191Тийн бөгөөд Филад нь Ийсүсийг аваад жанчуулбай. 2Бас цэргийн улс нь өргөст гишүүнээр нэг тоорцогийг гөрөж титэм болгон, түүний толгой дор хийж, нэг хөх улаан өнгөт дээлийг өмсгөн ийн. 3Юдэтний хаан аа, мэнд атугай хэмээгээд түүнийг алгадвай. 4Тэнд Филад нь дахин гараад тэдэн дор ийн. Мана, би бээр түүн дор ямар ч бурууг эс олсноо тан дор мэдүүлэхийн тул түүнийг таны өмнө гаргавай, хэмээн үгүүлбэй. 5Тийн бөгөөд Ийсүс нь тэргүүн -дээ өргөст титэм хийгээд, биедээ хөх улаан дээлийг өмссөнөөр гарвай. (Филад) нь тэдэн дор ийн. Энэхүү хүнийг үзэгтүн. 6Тийн бүхий тэргүүн лам нар хийгээд хөтөч нар нь түүнийг үзээд их дуун гаралцан ийн. Түүнийг загалмайлжилан үйлд. Загалмайлжилан үйлд хэмээн үгүүлэлдвэй. Филад нь тэдэн дор үгүүлрүүн. Та өөрөө түүнийг аваад загалмайлжилагтун. Тэр юуны тул хэмээвээс, би бээр түүн дор бурууг эс олбой 7хэмээн үгүүлсэн дор юдэтэн нь үгүүлрүүн. Бидэн дор нэгэн тогтоол буй. Тэрхүү тогтоолоор тэр нь үхэх ёст. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн биеийг Бурханы хөвгүүн болгосон буй. 8Хэмээн үгүүлснийг Филад нь сонсоод, үлэмж айгаад. 9Зарганы орд харшин дор дахин ороод Ийсүс дор ийн. Чи бээр хаанаас буюу. Хэмээн үгүүлэвч Ийсүс нь түүн дор хариу эс зарлиг болбой. 10Филад нь түүн дор ийн. Чи бээр над дор эс үгүүлмүюү. Чамайг загалмайлжилахуй эрх над дор буй бөгөөд, чамайг сул тавихуй эрх ч над дор буй ахуйг чи бээр эс мэдмүюү 11хэмээн үгүүлсэн дор Ийсүс нь ийн. Хэрэв чам дор дээрээс эрх эс өгтсөн болбоос, чи бээр миний тус ямар ч эрхгүй болох бөлгөө. Тиймийн тул намайг чам дор бариулсан нь үлэмж хилэнцэт болой. 12Тэр цагаас аван Филад нь түүнийг сул тавихуй аргыг бэдэрвэй. Зүгээр юдэтэн нь их дуун гаралцан ийн. Хэрэв чи бээр үүнийг сул тавих бөгөөс, чи бээр Эзэн хааны өшөөт болох буй. Али хэн биеэ хаан болгогч нь Эзэн хаан дор эсэргүүцэгч болой 13хэмээн үгүүлснийг сонсоод Филад нь Ийсүсийг хөтөлж гаргаад, Лито Стротос хэмээгч бөгөөтөл, хибрайн хэлээр Каббата хэмээх орон дор зарганы ширээний дээр суувай. 14Тэр өдөр нь фасхагийн бэлтгэлийн өдөр бөлгөө. Тийнхүү зургаадугаар цаг болсон дор (Филад) нь юдэтэн дор үгүүлрүүн. Өөрийн хааныг үзэгтүн 15хэмээсэн дор тэд нь ийн. Түүнийг зайлуул. Зайлуул. Загалмайлжилан үйлд хэмээн дуун гарсан дор Филад нь тэдэн дор үгүүлрүүн. Би бээр таны хааныг загалмайлжилах буюу хэмээсэн дор тэргүүн лам нар нь үгүүлрүүн. Кайсараас бус хаан бидэн дор үгүй буй 16хэмээн үгүүлсэн дор (Филад) нь түүнийг загалмайлжилахын тул тэдэн дор өгвэй. Тийн бөгөөд тэд нь Ийсүсийг аваад, хөтөлж одвой. 17Тэр нь загалмайжин модноо үүрэн ясны овоо хэмээгч бөгөөтөл хибрайн хэлээр Колкотда хэмээх орон дор одвой. 18Тэнд тэд нь түүнийг загалмайлжилан, түүн лүгээ бус хоёрыг Ийсүсийн аливаа этгээд нижгээдээр загалмайлжилан, Ийсүсийг дундаар загалмайлжилвай. 19Бас Филад нь шалтгааны бичгийг бичээд, загалмайжин модны дээр хадвай. Бичигдсэн нь ийн. Нажаридын Ийсүс болон юдэтний хаан болой. 20Тийн бөгөөд юдэтнээс олон нь тэрхүү бичгийг уншвай. Тэр юуны тул хэмээвээс, Ийсүсийг загалмайжилсан орон нь балгасны ойр бөлгөө. Тэр нь хибрайн хийгээд гэриэгийн ба латины эд гурван хэлээр бичигдсэн бөлгөө. 21Тиймийн тул юдэтний тэргүүн лам нар нь Филад дор үгүүлрүүн. Юдэтний хаан болой, хэмээн бус. Харин би юдэтний хаан хэмээн түүний үгүүлснийг бичтүгэй 22хэмээсэн дор Филад нь ийн. Би бээр бичсэнээ бичсэн мөн хэмээн үгүүлбэй/. 23Цэргийн улс нь Ийсүсийг загалмайлжилаад, түүний хувцасныг авч дөрвөн хуви болгон, цэргийн хүн бүрэн дор нэгэн хувийг хуваан үйлдвэй. Дээл нь оёдолгүй болоод, дээрээс бүхлээр нэхэгдсэн бөлгөө. 24Тиймийн тул тэд нь өөр зуураа ийн. Үүнийг үл хагалан, хэний хуви болохуйг мэдэхийн тул шавга орхиё хэмээлүгээ. Үүнээр бичигдсэн нь бүтвэй хэмээвээс, тэд нь миний хувцасныг өөр зуураа хуваалцан, миний дээлийн тул шавга орхивой хэмээжүхүй. Энэ мэтсийг цэргийн улс нь мөн үйлдвэй/ 25Тийн бөгөөд Ийсүсийн загалмайжны дэргэд түүний эх хийгээд (эх) -ийн Мария хэмээгч дүү болон, Калиофасын эм ба Мария Магдалина нь байлугаа. 26Ийсүс нь өөрийн эх хийгээд янагласан шавийн тэнд байсныг үзээд, эхдээ ийн. Эм ээ, хөвгүүнээ үзтүгэй 27хэмээн зарлиг болоод, тэрхүү шави дор ийн. Эхээ үзтүгэй, хэмээн зарлиг болбой. Тэр цагаас аван тэрхүү шави нь (Ийсүсийн эхийг) өөрийн гэр дор оруулан асравай/ 28Тийн бөгөөд Ийсүс нь хамгийн бүтээгдсэнийг гэгээндээ мэдэн айлтгаад, номын дотор бичигдсэний бүтээгдэхийн тул ийн. Би бээр ундаасмуй 29хэмээн зарлиг болсон дор тэнд исгэлэн ундаат сав асан бөгөөд, тэд нь тэрхүү исгэлэн ундаанаар нэг хөвхгөр уулыг дүүргээд, нэг хулсан дор уяж (Ийсүс) -ийн аман дор хүргэмүй. 30Тийнхүү Ийсүс нь исгэлэн ундааныг уугаад ийн. Бүтээгдсэн буй хэмээн зарлиг болоод тэргүүнээ бөхийлгөн сүнснээ гаргавай. 31Тиймийн тулд тэр өдөр нь бэлтгэлийн өдөр асан бөгөөд, манагаар нь сабад өдөр болон их өдөр мөний тул, юдэтэн нь хүүрүүдийг загалмайжин модны дээр сабад өдөр үл байлгахын тул, хөлүүдийг балбалаад, хүүрүүдийг буулган авахуйг Филадаас гуйж айлтгавай. 32Тиймийн тул цэргийн улс нь ирээд, (Ийсүс) лүгээ хамт загалмайлжилагдсан нэгдүгээр хийгээд нөгөөгийн хөлийн ясдыг балбалаад. 33Ийсүс дор ирж, түүний үхсэнийг үзээд, түүний хөлийг эс балбалбай. 34Зүгээр цэргүүд улсаас нэгэн нь жадаар түүний хавирганыг хатгавай. Тийн бээр тэндээс цус ус хоёр гэнэт цувран гарвай. 35Үүнийг үзсэн нь үүнийг гэрчлэмүй. Түүний гэрчилсэн нь үнэн буй. Таны итгэхийн тул түүний гэрчилсэн нь үнэн мөн хэмээн тэр мэдэмүй. 36Тэр юуны тул хэмээвээс, (номын дотор) бичигдсэн нь бүтэхийн тул энэ мэтээр учравай хэмээвээс, түүний ясан нь үл балбалагдах буй. 37Жич бус нэгэн номын дотор бичигдсэн нь ийн. Тэд нь хэнийг хатгаснаа ширтэх буй хэмээгдэлүгээ. 38Түүнээс хойно юдэтнээс айсны тул нуусаар Ийсүсийн шави болсон Ариматиягаас асан Ёсиб хэмээгч нь Ийсүсийн хүүрийг авахуйгаа Филадаас гуйвай. Филад ч өгвэй. Тийн бөгөөд тэр нь одоод, Ийсүсийн хүүрийг авбай. 39Жич урид Ийсүс дор шөнөөр ирсэн Никодим нь зуун жинлүүрийн төдий холисон мира хийгээд элоэг ацарбай. 40Тийнхүү тэд нь Ийсүсийн хүүрийг аван, юдэтний хүүрийг булахуйг бэлдэхүй ёсоор сайн үнэртэн лүгээ бөсөөр ороовой. 41Түүний загалмайлжилагдсан газар дор нэгэн хүрээлэн бөлгөө. Тэр хүрээлэнгийн дотор хүний булагдаагүй нэгэн шинэ хүүрийн булшин бөлгөө. 42Тэнд тэд нь юдэтний бэлтгэлийн өдрийн шалтагаар Ийсүсийг булбай. Тэр юуны тул хэмээвээс, тэр булшин нь шадар бөлгөө/.