201Тийн бөгөөд долоон хоногийн нэгдүгээр өдөр үүр цайгаагүй эрт цаг дор Мария Магдалина нь булшин дор одоод, булшнаас автсан чулууныг үзвэй. 2Тийн бөгөөд тэр нь Сиймон Фитир хийгээд Ийсүсийн янагласан өөр нэгэн шави дор гүйж хүрээд ийн. Эзэн нь булшнаас автаад, хаа тавигдсаныг бид бээр эс мэдэмүй 3хэмээн үгүүлсэн дор Фитир хийгээд тэр бус шави нь гараад, булшин дор одвой. 4Эд хоёр нь хамт гүйгээд, тэр бус шави нь Фитирээс түргэнээр гүйж урид булшин дор хүрээд 5тэнд бөхийж бөсийг үзэвч эс орвой. 6Тийнхүү Сиймон Фитир нь түүнийг дагаж хүрээд, булшны дотор ороод бөсийг үзэж. 7Бас Ийсүсийн тэргүүн дор асан арчуулыг бөс лүгээ хамтаар хэвтсэн бус, харин тусгаар зүг дор ороогдсоор үзвэй. 8Тэнд уридаар булшин дор хүрсэн өөр шави нь орж үзээд, итгэвэй. 9Тэр юуны тул хэмээвээс, Ийсүсийн үхлээс амидрах ёст ахуйг тэд нь (номын дотор) бичигдсэнийг оноогүй бөлгөө. 10Тийн бөгөөд тэд шави нар нь гэртээ харивай. 11Зүгээр Мария нь булшны гадна уйлж байлугаа. Тийнхүү уйлж атал булшны дотор харахуйг бөхийгөөд. 12Тэнд цагаан хувцаст хоёр ангилын суусныг үзвэй. Ийсүсийн хүүрийн хаа хэвтсэн тэнд тэдний нэгэн нь тэргүүний зүг дор хийгээд нөгөө нь хөлийн үзүүр суувай. 13Тэд нь Мария дор үгүүлрүүн. Эм ээ, чи бээр юуны тул уйламуюу хэмээсэн дор Мария нь тэдэн дор ийн. Миний Эзэний хүүр нь булшнаас гаргагдаад, хаа тавигдсаныг би бээр эс мэдэмүй 14хэмээн үгүүлээд гэдэргээн эргэн Ийсүсийн тэнд зогсохуйг үзвэй. Харин Ийсүс мөн асныг эс мэдвэй. 15Ийсүс нь түүн дор ийн. Эм ээ, чи бээр юуны тул уйламуюу. Чи бээр хэнийг бэдэрмүюү хэмээн зарлиг болсон дор тэр нь (Ийсүс) -ийг хүрээлэнгийн эзэн болгон ийн. Ноён оо, хэрэв чи бээр түүнийг авсан болбоос, хаа тависнаа над дор мэдүүлэн хайрла, тийнхүү би бээр түүнийг аваачсу 16хэмээсэн дор Ийсүс нь түүн дор ийн. Мария, хэмээн зарлиг болсон дор тэр нь түүн дор эргэж ийн. Раббони хэмээн айлтгавай. Энэ хэмээвээс, багш хэмээн утгат нэр болой. 17Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Миний бие дор гараа бүү хүргэтүгэй. Тэр юуны тул хэмээвээс, би бээр миний эцэг дор өөд болоогүй. Харин чи бээр миний дүү нар дор одоод тэдэн дор ийн. Би бээр миний эцэг дор хийгээд таны эцэг дор, миний Бурхан дор хийгээд таны Бурхан дор өөд болмуй хэмээн миний үгүүлснийг мэдүүлэн үйлд. 18Хэмээн зарлиг болсон дор Мария Магдалина нь шави нар дор одоод, би бээр Эзнийг үзвэй. Тэр нь энэ мэтээр над дор зарлиг болсон буй хэмээн үгүүлбэй. 19Тэрхүү өдөр хэмээвээс, долоон өдрийн тэргүүн өдрийн үдэшин дор шави нарын чуулан юдэтнээс айж хаагдсан үүдтэйгээр байсан цаг дор Ийсүс нь ирээд тэдний дунд байж ийн. Тан дор амгалан болох болтугай 20хэмээн зарлиг болоод тэдэн дор гар хийгээд хавиргаа үзүүлбэй. Тийнхүү шави нар нь Эзэнийг үзээд машид баясвай. 21Тийн бөгөөд Ийсүс нь тэдэн дор дахин ийн зарлиг болруун. Та дор амгалан болох болтугай. Эцэг нь намайг илгээсэн мэт, түүнчлэн би бээр таныг илгээмүй. 22Хэмээн зарлиг болоод тэдний дээр үлээж бас ийн. Ариун тодотголыг авагтун. Та бээр али хэний хилэнцэсийг хэлтрүүлэх бөгөөс, тэд нь хэлтрүүлэгдэх болой юу. 23Та бээр али хэний хилэнцэсийг байлгах бөгөөс, тэд нь байлгагдах болой юу. Хэмээн зарлиг болбой/ 24Арван хоёр (шави нар) -аас нэг болсон Тхома хэмээгч Дидим нь Ийсүсийн ирсэн цаг дор тэдэн лүгээ үгүй бөлгөө. 25Тиймийн тул бус шави нар нь түүн дор ийн. Бид бээр Эзэнийг үзсэн буй. Хэмээн үгүүлсэн дор тэр нь тэдэн дор үгүүлрүүн. Хэрэв би бээр түүний мутар дор хадаасдын нүхнийг үл үзэн, тэд хадаасны нүхэн дор хуруунаа үл тавин, гараа түүний хавирганы нүхэн дор үл тавих бөгөөс эл, би бээр үл итгэх болой юу хэмээлүгээ/. 26Тэндээс долоон хоногийн өнгөрсөний хойно, шави нар нь дахин гэртээ асан бөгөөд, Тхома ч тэдэн лүгээ бөлгөө. Тийн бөгөөд үүдний хаалгатаар асан дор Ийсүс нь ирээд, тэдний дунд байж ийн. Тан дор амгалан болох болтугай 27хэмээн зарлиг болоод, бас Тхома дор ийн. Хуруунаа янагш өгч миний гарыг үзэн, гараа ч миний хавирган дор тавин үйлд. Тийнхүү сэжгээ огоорон итгэл дор ортугай 28хэмээн зарлиг болсон дор Тхома нь ийн. Миний Эзэн хийгээд миний Бурхан мөн 29хэмээн айлтгасан дор Ийсүс нь түүн дор ийн. Тхома аа, чи бээр намайг үзсэний тул итгэмүй. Али хэн эс үзэвч итгэгч нь амгалан болой хэмээн зарлиг болбой/ 30Бас энэхүү номын дотор эс бичигдсэн бус олон гайхамшгуудыг Ийсүс нь өөрийн шави нарын өмнө үйлдвэй. 31Харин Ийсүс нь Хэристос болон Бурханы хөвгүүн мөн, хэмээн та бээр итгэж, итгэсэнээрээ түүний нэрээр амин дор орших болтугай хэмээн эд бичигдсэн буй/.