111Тэнд Мария хийгээд түүний Марта эгчийн Битания (хэмээх) хотны Лазар (хэмээгч) нэгэн хүн нь өвдвэй. 2Энэ Мария хэмээвээс, Эзэнийг сайн үнэрт тосоор тослоод, түүний хөлийг үсээрээ арчсан (Мария) мөн бөлгөө. Түүний Лазар ах нь өвдвэй. 3Тийн бөгөөд эгч охин дүү хоёр нь түүн дор илгээж ийн. Эзэн ээ, чиний янагласан нь өвдвэй 4хэмээн айлтгуулсныг Ийсүс нь сонсоод зарлиг болруун. Энэ өвчин нь амин дор хүрэвэй (өвчин) бус. Харин Бурханы цог жавхлангийн тул хэмээвээс, Бурханы хөвгүүний түүнээр алдаршуулагдахын тул болой. 5Ийсүс нь Марта хийгээд түүний дүү ба Лазар (гурвуулан)-г янагласан бөлгөө. 6Тийн ахуй тэр нь түүний өвчинт болсныг сонсоод, тэнд асан газартаа хоёр хоновой. 7Тэндээс тэр нь шави нартаа ийн. Иүдия дор дахин одъё 8хэмээн зарлиг болсон дор шави нар нь түүн дор ийн. Багш аа, сай юдэтэн нь чамайг чулуудахуйг туурвивай. Тийн бөгөөтөл чи бээр тэнд дахин өөд болох буюу 9хэмээн айлтгасан дор Ийсүс нь зарлиг болруун. Өдрийн цагийн тоо нь арван хоёр биш үү. Али хэн өдөр явагч нь энэ ертөнцийн гэрлийг үздэгийн тул үл бүдрэх буй. 10Зүгээр али хэн шөнөн дор явагч нь түүн дор гэрэлгүйн тул бүдрэх болой юу 11хэмээн зарлиг болоод бас тэдэн дор ийн. Бидний Лазар нөхөр нь унтан амуй. Зүгээр би бээр түүнийг сэрүүлээр одмуй 12хэмээн зарлиг болсон дор түүний шави нар нь ийн. Хэрэв тэр нь унтаваас эдгэх буй за хэмээн айлтгавай. 13Зүгээр Ийсүс нь түүний үхлийн учир зарлиг болсон боловч, тэд нь түүний нойрын амрахын учир үгүүлснийг оновой. 14Тэнд Ийсүс нь тэдэн дор илэрхийгээр зарлиг болруун. Лазар нь үхсэн буй. 15Тийнхүү та бээр итгэл төрөх болугай хэмээн би бээр тэнд эс асны учир таны тул баясмуй. Тийн боловч түүн дор одъё 16хэмээн зарлиг болсон дор ихэр хэмээгч Тома нь бус шави нар дор ийн. Бид бээр түүн лүгээ үхэлцэхийн тул одолцъя, хэмээн үгүүлбэй. 17Тэндээс Ийсүс нь өөд болоод, түүний булшин дор дөрвөн хоног хэвтсэнийг олбой. 18Битания нь Ирүсалимаас арван таван дуурисгалын төсрийн төдийгөөс хол бус бөгөөд. 19Олон юдэтэн нь Марта хийгээд Марияг тэдний ахын учир амруулах тул ирэлцсэн бөлгөө. 20Тийн бөгөөд Марта нь Ийсүсийн өөд болсныг сонсоод түүнийг угтаар одвой. Харин Мария нь гэртээ байвай. 21Тийнхүү Марта нь Ийсүс дор айлтгаруун. Эзэн ээ, хэрэв чи бээр энд асан болбоос, миний ах нь үл үхэх бөлгөө. 22Зүгээр эдүгээ ч Бурханаас чиний юун эрэхүйг Бурхан нь чам дор өгөх буй хэмээн би бээр мэдэмүй. 23Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Чиний ах нь амидрах буй. 24Марта айлтгаруун. Амидралын цаг дор хэмээвээс, эцэс дэх өдөр тэр нь амидрах буй хэмээн би бээр мэдэмүй. 25Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Би бээр амидруулагч хийгээд амин мөн буй. Над дор итгэгч нь үхэвч амид болох буй. 26Бас али хэн амид аж над дор итгэгч нь мөнхөд үл үхэх буй. Үүнийг чи бээр итгэмүй 27хэмээн зарлиг болсон дор (Марта) нь түүн дор ийн. Ая Эзэн ээ, чи бээр Хэристос болон Бурханы ертөнц дор өөд болохуй хөвгүүн мөн хэмээн би бээр итгэмүй. 28Хэмээн айлтгаад одож, Мария дүүгээ нууцаар дуудан ийн. Багш нь өөд болоод чамайг дуудвай. 29Хэмээснийг Мария нь сонсоод, өттөр босч (Ийсүс) дор одвой. 30Тэр нь Мартагийн угтсан газар байж хотон дор ороогүй бөлгөө. 31Тэнд гэрийн дотор (Мария) -г амруулж байсан юдэтэн нь Мариягийн өттөр босч гарсныг үзээд түүнийг даган ийн. Тэр нь булшин дор уйлаар одвой хэмээн үгүүлэлцвэй. 32Тийн бөгөөд Мария нь Ийсүсийн хаа бүхий тэнд хүрээд, түүнийг үзэн түүний өлмий дор хөсөр унан түүн дор ийн. Эзэн ээ, хэрэв чи бээр энд асан болбоос, миний ах үл үхэх бөлгөө 33хэмээн айлтгасан дор Ийсүс нь түүний хийгээд түүн лүгээ ирэлцсэн юдэтний уйлсаныг үзээд, сэтгэлдээ машид зовнин гашуудан зарлиг болруун. 34Та бээр түүнийг хаа тавив уу. Тэд нь айлтгаруун. Эзэн ээ, өөд болж үзэн, соёрх 35хэмээн айлтгасан дор Ийсүс нь уйлбай. 36Тиймийн тул юдэтэн нь ийн. Тэр нь түүнийг хэр янагласныг үзэгтүн хэмээн үгүүлбэй. 37Бас тэднээс заримууд нь ийн. Энэ сохор -нуудын нүддийг нэхэгч нь тэрхүү хүний үл үхэхүй болгон эс чадсан буюу хэмээлүгээ. 38Тэндээс Ийсүс нь сэтгэлдээ дахин зовнин булшин дор өөд болбой. Тэр (булшин) нь чулуунаар бөглөсөн хөндий бөлгөө. 39Ийсүс нь ийн. Чулууныг авагтун хэмээн зарлиг болсоноо үхсэн -ий Марта дүү нь түүн дор айлтгаруун. Эзэн ээ, тэр нь эдүгээ үнэрт болбой за хэмээвээс, дөрөвдүгээр өдөр болбой. 40Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Хэрэв чи бээр итгэх бөгөөс эл Бурханы цог жавхланг үзэх болой юу хэмээн би бээр чам дор үгүүлсэн биш үү. 41Тэнд тэдний чулууныг авсан дор Ийсүс нь нүднээрээ огторгуйн тийш ширтэн ийн. Эцэг ээ, би бээр чамайг магтамуй. Тэр юуны тул хэмээвээс, чи бээр намайг сонссон буй. 42Чи бээр намайг үргэлжид сонсдог хэмээн би бээр мэдэмүй. Зүгээр энд ойр агч улсын тулд би бээр үгүүлмүй хэмээвээс, тэд нь чиний намайг илгээснийг итгэх болтугай 43хэмээн зарлиг болоод, тэр нь чанга дуунаар дуудан ийн. Лазар аа, гартугай 44хэмээн зарлиг болсон дор үхсэн нь гарвай. Түүний гар хийгээд хөл нь бөсөөр ороогдсон бөгөөд, нүүр нь арчуулаар бүрхэгдсэн бөлгөө. Ийсүс нь тэдэн дор ийн. Түүнийг тайлаад тавигтун хэмээн зарлиг болбой/ 45Тэнд Мария дор ирсэн юдэтнээс олон нь Ийсүсийн үйлдсэнийг үзээд, түүн дор итгэвэй. 46Харин тэднээс заримууд нь фариси нар дор одоод Ийсүсийн үйлдсэнийг мэдүүлбэй. 47Тиймийн тул тэргүүн лам нар хийгээд фариси нар нь чуулаад үгүүлэлдрүүн. Бид бээр юуныг үйлдэмүюү хэмээвээс, энэ хүн нь олон гайхамшгуудыг үйлдэмүй. 48Хэрэв бид түүнийг энэ мэтээр байлгаваас, улс бүхэн нь түүн дор итгэх бөгөөд, Ромагийн улс нь ирээд, бидний орон хийгээд улсыг булаан авах буй за. 49хэмэлдэхүй тэднээс тэрхүү жил тэргүүн лам болсон Каяфас нэгэн нь үгүүлрүүн. Та бээр юуны ч эс мэдэн 50бүхэл улсын үл эвдрэхийн тул улсын оронд нэгэн хүний үхэхүй нь хэрэгт хэмээн эс санаачилмуй 51хэмээн үгүүлэхүйдээ өөрийн биеэс үүнийг үгүүлсэн бус. Харин тэр нь тэрхүү жил тэргүүн лам болоод, Ийсүс нь улсын оронд үхээд, ямагт тэрхүү улс байтугай 52харин Бурханы тархаагдсан үрсийг ганц бод болгон цуглуулах буй хэмээн эш үзүүлбэй. 53Тэр цагаас аван тэд нь түүнийг ямар аргаар алахуйг зөвлөлдвэй. 54Тиймийн тул түүнээс хойно Ийсүс нь юдэтний дунд илэрхийгээр эс яван, эзэнгүй орны шадар агч Ифрайм хэмээгч балгасан дор өөд болоод, тэнд шави нар лугаа хамт байжухуй. 55Тийнхүү юдэтний фасха (хэмээх) найр нь ойр бөлгөө. Олон улс нь фасхаас урид биеэ ариутгахын тул хотдоос Ирүсалим дор одож. 56Ийсүсийг бэдрэн сүмийн дотор байж, өөр зуураа ийн. Та бээр юуныг сэтгэмүюү юү. Тэр нь найр дор өөд болох бус буюу, хэмээн үгүүлэлдвэй/ 57Тийн бөгөөд тэргүүн лам нар хийгээд фариси нар нь, хэрэв али хэн түүний хаа ахуйг мэдвээс мэдүүлэх болтугай. Хэмээн түүнийг барихын тул захисан бөлгөө/.