү итгэгтүн. 38Зүгээр хэрэв би бээр үйлдвээс, та бээр над дор үл итгэх боловч, үйлс дор итгэгтүн. Тийн бээр миний дотор эцгийн ахуй хийгээд түүний дотор миний ахуйг та бээр мэдээд итгэх болой юу 39хэмээн зарлиг болсон дор тэд нь дахин түүнийг барихуйяа туурвивай. Зүгээр тэр нь тэдний гараас дутаагаад. 40Ёрданы чанад этгээд өөд болоод Иованы тэргүүн цаг бафтисласан газар дор суувай. 41Тийн бөгөөд олон (улс) нь түүн дор одож ийн. Иован нь гайхамшгуудыг эс үйлдвэй. Харин Иованы энэхүү хүний хэвээр учир аливаа үгүүлсэн нь үнэн бөлгөө хэмээн үгүүлэлдэжүхүи. 42Тийнхүү тэнд олон нь түүн дор итгэвэй/.