151Би бээр үнэн үзмийн иш буй бөгөөд, миний эцэг нь тариач болой. 2Над дор ахуй аливаа үргүй гишүүнийг тэр авч огоорон, аливаа үрт гишүүнийг үлэмж үрт болгохын тул засч арилгамуй. 3Миний тан дор үгүүлсэн үгээр та эдүгээ ариун болбой. 4Миний дотор оршин байгтун. Би ч таны дотор (оршин байсу). Гэшүү нь үзмийн ишийн дотор эс байваас, өөрийн биеэс үрийг үүсгэж үл чадах мэт, түүнчлэн та бээр миний дотор үл байх бөгөөс эл, (үрийг үүсгэж үл чадах буй). 5Би бээр үзмийн иш буй бөгөөд, та бээр гишүүн болой. Али хэн миний дотор байх бөгөөд би ч түүний дотор байх бөгөөс эл, тэр нь их үрийг үүсгэх хэмээвээс, та бээр надгүйгээр юуныг ч үйлдэж эс чадмуй. 6Хэрэв али хэн миний дотор үл байх бөгөөс эл, тэр нь хувхайрч, гэшүү мэт хаягдан гаргагдамуй. Тэр мэтэс нь хураагдан, гал дор хаягдаад түлэгдэмүй. 7Хэрэв та бээр миний дотор байх бөгөөд, миний үгс ч таны дотор байх бөгөөс эл, таны юун дуршиснаар эргүүлэн тан дор өгтөх болой юу. 8Таны олон үрийг үүсгэхүйгээр миний эцэг нь хүндлэгдэх буй. Үүнээр ч та бээр миний шави нар болох мөн. 9Эцгийн намайг янагласан мэт, түүнчлэн би бээр таныг янаглавай. Миний янаглал дор байгтун. 10Би бээр өөрийн эцгийн захиануудыг сахиад, түүний янаглал дор байдаг мэт, түүнчлэн та бээр миний захиануудыг сахих бөгөөс эл та ч миний янаглал дор байх буй. 11Таны дотор миний баясгалан байх бөгөөд, таны баясгалан ч түгээмэл болох болтугай хэмээн би бээр тан дор үүнийг үгүүлсэн буй. 12Миний захиа хэмээвээс ийн. Миний таныг янагласан мэт та ч нэгэн нэгнээ янаглалцагтун. 13Янагуудын тулд өөрийн аминыг өгөхөөс, хэн дор ч үлэмж янаглалгүй буй. 14Хэрэв та бээр миний тан дор хамаг захихуйг бүтээх бөгөөс, та бээр миний янагууд мөн. 15Үүнээс аван би бээр таныг боолууд хэмээн үл нэрийдэх хэмээвээс, боол нь Эзэн юүгэн юун үйлдэхүйг эс мэддэг. Харин би бээр таныг янагууд хэмээн нэрийдмүй хэмээвээс, би бээр өөрийн эцгээс аливаа сонссоноо тан дор мэдүүлбэй. 16Та бээр намайг сонгосон бус. Харин би бээр таныг сонгоод, та бээр үрийг үүсгэн одох бөгөөд, таны үр ч байх болтугай хэмээн таныг тогтоон илгээсэн буй. Тийнхүү та бээр миний нэрээр эцгээс юуныг ч эрэх бөгөөс, тэр нь тан дор өгөн соёрхох буй. 17Тан дор миний захисан хэмээвээс, нэгэн нэгнээ янаглалцагтун. 18Хэрэв ертөнц нь таныг өшөөлөх бөгөөс эл, танаас урид намайг өшөөлснийг та бээр мэдэмүй. 19Хэрэв та бээр ертөнцийн асан болбоос, ертөнц нь өөрийн (хувитан) -ыг янаглах бөлгөө. Зүгээр та бээр ертөнцийн бус. Харин би бээр таныг ертөнцийн дотроос сонгосон буй. Үүний тул ертөнц нь таныг өшөөлмүй. 20Боол нь өөрийн Эзэнээс дээр бус буй, хэмээн миний тан дор үгүүлсэн үгийг санагтун. Хэрэв тэд нь намайг цөхөөсөн болбоос, таныг ч цөхөөх болой юу. Хэрэв тэд нь миний үгийг сахисны болбоос, таны (үгийг) ч сахих болой юу. 21Зүгээр тэд нь намайг илгээснийг эс танисны тулд эд хамагуудыг миний нэрийн шалтагаар тан дор үйлдэх буй. 22Хэрэв би бээр тэдэн дор ирээд үгүүлсэн бус болбоос, тэд нь хилэнцгүй-аху бөлгөө. Зүгээр эдүгээ тэдэн дор хилэнцийн тул бүрхүүл үгүй буй. 23Намайг өшөөлөгч нь миний эцгийг ч өшөөлмүй. 24Хэрэв би бээр бусдын эс үйлдсэн үйлсийг тэдний дотор үйлдсэн бус болбоос, тэдэн дор хилэнцгүй-аху бөлгөө. Зүгээр эдүгээ тэд нь үзээд, намайг хийгээд миний эцгийг ч өшөөлсөн буй. 25Зүгээр тэд нь шалтаггүйгээр намайг өшөөлбэй, хэмээн тэдний тогтоолын дотор бичигдсэний бүтэхийн тул (тэд нь энэ мэтээр үйлдвэй). 26Тийн боловч эцгээс миний тан дор илгээх амруулагч хэмээвээс эцгээс гархуй үнэний тодотгол нь ирэхүйдээ миний учир гэрчлэх буй. 27Бас та ч эхнээс янар надлугаа байлцсаны тул гэрчлэх буй/.