141Таны зүрхэн нь үл түгших болтугай. Та бээр Бурхан дор итгэж, над дор ч итгэгтүн. 2Миний эцгийн гэр дор олон орших ород буй амуй. Хэрэв тэр мэт бус болбоос эл, би бээр тан дор үгүүлэх бөлгөө. Би бээр таны тул орныг бэлдэхүйг одмуй. 3Тийн бөгөөд би бээр одоод таны тул орныг бэлдэх бөгөөс эл, буцаж ирээд таныг биедээ авсу. Тийнхүү миний хаа бүхий тэнд та ч болох болой. 4Миний хааш одохуйг та бээр мэдэн, замыг ч мэдэмүй. 5Тома нь түүн дор айлтгаруун. Эзэн ээ, чиний хааш одохуйг бид бээр эс мэдэмүй. Тийн атал бид бээр замыг яаж мэдэж чадмуюу. 6Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Би бээр зам хийгээд үнэн ба амин мөн. Надаас бусаар хэн ч эцэг дор хүрч эс чадмуй. 7Хэрэв та бээр намайг танисан болбоос, та нь эцгийг ч таних бөлгөө. Тийн бээр энэ цагаас аван та бээр түүнийг танин үзсэн буй. 8Филиб нь түүн дор айлтгаруун. Эзэн ээ, бидэн дор эцгийг үзүүлэн соёрх. Тийн бээр бидний сэтгэл нь ханах буй. 9Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Филиб ээ. Би бээр энэ мэт удаан тан лугаа байсан боловч, чи бээр намайг эс танимуюу. Али хэн намайг үзэгч нь эцгийг ч үзсэн буй. Тийн атал бидэн дор эцгийг үзүүлэн соёрх, хэмээн чи бээр яахин үгүүлмүюү. 10Би бээр эцгийн дотор буй бөгөөд, эцэг ч миний дотор буй хэмээн чи бээр эс итгэмүй. Миний тан дор үгүүлсэн үгсийг би бээр өөрийн биеэс эс үгүүлмүй. Харин миний дотор байгч эцэг нь тэд үйлсийг үйлдэмүй. 11Би бээр эцгийн дотор буй бөгөөд, эцэг ч миний дотор буй хэмээн над дор итгэгтүн. Тийн бус боловч тэд үйлсийн тулд над дор итгэгтүн. 12Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, над дор итгэгч нь миний үйлдсэн үйлсийг үйлдэн, эднээс үлэмж их (үйлс) -ийг үйлдэх буй. Тэр юуны тул хэмээвээс, би бээр эцэгтээ одмуй. 13Тийнхүү эцэг хөвгүүнээр алдаршуулагдах болтугай хэмээн, миний нэрээр таны юуныг ч эрэхүйг би бээр бүтээсү. 14Хэрэв та бээр миний нэрээр юуныг эрэх бөгөөс, би бээр бүтээсү. 15Хэрэв та бээр намайг янаглаваас, миний захиануудыг сахигтун. 16Жич би бээр эцэг дор залбирах бөгөөд, тэр нь тан лугаа насад байхуй амруулагчийг тан дор өгөх болой юу. 17Тэр хэмээвээс үнэний тодотгол болой. Түүнийг ертөнц нь эс үзсэн хийгээд эс танисны тул тогтоон авч эс чадмуй. Харин та бээр түүнийг танимуй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь тан лугаа байж, таны дотор болох буй. 18Би бээр таныг өнчид болгон үл орхин, тан дор ирсү. 19Үүнээс хойно өчүүхэн цаг дор ертөнц нь намайг дахин үл үзэх. Харин та бээр намайг үзэх буй. Миний амид байхын шалтагаар та ч амид байх болой юу. 20Би бээр өөрийн эцгийн дотор буй бөгөөд, та нь дотор буй ба, би ч таны дотор буй, хэмээн та бээр тэрхүү цаг дор мэдэх буй. 21Миний захиануудат болоод тэднийг сахигч нь намайг янагламуй. Жич намайг янаглагчийг миний эцэг нь янаглах бөгөөд, би ч түүнийг янаглан түүн дор биеэ илэрхийлэх болой юу. 22Искариодоос өөр Юда нь айлтгаруун. Эзэн ээ, чи бээр биеэ ертөнц дор бус, харин бидэн дор илэрхийлэх шалтаг юун буюу 23хэмээн айлтгасан дор Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Хэрэв али хэн намайг янаглаваас, тэр нь зарлигийг сахиж бөгөөд, миний эцэг нь түүнийг янаглах буй. Бас бид бээр түүн дор ирээд, түүн лүгээ байх болой юу. 24Намайг эс янаглагч нь миний зарлигийг эс сахимуй. Харин таны сонссон зарлиг хэмээвээс миний бус болоод, намайг илгээсний (зарлиг) болой. 25Энэ мэтүүдийг би бээр таны дотор байхлаа үгүүлсэн буй. 26Зүгээр эцгийн миний нэрээр илгээхүй амруулагч хэмээвээс, ариун тодотгол нь тан дор хамгийг сургаж, миний тан дор хамаг үгүүлснийг таныг сануулах болой юу. 27Би бээр амрыг тан лугаа байлган, өөрийн амрыг тан дор өгмүй. Би бээр ертөнцийн өгөхүй ёсоор өгөх бус. Таны зүрхэн нь үл түгшин, үл айх болтугай. 28Би бээр одоод тан дор хариж ирсү, хэмээн миний үгүүлснийг та бээр сонсвой. Хэрэв та бээр намайг янаглаваас, миний эцэгтээ одохын учир та бээр баясах бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, миний эцэг нь надаас дээр болой. 29Үүний учрахуй дор таны итгэхийн тул, учрахаас урид би бээр тан дор үгүүлбэй. 30Үүнээс хойно би бээр тан дор олоныг үл үгүүлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, энэ ертөнцийн тэргүүлэгч нь ирмүй. Харин тэр нь миний дотор юуныг ч үл олох буй. 31Зүгээр би бээр эцгээ янаглан, түүний над дор захисан мэтээр бүтээмүй хэмээн ертөнцийн мэдэхийн тул (энэ мэт болбой). Босогтун. Эндээс гаръя/.