51Тэндээс юдэтний нэгэн найр асан бөгөөд, Ийсүс нь Ирүсалим дор өөд болбой. 2Тэнд Ирүсалим дор хонины хаалганы дэргэд ибарийн хэлээр Бидхисда хэмээгч нэгэн хөв буй. Түүн дор таван орохуй үүд бөлгөө. 3Тэдэн дор олон өвчтөн хийгээд балай нүдтэн ба доголон хөлтөн хийгээд хатсан биетэн нь усны хөдлөхүй цагийг хүлээж хэвтэн авай. 4Тэр юуны тул хэмээвээс, али нэгэн цаг дор нэгэн ангил нь тэр хөв дор бууж усыг хөдөлгөдөг бөлгөө. Усны (тэр мэтээр) хөдөлсөний хойно али хэн тэргүүлж орогч нь ямарваа өвчнөөр өвдөвч эдгэдэг бөлгөө. 5Тэнд гучин найман жил өвчит асан хүн бөлгөө. 6Ийсүс нь түүний хэвтэхүйг үзээд, түүний олон жил өвдсөнийг мэдэж айлтгаад түүн дор зарлиг болруун. Чи бээр итгэхүеэ дурт буюу. 7Өвчит хүн нь хариу айлтгаруун. Эзэн ээ, усны хөдөлгөгдсөн цаг дор намайг хөв дор оруулах хүнгүй буй. Харин миний орсугай хэмээн итгэхүйеэ дор, надаас урид бус нэгэн нь ормуй. 8Ийсүс нь түүн дор ийн. Бостугай. Дэвсгэрээ аваад одтугай 9хэмээн зарлиг болсон дор тэр хүн нь гэнэт эдгээд, дэвсгэрээ аваад одвой. Тэр өдөр нь сабад өдөр бөлгөө. 10Тиймийн тул юдэтэн нь тэрхүү эдгэсэн хүн дор үгүүлрүүн. Энэ нь сабад буй. Дэвсгэрээ өргөхүй нь чам дор ёсгүй буй. 11Тэр нь тэдэн дор хариу үгүүлрүүн. Намайг эдгээсэн нь дэвсгэрээ аваад одтугай хэмээн над дор үгүүлсэн буй 12хэмээсэн дор тэд нь түүнээс асууруун. Дэвсгэрээ аваад одтугай хэмээн чам дор үгүүлсэн нь хэн буюу 13хэмээвч тэр эрүүл болгогдсон нь хэн асныг эс мэдвэй. Тэр юуны тул хэмээвээс, олон улс тэнд байсан бөгөөд, Ийсүс нь тэндээс цааш өөд болсон бөлгөө. 14Түүнээс хойно Ийсүс нь түүнийг сүмийн дотор олоод түүн дор ийн. Мана, чи бээр эрүүл болбой. Үүнээс хилэнцийг бүү үйлд. Тийн бус бөгөөс чам дор үлэмж зовлон ирэх болуузай хэмээн зарлиг болбой. 15Тэр хүн нь одоод, намайг эдгээгээсэн нь Ийсүс буй, хэмээн юдэтэн дор мэдүүлбэй. 16Тийн бөгөөд Ийсүсийн үүнийг сабад өдөр үйлдсэний тул юдэтэн нь түүнийг цөхэгэжү алахуй хүсвэй. 17Зүгээр Ийсүс нь тэдэн дор хариу зарлиг болруун. Миний эцэг нь эдүгээ болтол үйлдсээр бөгөөд би ч үйлдэмүй. 18Тиймийн тул юдэтэн нь түүнийг алахуй үлэмж хүсвэй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь сабад өдрийг тасалсан байтугай, Бурханы өөрийн эцэг болгон хэмээсэнээр биеэ Бурхан лугаа адил болгосон бөлгөө. 19Тийн бөгөөд Ийсүс нь тэдэн дор хариу зарлиг болруун. Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, хөвгүүн нь эцгийн юун үйлдсэнийг үзсэнээс бус юуныг ч өөрийн биеэс үйлдэж эс чадмуй. Тэр юуны тул хэмээвээс, эцэг нь ямар үйлийг үйлдэдэг, тэр мэт үйлийг хөвгүүн ч үйлдэмүй. 20Тэр юуны тул хэмээвээс, эцэг нь хөвгүүнээ таалж өөрийн хамаг үйлдэхүйг түүн дор үзүүлмүй. Жич таны гайхахын тул тэр нь эднээс үлэмж их үйлсийг түүн дор үзүүлэх буй. 21Тэр юуны тул хэмээвээс, эцэг нь үхэгсдийг босгон амидруулдаг мэт, түүнчлэн хөвгүүн ч тааллаараа али хэнийг ч амидруулмуй. 22Эцэг нь хэнийг ч эс шүүмүй. Харин бүгдээрийн эцгийг хүндэлдэг мэт, түүнчлэн хөвгүүнийг ч хүндлэхийн тул аливаа шүүвэрийг хөвгүүн дор өгвэй. 23Хөвгүүнийг эс хүндлэгч нь түүнийг илгээсэн эцгийг ч эс хүндлэмүй. 24Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, али хэн миний зарлигийг сонсон, намайг илгээсэн дор итгэгч нь мөнх аминыг хүртэн, зарган дор үл унах болоюу. Харин үхлээс гаран амин дор оршмуй. 25Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, Бурханы хөвгүүний дууныг үхэгсдийн сонсохуй цаг нь ирмүй. Эдүгээ ч буй. Тийнхүү сонсогчид нь амид болох буй. 26Тэр юуны тул хэмээвээс, эцэг нь дотроо аминт буй мэт, түүнчлэн тэр нь хөвгүүн дор биедээ аминт болохуйг өгсөн буй. 27Жич шүүвэрийг шийтгэхүй эрхийг түүн дор өгсөн буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь хүн төрөлхийт мөн болой. 28Үүнийг учир бүү гайхагтун. Тэр юуны тул хэмээвээс, булшдын дотор хамаг агсдын түүний дууныг сонсохуй цаг нь ирмүй. 29Тийнхүү тэд нь гарах хэмээвээс, сайныг үйлдэгсэд нь амины хувитан болон амидрах бөгөөд, мууг үйлдсэн нь зарганы хувитан болохын тул амидрах болоюу. 30Би бээр өөрийн биеэс юуныг ч үйлдэж эс чадмуй. Би бээр сонссоноороо шүүмүй. Миний шүүвэр нь зөвт буй хэмээвээс, би бээр өөрийн дурныг эс эрмүй. Харин намайг илгээсэн эцгийн тааллыг (бүтээхийг) эрмүй. 31Хэрэв (ямагт) би бээр өөрийн биеийн учир гэрчилэлгэ, миний итгэмжит бус буй. 32Миний учир бус гэрчлэгч буй. Миний учир түүний гэрчллэг нь үнэн буй хэмээн би бээр мэдэмүй. 33Та бээр Иован дор илгээвэй. Тэр ч үнэн дор гэрчлэвэй. 34Харин би бээр хүний гэрчилэлгийг эс хэрэглэмүй. Зүгээр таны тонилгогдохын тул би үүнийг үгүүлмүй. 35Тэр нь шатсан гэрэлт зул бөлгөө. Та ч нэгэн цаг зуур түүний гэрлээр жаргахуйяа дуршвай. 36Зүгээр Иованы гэрчиллэгээс их гэрчилэлгэ над дор буй хэмээвээс, эцгийн миний төгсгөхийн тул даалгасан үйлс хэмээвээс, миний бүтээдэг үйлс нь эцгийн намайг илгээснийг гэрчлэмүй. 37Жич намайг илгээсэн эцэг нь миний учир гэрчилсэн буй. Та бээр түүний дууныг хэзээ ч эс сонсон, түүний байдлыг ч эс үзсэн буй. 38Бас түүний зарлиг нь дотор тогтон үл болмуй. Тэр юуны тул хэмээвээс, түүний илгээснийг та бээр эс итгэмүй. 39Бичигдсэн номуудыг хянамгайгаар уншигтун. Тэр юуны тул хэмээвээс, та бээр тэднээр мөнх аминыг олохоо санамуй. Харин тэд нь миний учир гэрчлэмүй. 40Тийн боловч та бээр аминыг хүртэхийн тул над дор ирэхүйг эс дуршмуй. 41Би бээр хүмүүнүүдээс хүндлэлийг эс авмуй. 42Зүгээр таны дотор Бурханы янаглалгүй хэмээн би бээр таныг мэдэмүй. 43Би бээр өөрийн эцгийн нэрээр ирсэн боловч, та бээр намайг эс таалан авмуй. Хэрэв бус нь өөрийн нэрээр ирэх бөгөөс, та бээр түүнийг таалан авах буй. 44Та бээр ямагт Бурханаас (гархуй) хүндлэлийг эс хэрэглэн, өөр өөрөөс гархуй хүндлэлийг хэрэглэн атал яахин итгэж чадмуюу. 45Намайг эцгийн өмнө таныг буруушаах болуузай хэмээн бүү санагтун. Таныг буруушаагч нэгэн буй хэмээвээс, таны итгэсэн Моси тэр мөн болой. 46Тэр юуны тул хэмээвээс, Моси нь миний учир бичвэй. Хэрэв та бээр түүн дор итгэсэн болбоос, над дор ч итгэх бөлгөө. 47Зүгээр хэрэв та түүний бичсэн дор эс итгэвээс, миний үгс дор яахин итгэх буюу/.