121Фасха сайн өдрөөс зургаан хоногийн урид Ийсүс нь Битания дор өөд болбой. Тэнд үхсэн болоод түүний үхлээс амидруулсан Лазар бөлгөө. 2Тэнд тэд нь түүний тул үдшийн зоогийг бэлдвэй. Марта нь үйлчилбэй. Харин Лазар нь (Ийсүс) лүгээ суулцагчидаас нэгэн бөлгөө. 3Тэнд Мария нь нэгэн жинлүүрийн төдий маш үнэт анхилахуй тосныг аваад, Ийсүсийн хөлийг тослон, өөрийн үсээр арчивай. Тийн бээр гэр нь тосны үнэрээр дүүрвэй. 4Тиймийн тул түүний шави нараас нэгэн хэмээвээс, түүнийг бариулагч болоод, Сиймоны Юда Искариод хөвгүүн нь ийн үгүүлрүүн. 5Юуны тул энэ тос нь гурван зууны төдий жинлэн мөнгөнөөс худалдагдаад үгээгүй ядуунууд дор эс өгтсөн буюу. 6Хэмээн үүнийг үгүүлбээс үгээгүй ядуунуудын учир санасан бус. Харин тэр нь хулгайч аж, сангийн сав хийгээд өргөсдийг баридаг бөлгөө. 7Тийн бөгөөд Ийсүс нь зарлиг болруун. Энэ эмийг бүү гэнүүл. Тэр нь булагдах өдрийн тул үүнийг хадгалбай. 8Тэр юуны тул хэмээвээс, үгээгүй ядуунууд нь тан лугаа насад байдаг. Зүгээр би бээр тан лугаа насад үл байх буй хэмээн зарлиг болбой. 9Тийн бөгөөд юдэтнээс олон улс нь Ийсүсийн тэнд бүхийг мэдээд, ямагт түүний учир бус, харин түүний үхлээс амидруулсан Лазарыг ч үзэхийн тул ирэвэй. 10Зүгээр тэргүүн лам нар нь Лазарыг ч алахуйг зөвлөлдвэй. 11Тэр юуны тул хэмээвээс, түүний шалтагаар юдэтнээс олон нь (тэднийг) огоороод Ийсүс дор итгэвэй/ 12Түүний манагаар олон улс нь найр дор ирээд, Ийсүсийн Ирүсалим дор өөд болохуйг сонсоод. 13Тост модны гишүүнийг аван, түүнийг угтаар одож ийн. Осанна. Эзэний нэрээр ирэгч Исрайлын хаан нь магтагдах болтугай хэмээн дуудалцвай. 14Ийсүс нь (номын дотор) бичигдсэний ёсоор нэгэн залуу илжигнийг олоод хөлөглөн явбай. 15Бичигдсэн нь ийн. Сионагийн охин оо, бүү айтугай. Мана, чиний хаан нь нэгэн илжигний даагыг хөлөглөн айсуй хэмээгдэвэй. 16Түүний шави нар нь тэр цаг дор үүнийг эс оновой. Зүгээр Ийсүсийн цог жавхлант болсны хойно тэд нь түүний учир энэ мэтээр бичигдсэн хийгээд түүн дор энэ мэтээр үйлдсэнийг санавай. 17Тийн бөгөөд түүн лүгээ асан олон улс нь түүний Лазарыг булшнаас дуудан үхлээс амидруулсныг гэрчлэвэй. 18Жич үүний шалтагаар улс нь түүний үйлдсэн тэрхүү гайхамшгийг сонсоод түүнийг угтаар гарвай. 19Тиймийн тул фариси нар нь өөр зуураа ийн. Та бээр юуныг ч эс бүтээдэгээ ажиглагтун. Мана, ертөнц нь түүнийг даган амуй хэмээлдүвэй/ 20Найрын цаг дор мөргөхийн тул ирэгсдийн дотор зарим гэриэгтэн бөлгөө. 21Тэд нь Калилиягийн Бидсайдагаас (асан) Филиб дор одож ийн. Эзэн ээ, бид бээр Ийсүс лүгээ уулзахуйг дуршмуй 22хэмээсэн дор Филиб нь одоод Андари дор мэдүүлбэй. Бас Андари Филиб хоёр нь Ийсүс дор айлтгавай. 23Тийнхүү Ийсүс нь тэдэн дор хариу зарлиг болруун. Хүн төрөлхийтийн цог жавхлант болохуй цаг нь ирэвэй. 24Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, хэрэв буудайн хөрөнгө нь газар дор таригдаад үл үхэх бөгөөс, ганцаар баймуй. Харин хэрэв үхвээс, олон үрст болмуй. 25Өөрийн аминыг хайрлагч нь түүнийг гээх бөгөөд, өөрийн аминыг энэ ертөнц дор үл хайрлагч нь түүнийг мөнх амин дор аврах болой юу. 26Хэрэв али хэн над дор зарагдахуйг дурших бөгөөс, намайг дагах болтугай. Тийнхүү миний хаа ахуй тэнд миний зарц болох буй. Хэрэв али хэн над дор зарагдах бөгөөс, түүнийг миний эцэг нь хүндлэх болой юу. 27Эдүгээ миний сэтгэл нь зовнимуй. Тийнхүү би бээр юуныг үгүүлэх буюу. Эцэг ээ, энэхүү цагаас намайг тонилгон соёрх. Зүгээр үүний тул би бээр энэхүү цаг дор хүрсэн буй. 28Эцэг ээ, өөрийн нэрийг цог жавхлант болгон соёрх хэмээн залбирсан дор огторгуйгаас нэгэн дуун гаран ийн. Би бээр цог жавхлант болгоод, дахин цог жавхлант болгох буй 29хэмээн зарлиг болсон дор тэнд асан улс нь сонсоод ийн. Аянгын дуу гармуй хэмээн заримууд нь ийн. Нэгэн ангил нь түүн дор айлтгавай 30хэмээн үгүүлэлдсэн дор Ийсүс нь зарлиг болруун. Энэ дуу нь миний тул бус, харин таны тул гарвай. 31Эдүгээ энэ ертөнцийн зарганыг шийтгэхүй цаг буй бөгөөд, эдүгээ энэ ертөнцийн тэргүүлэгч нь гаргагдах буй. 32Жич би бээр газраас өргөжигдэхүй дор биедээ бүгдээрийг татасу. 33Энэ хэмээвээс ямар үхлээр нөгчихүйгөө үзүүлэхийн тул зарлиг болсон бөлгөө. 34Олон улс нь хариу үгүүлэлдрүүн. Хэристос нь мөнхөд байх буй хэмээн бид бээр тогтоолоос сонссон буй. Тийнхүү чи бээр хүн төрөлхийт нь өргөжигдэх ёст хэмээн яахин үгүүлмүюү. Энэ хүн төрөлхийт нь хэн буюу 35хэмээн үгүүлсэн дор Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Жич нэгэн өчүүхэн цаг дор таны дотор гэрэл нь баймуй. Та бээр гэрэлт буй бөгөөтөл явагтун. Тийн бус бөгөөс харанхуй нь таныг тусах болуузай. Харанхуй дор явагч нь хааш одохуйгаа эс мэдэмүй. 36Тан дор гэрэл бөгөөтөл гэрлийн хүүхэд болохын тул гэрэл дор итгэгтүн хэмээн зарлиг болоод Ийсүс нь одоод биеэ тэднээс нуувай/ 37Зүгээр тэр нь тэдний өмнө тэр мэт гайхамшгуудыг үйлдсэн боловч, тэд нь түүн дор эс итгэвэй. 38Энэ хэмээвээс Исая форофидын зарлиг бүтэхийн тул болой. Зарлиг нь ийн. Эзэн ээ, бидний сонсгосон дор хэн итгэсэн буюу. Эзэний мутар нь хэн дор илэрхийлэгдсэн буюу хэмээгдэлүгээ. 39Үүний учраас тэд нь итгэж эс чадсан буй хэмээвээс, Исаягийн бас зарлиг болсон нь ийн. 40Тэр нь тэдний нүддийг үзэгдэлгүй болгон, тэдний зүрхэдийг мэдэгдэлгүй болговой. Энэ хэмээвээс тэдний нүддээрээ үл үзэн, зүрхнээрээ үл ухан, гэмшлийг үл төрөн, миний тэднийг үл итгэхийн тул болой 41хэмээн Исая нь түүний цог жавхланг үзэн, түүний учир эш үзүүлсэндээ зарлиг болбой/ 42Тийн боловч тэргүүлэгчдийн олон нь түүн дор итгэвэй. Зүгээр фариси нараас (айж) хурлаас үл гаргагдахын тул итгэлээ эс илэрхийлэвэй. 43Тэр юуны тул хэмээвээс, тэд нь хүний хүндлэлийг Бурханы хүндлэлээс үлэмж янаглавай. 44Тэнд Ийсүс нь дуудан ийн. Над дор итгэгч нь (ямагт) над дор бус, харин намайг илгээсэн дор итгэмүй. 45Жич намайг үзэгч нь намайг илгээснийг үзмүй. 46Али хэн над дор итгэгч нь харанхуй дор бүү байтугай хэмээн би бээр гэрэл болон ертөнц дор ирсэн буй. 47Тийнхүү хэрэв али хэн миний үгсийг сонсоод эс итгэвээс, би бээр түүний зарганыг эс шийтгэмүй. Тэр юуны тул хэмээвээс, би бээр ертөнцийн зарганыг шийтгэхийн тул бус, харин ертөнцийг тонилгохын тул ирсэн болой. 48Намайг хэрэггүй болгон, миний үгсийг эс тогтоон авагч түүн дор нэгэн буруушаагч буй хэмээвээс, миний үгүүлсэн үг нь эцэс дэх өдөр түүнийг буруушаах буй. 49Тэр юуны тул хэмээвээс, би бээр өөрийн биеэс эс үгүүлмүй. Харин намайг илгээсэн эцэг нь над дор юун захихуй хийгээд юун үгүүлэхүйг зарлиг болсон буй. 50Жич түүний зарлиг нь мөнх амин мөн хэмээн би бээр мэдэмүй. Тиймийн тул би бээр юуныг ч үгүүлэхдээ эцгийн над дор зарлиг болсноор үгүүлмүй хэмээн зарлиг болжухуй.