31Фариси нараас юдэтнийн тэргүүлэгч болсон Никодим хэмээгч нэгэн хүн бөлгөө. 2Тэр нь шөнөөр Ийсүс дор ирж айлтгаруун. Багш аа, чамайг Бурханаас ирсэн сургагч ахуйг бид бээр мэдэмүй. Тэр юуны тул хэмээвээс, хэрэв Бурхан нь түүн лүгээ үл ах бөгөөс, хэн ч хүн нь үйлдэдэг гайхамшгуудыг үйлдэж эс чадмуй. 3Ийсүс нь түүн дор хариу зарлиг болруун. Али хэн хүн нь дахин үл төрөгдөх бөгөөс эл, Бурханы эзлүүринийг үзэн үл чадах болой юу, хэмээн Би бээр чам дор магадлан үгүүлмүй. 4Никодим нь Түүн дор айлтгаруун. Насжсан хүн нь яаж төрөгдөж чадмуюу. Тэр нь эхийн умай дор дахин ороод төрөгдөж чадмуюу. 5Ийсүс нь хариу зарлиг болруун. Али хэн хүн нь усан хийгээд тодотголоос үл төрөгдөх бөгөөс эл, Бурханы эзлүүрин дор орж үл чадах буй, хэмээн Би бээр чам дор магадлан үгүүлмүй. 6Махбодоос төрөгдсөн нь махбод болой. Тодотголоос төрөгдсөн нь тодотгол болой. 7Та бээр дахин төрөгдөх хэрэгт хэмээн миний чам дор үгүүлсэнийг бүү гайхтугай. 8Салхин нь хаа бүхий салхилдаг. Чи бээр түүний цуугианыг сонсовч, хаанаас ирсэн хийгээд хааш одохуйг эс мэдэмүй. Тэр мэтээр тодотголоос аливаа төрөгдсөн нь болой. 9Никодим нь Түүн дор хариу айлтгаруун. Энэ мэтэс нь яаж болж болох буюу. 10Ийсүс нь түүн дор хариу зарлиг болруун. Чи бээр Исрайлын багш бөгөөтөл энэ мэтсийг эс мэдмүюү. 11Миний чам дор магадалж үгүүлэхүй нь, бид бээр мэдсэнээ үгүүлэн, үзсэнээ гэрчлэмүй. Тийн боловч та бээр бидний гэрчилсэнийг эс авдаг. 12Хэрэв Миний энэ ертөнцийн учир тан дор үгүүлсэнийг та бээр эс итгэвээс, Би бээр огторгуйн учир тан дор үгүүлэх бөгөөс, та бээр яахин итгэх буюу. 13Жич огторгуй дор агч болон огторгуйгаас буусан хүн төрөлхийтээс бус хэн ч огторгуй дор дэгдэн өөд болсон бус. 14Бас Моси нь говийн дотор могойг өргөчигсөн мэт, түүнчлэн хүн төрөлхийт нь өргөжигдэх ёст хэмээвээс. 15Али хэн Түүн дор итгэгч нь үл эвдрэн, мөнх аминыг олохын тул болой. 16Тэр юуны тул хэмээвээс, Бурхан нь ертөнцийг энэ мэтээр янаглавай хэмээвээс, онц төрөгдсөн хөвгүүнээ өгвэй. Тэр юуны тул хэмээвээс, али хэн Түүн дор итгэх бөгөөс үл эвдрэн, мөнх аминыг олохын тул болой. 17Тэр юуны тул хэмээвээс, Бурхан нь ертөнцийг буруушаахын тул бус, харин ертөнцийн түүнээр тонилгогдохын тул хөвгүүнээ ертөнц дор илгээвэй. 18Түүн дор итгэгч нь үл буруушаагдах буй. Харин үл итгэгч нь эдүгээ ч буруушаагдсан буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь Бурханы онц төрөгдсөн хөвгүүний нэр дор эс итгэвэй. 19Буруушаал нь юун буй хэмээвээс, гэрэл нь ертөнц дор ирсэн боловч, хүмүүнүүд нь харанхуйг гэрлээс үлэмж таалбай. Тэр юуны тул хэмээвээс, тэдний үйлс нь муу бөлгөө. 20Али хэн мууг үйлдэгч нь гэрлийг өшөөлөн, түүний үйлсийн үл нээгдэхийн тул гэрэл дор эс ирдэг. 21Зүгээр али хэн үнэнийг үйлдэгч нь үйлс юүгэн Бурхан дор бүтээгдсэн мөн ахуйг үзүүлэхийн тул гэрэл дор ирдэг 22хэмээн зарлиг болоод Ийсүс нь шави нараа дагуулан, Иүдия газар дор өөд болоод, тэнд тэдэн лүгээ байлцаж бафтислабай. 23Жич Иован нь Салимын ойр агч Инон дор бафтислан авай хэмээвээс, тэнд усан нь их бөлгөө. Тийнхүү (улс нь) тэнд ирэн бафтислагдабай. 24Иован хэмээвээс гяндан дор хоригдоогүй бөлгөө. 25Тэр цаг дор Иованы шави нараас (заримууд) нь юдэтэн лүгээ арилгалын учир хэрэлдэвэй. 26Тийнхүү тэд нь Иован дор одоод түүн дор үгүүлрүүн. Багш аа, Ёрданы чанад этгээд чамлугаа асан болон чиний гэрчилсэн тэр бафтисламуй. Улс бүгдээр нь түүн дор ирдэг 27хэмээсэн дор Иован нь хариу үгүүлрүүн. Огторгуйгаас эс өгтсөн юуныг ч хүн нь авч эс чадмуй. 28Би бээр Хэристос бус, харин түүний өмнө илгээгдсэн буй, хэмээн миний үгүүлсэн дор та бээр гэрч нар болой. 29Гэргийг авахуй болсон хүн нь тушаат эр мөн болой. Зүгээр тушаат эрийн янаг нь байж түүнийг сонсохуй дор, тушаат эрийн дууны учир ихэд баясдаг. Тэр мэтээр энэ миний баясгалан нь төгсвэй. 30Тэр нь өсөх ёст атал би бээр бага болох ёст буй. 31Дээрээс ирэгч нь хамгаас дээд болой. Ертөнцөөс ирэгч нь ертөнцөөс болоод ертөнцийн учир үгүүлдэг. Огторгуйгаас ирэгч нь хамгаас дээд болой. 32Тэр нь үзсэн хийгээд сонссоноо гэрчлэмүй. Харин хэн ч Түүний гэрчлэлгийг эс авдаг. 33Түүний гэрчлэлгийг авагч нь Бурхан үнэн буй хэмээн үнэмшүүлсэн буй. 34Жич Бурханаас илгээгдсэн нь Бурханы үгсийг үгүүлдэг. Тэр юуны тул хэмээвээс, Бурхан нь түүн дор хэмжээгүйгээр тодотголыг өгдөг. 35Эцэг нь хөвгүүнээ таалан, түүний эрх дор хамгийг өгсөн буй. 36Хөвгүүн дор итгэгч нь мөнх аминыг олсон буй. Хөвгүүн дор эс итгэгч нь аминыг үл үзэх. Харин Бурханы хилэн нь түүний дээр баймуй/.