71Тэндээс Ийсүс нь Калилиягийн дотор өөд болж явлугаа. Тэр юуны тул хэмээвээс, юдэтнийн түүнийг алахуйяа туурвисны тул тэр нь Иүдиягийн дотор өөд болхуйяа эс таалбай. 2Тэнд юдэтнийн цацар гэрийн найр нь шадар асан бөгөөд 3түүний дүү нар нь түүн дор айлтгаруун. Эндээс гаран чиний шави нарын чиний үйлдэдэг үйлсийг үзэхийн тул Иүдия дор одтугай. 4Тэр юуны тул хэмээвээс, али хэн илээр мэдэгдэхүйеэ дуршигч нь нууцаар эс үйлдэдэг. Чи бээр энэ мэтсийг үйлдвээс, биеэ улс дор үзүүлэн үйлд хэмээлүгээ. 5Түүний дүү нар хэмээвээс түүн дор эс итгэвэй. 6Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Миний цаг нь ирээгүй. Харин таны цаг үргэлжид бэлэн амуй. 7Ертөнц нь таныг өшөөлж эс чадмуй. Харин намайг өшөөлмүй. Тэр юуны тул хэмээвээс, түүний үйлс муу амуй, хэмээн би бээр түүний тус гэрчлэмүй. 8Та бээр энэхүү найр дор одогтун. Миний тэнд одохуй нь болоогүй. Тэр юуны тул хэмээвээс, миний цаг нь ирээгүй 9хэмээн зарлиг болоод тэр нь Калилия дор байлугаа. 10Зүгээр түүний дүү нарын одсоны хойно тэр ч тэрхүү найр дор илт бус харин нууцаар өөд болбой/ 11Тэнд юдэтэн нь түүнийг найр дор бэдрэн, тэр нь хаа буй хэмээн үгүүлэлдвэй. 12Бас улс нь өөр зуур түүний учир ихэд шивэнэлцвэй хэмээвээс, заримууд нь тэр нь сайн буй хэмээн бусад нь тийн бус. Тэр нь улсыг унтуулдаг хэмээн үгүүлэлдвэй. 13Зүгээр юдэтэнээс айсны тулд хэн ч түүний учир илээр эс үгүүлбэй/ 14Тэр найрын дундах цаг дор Ийсүс нь сүмийн дотор ороод сургавай. 15Тэнд юдэтэн нь гайхан ийн. Энэ нь номыг эс сураад яахин мэдмүюү 16хэмээн үгүүлэлдсэн дор Ийсүс нь тэдэн дор хариу зарлиг болруун. Миний сургаал нь миний бус. Харин намайг илгээсэн түүний болой. 17Али хэн түүний тааллыг бүтээхүйеэ дуршиваас, тэр нь энэ сургаал Бурханаас (гарав уу). Эсвээс би өөрийн биеэс үгүүлмүй юү хэмээн мэдэх буй. 18Өөрийн биеэс үгүүлэгч нь өөрийн алдаршлыг эрмүй. Харин хэн илгээсэн түүний цог жавхланг эрэгч нь үнэн буй бөгөөд, түүний дотор буруугүй болой. 19Моси нь тан дор тогтоолыг өгсөн биш үү. Харин танаас нэгэн ч тогтоолыг эс бүтээдэг. Та бээр намайг алахуйяа юуны тул эрмүюү 20хэмээн зарлиг болсон дор улс нь хариу ийн. Чи бээр чөтгөрт болбой. Хэн чамайг алахуяа эрмүюү 21хэмээсэн дор Ийсүс нь тэдэн дор хариу зарлиг болруун. Миний нэгэн үйлийг бүтээсэн -ий учир та бүгдээр гайхмуй. 22Моси нь тан дор хэрчихийн ёсныг өгвэй. Энэ нь Мосигоос бус. Харин овог эцэг нараас болсон буй. Тийнхүү та бээр сабад өдөр хүнийг хэрчмүй 23хэрэв Мосигийн тогтоолын үл тасалдахын тул хүн нь сабад өдөр хэрчилгээнийг хүртвээс, миний сабад өдөр хүнийг угаагаад эрүүл болгосны тул та бээр миний тус хилэнлэмүюү. 24Гадаад байдлаар үл шүүж, зөвт шүүвринээр шүүгтүн 25хэмээн зарлиг болнсоноо ирүсалимтнаас заримууд нь үгүүлэлдрүүн. Энэ нь тэдний алахуйяа эрсэн хүн биш үү. 26Харин мана, тэр нь зоримгойгоор үгүүлэвч, тэд нь түүн дор юуныг ч эс үгүүлмүй. Энэ нь Хэристос мөн, хэмээн тэргүүлэгчид нь үнэхээр мэдмүюү. 27Зүгээр үүний хаанаас ахуйг бид бээр мэдэмүй. Харин Хэристосын ирэхүй дор түүний хаанаас ахуйг хэн ч үл мэдэх буй, хэмээлдүвэй/ 28Тэр цаг дор Ийсүс нь сүмийн дотор сургаж дуудан зарлиг болруун. Та бээр намайг танин, миний хаанаас ахуйг мэдэмүй. Тийн боловч би бээр өөрийн биеэс ирсэн бус. Харин намайг илгээсэн нь үнэн буй. Түүнийг та бээр эс танимуй. 29Би бээр түүнийг танимуй. Тэр юуны тул хэмээвээс, би бээр түүнээс буй бөгөөд тэр нь намайг илгээсэн буй 30хэмээн зарлиг болсон дор тэд нь түүнийг барихуяа туурвисан боловч хэн ч түүн дор гараа эс хүргэмүй. Тэр юуны тул хэмээвээс, түүний цаг нь ирээгүй бөлгөө. 31Тийн бөгөөд улсаас олон нь түүн дор итгэн үгүүлэлдрүүн. Хэристос нь ирэхүйдээ энэ хүний үйлдсэн гайхамшгуудаас үлэмж үйлдэх буюу 32хэмээн улсын түүний учир тэр мэтсийг сэжиглэн үгүүлэлдсэнийг фариси нар нь сонсвой. Тийнхүү фариси нар хийгээд тэргүүн лам нар нь түүнийг барихын тул зарц нарыг илгээвэй. 33Тийн бөгөөтөл Ийсүс нь зарлиг болруун. Би бээр өчүүхэн цаг таны дотор байгаад, намайг илгээсэн дор хариж одмуй. 34Та бээр намайг бэдрэх боловч, үл олох буй. Жич миний хаа болохуй тэнд та бээр хүрч үл чадах буй 35хэмээн зарлиг болсон дор юдэтэн нь өөр зуураа үгүүлэлдрүүн. Тэр нь бидэн дор үл олдох ямар зүг дор одох буюу. Тэр нь гэриэгтэний (дунд) тархаагдагсад дор одоод, гэриэгтнийг сургах буюу. 36Та бээр намайг бэдрэх боловч үл олох буй. Жич миний хаа болохуй тэнд та бээр хүрч үл чадах, хэмээн түүний үгүүлсэн нь юун буюу хэмээлдүвэй/ 37Найрын эцэс дэх өдөр болсон их өдөр Ийсүс нь тэнд байж дуудан зарлиг болруун. Хэрэв али хэн ундаасваас, над дор ирээд уух болтугай. 38Али хэн над дор итгэвээс, (номын дотор) бичигдсэн мэт түүний биеэс амид усны голууд нь урсах болоюу. 39Үүнийг тэр нь тодотголын учир зарлиг болбой. Тэр тодотголыг түүн дор итгэгчид нь хүртэх бөлгөө. Харин Ийсүсийн цог жавхлант болоогүйн тул, тодотгол нь өгтөөгүй бөлгөө. 40Улсаас олон нь зарлиг болсныг сонсоод үгүүлрүүн. Үнэхээр энэ нь форофид мөн. 41Заримууд нь Хэристос болой. Бусад нь ийн. Хэристос нь Калилиягаас гарах буюу. 42Хэристос нь Давидын төрлийн болоод Давидын суусан Фидлихим хотноос гарах буй хэмээн бичигдсэн биш үү хэмээлдүвэй. 43Тиймийн тул улс нь түүний учир булаалдвай. 44Тэднээс заримууд нь түүнийг барихуяа дуршвай. Зүгээр хэн ч түүн дор гараа эс хүргэмүй/ 45Тэндээс зарц нарын тэргүүн лам нар хийгээд фариси нар дор буцсан дор тэд нь тэдэн дор ийн. Та бээр түүнийг юуны тул эс ацарав уу? 46хэмээсэн дор зарц нар нь хариу үгүүлрүүн. Энэ хүний үгүүлсэн мэтээр хэн ч бус хүн нь эдүгээ болтол үгүүлээгүй 47хэмээсэн дор фариси нар нь тэдэн дор хариу үгүүлрүүн. Бас та бээр ундуутуулагдав уу. 48Улсыг тэргүүлэгчид эсвээс фариси нараас нэгэн ч түүн дор итгэсэн буюу. 49Зүгээр тогтоолыг эс мэдэгч энэхүү улс нь хараалт буй 50хэмээснээ Ийсүс дор шөнөөр ирсэн Никодим нь тэднээс нэгэн агаад тэдэн дор ийн. 51Бидний тогтоол нь али хэнийг сонсохуй хийгээд түүний юун үйлдэхүйг мэдэхээс урид түүнийг шийтгэх буюу 52хэмээсэн дор тэд нь түүн дор хариу ийн. Бас чи бээр Калилиягаас буюу. Калилиягаас форофид эс гардаг хэмээн бэдрэн мэдтүгэй 53хэмээн үгүүлсэн дор тусбүр нь өөрийн гэр дор хариж одвой/.