211Түүнээс хойно Тибириягийн далайн дэргэд Ийсүс нь шави нартаа дахин биеэ үзүүлбэй. 2Ямараар үзүүлсэн хэмээвээс, Сиймон Фитир хийгээд Дидим хэмээх Тхома ба Калилиягийн Канагаас болсон Натанайл хийгээд Жибидийгийн хөвгүүд ба (Ийсүсийн) шави нараас бус хоёр нь тэнд бөлгөө. 3Сиймон Фитир нь тэдэн дор ийн. Би бээр загасныг гөлмийдөхүйг одсу хэмээсэн дор тэд нь бид ч чамлугаа одолцох хэмээгээд даруй гараад онгоц дор оровч тэр шөнөн дор юуныг ч эс баривай. 4Тийн бөгөөд өглөөгүүр Ийсүс нь хөвөөн дор байвай. Зүгээр шави нар нь Ийсүс мөн асныг эс мэдвэй. 5Ийсүс нь тэдэн дор ийн. Хүүхэд ээ, тан дор идэх юм буй буюу хэмээн зарлиг болсон дор тэд нь үгүй хэмээн хариу үгүүлбэй. 6Тэр нь тэдэн дор ийн. Гөлмийгөө онгоцын баруун этгээдээс хаягтун. Тийн бөгөөс та бээр олох хэмээн зарлиг болбой. Тиймийн тул тэд нь хаяад загасан маш олны тул гөлмийгөө татаж эс чадвай. 7Тийн бөгөөд Ийсүсийн янагласан шави нь Фитир дор үгүүлрүүн. Энэ нь Эзэн мөн хэмээсэн дор Сиймон Фитир нь энэ нь Эзэн мөн хэмээн сонсоод, биеийн нүцгэний тул дээлээ өмсөн, далай дор харайн орвой. 8Зүгээр бус шави нар нь хуурай газраас хоёр зуун тохойн төдийгөөс хол бусын тул, загаст гөлмийгөө татаж онгоцтойгоор хүрч ирэвэй. 9Тийн бөгөөд тэд нь хүрмэгц галын цогийн дээр тавигдсан загасан хийгээд боорцогийг үзвэй. 10Ийсүс нь тэдэн дор ийн. Эдүгээ барисан загаснаасаа ацарагтун 11хэмээн зарлиг болсон дор Сиймон Фитир нь одоод, зуун тавин гурван их загаснаар дүүргэгдсэн гөлмийг хуурай дор чирвэй. Загасны тоо нь тийм олон боловч, гөлмий нь эс шуурвай. 12Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Ирээд идээнийг идэгтүн. Тийн бөгөөтөл тэд шави нар нь энэ Эзэн мөн хэмээн мэдээд, чи хэн буюу хэмээн тэд бүгдээр асуухуйгаас айвай. 13Ийсүс нь шадардан, боорцог хийгээд загасныг аван тэдэн дор өгвэй. 14Энэ хэмээвээс Ийсүсийн үхлээс амидарсаны хойно биеэ шави нартаа үзүүлсэн нь гуравдугаар болой. 15Тэдний идээнийг идсэний хойно Ийсүс нь Сиймон Фитир дор зарлиг болруун. Ёонагийн Сиймон хөвгүүн ээ, чи бээр эднээс илүүгээр намайг янагламуюу хэмээн зарлиг болсон дор тэр нь ийн. Эзэн ээ, миний чамайг янаглахуйг чи бээр мэдэмүй. Хэмээн айлтгасан дор тэр нь ийн. Миний хургадыг тэжээ 16хэмээн зарлиг болоод дахин ийн. Ёонагийн Сиймон хөвгүүн ээ, чи бээр намайг янагламуй юу хэмээн зарлиг болсон дор тэр нь ийн. Эзэн ээ, миний чамайг янаглахуйг чи бээр мэдэмүй хэмээн айлтгасан дор тэр нь түүн дор ийн. Миний хонидыг сахи 17хэмээн зарлиг болоод гуравдугаар үет түүн дор зарлиг болруун. Ёонагийн Сиймон хөвгүүн ээ, чи бээр намайг янагламуюу хэмээн зарлиг болсон дор Фитир нь түүний гурвантаа чи бээр намайг янагламуюу хэмээн зарлиг болсны тул гашуудан ийн. Эзэн ээ, чи бээр хамгийг мэдэн айлдмуй. Миний чамайг янаглахуйг чи бээр мэдэмүй хэмээн айлтгасан дор Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Миний хонидыг тэжээ. 18Миний чам дор магадлан үгүүлэхүй нь, чи бээр залуу цагтаа биеэ бүслэн, али дурт зүгтээ оддог бөлгөө. Зүгээр чи бээр өтлөхүйдээ гараа өргөх бөгөөд, бус нэг нь чамайг бүслэн, чиний үл дурлахуй зүг дор чамайг хөдлөх буй. 19Тэр нь Фитирийн ямар үхлээр Бурханыг алдаршуулахуйг үзүүлж энэ мэт зарлиг болбой хэмээн зарлиг болоод бас түүн дор ийн. Намайг даган үйлд хэмээн зарлиг болбой. 20Фитир нь эргээд Ийсүсийн янагласан шавийн даган ахуйг үзвэй. Тэр шави хэмээвээс нэгэн цаг үдшийн зоогийг зооглохуй дор (Ийсүс) -ийн цээжин дор түшин, хэн түүнийг бариулахуйг асуусан бөлгөө. 21Фитир нь түүнийг үзээд Ийсүс дор ийн. Эзэн ээ, үүн дор юун болох буюу 22хэмээн айлтгасан дор Ийсүс нь түүн дор ийн. Хэрэв би бээр миний иртэл түүнийг байлгахуйг дурлаваас, тэр нь чам дор юун хэрэг. Намайг даган үйлд 23хэмээн зарлиг болсны тул ах дүү нар нь өөр зуураа энэ шави нь үл үхэх буй хэмээн үгүүлэлцлүгээ. Тийн боловч Ийсүс нь тэр нь үл үхэх буй хэмээн зарлиг болсон бус, харин би бээр миний иртэл түүнийг байлгахуйг дурлаваас, чам дор юун хэрэг, хэмээн зарлиг болсон бөлгөө. 24Тэр шави хэн бэ хэмээвээс, үүний учир гэрчлэн, үүнийг бичсэн мөн болой. Түүний гэрчилсэн нь магад үнэн мөн хэмээн бид бээр мэдэмүй. 25Эднээс олон үйлсийг Ийсүс нь үйлдвэй. Хэрэв тэдгээр нь нижгээд нижгээдээр бичигдэх бөгөөс эл, ертөнц нь бичигдэхүй номуудыг үл багтаах буй, хэмээн би бээр санамуй. Амийн/

Иованы ивангили нь төгсөв