41 Ийсүс өөр бус, харин түүний шави нар нь бафтисласан боловч 2Ийсүс нь Иованаас олон шави нар болоод бафтисласан буй хэмээн фариси нарын сонссоныг Эзэн нь айлтгаад. 3Иүдиягаас хагацаад, Калилия дор өөд болбой. 4Тэр нь Самариаг алсдахуй хэрэгт болоод. 5Якобын Ёсиб хөвгүүндээ өгсөн газрын ойр асан Самариагийн Сийкар хэмээх нэгэн балгасан дор хүрвэй. 6Якобын худаг нь тэнд бөлгөө. Тийнхүү Ийсүс нь зорилгоноос эцээд, зургаадугаар цаг болсоноо худгийн зах дор суувай. 7Түүний шави нар нь хүнснийг худалдаж аваар балгасан дор одсон бөлгөө. Самариагийн нэгэн эм нь усыг утгаар ирэвэй. 8Ийсүс нь түүн дор зарлиг болруун. (уснаас) Над дор өгч уулга. 9Самариагийн эм нь хариу айлтгаруун. Чи бээр юүдагийн хүн бөгөөтөл, Самариагийн эм агч надаас ундаан уухуйг яахин эрмүюү хэмээвээс, юдэтэн нь Самариагийн улс лугаа эс нөхцөлдөмүй. 10Ийсүс нь түүн дор хариу зарлиг болруун. Хэрэв чи бээр Бурханы өглөгийг мэдэн, усыг уулга хэмээн чамаас эрэгчийг таниваас, чи бээр түүнээс эрэх бөлгөө. Тийн бээр тэр нь чам дор амид усыг өгөх бөлгөө. 11Эм нь түүн дор айлтгаруун. Эзэн ээ, чам дор утгуургүй бөгөөд, худаг ч гүн бөгөөтөл, чам дор тэрхүү амид усан нь хаанаас буй буюу. 12Чи бээр бидэн дор энэ худгийг өгсөн бидний Якоб эцгээс их буюу. Тэр хийгээд түүний хөвгүүд ба түүний мал нь түүнээс уудаг бөлгөө. 13Ийсүс нь түүн дор хариу зарлиг болруун. Энэхүү уснаас аливаа уугч нь дахин ундаасах болоюу. 14Зүгээр миний өгөх уснаас али хэн ууваас, мөнхөд үл ундаасах. Харин миний түүн дор өгөх усан нь түүний дотор мөнх амин дор урсах булаг болох буй. 15Эм нь түүн дор айлтгаруун. Эзэн ээ, миний үл ундаасаж, энд утгаар үл ирэхийн тул тэрхүү уснаас над дор өгөн соёрх. 16Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Одоод, эрээ дуудаад янагш иртүгэй. 17Эм нь хариу үгүүлрүүн. Над дор эр үгүй. Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Над дор эр үгүй хэмээн чи бээр үнэнээр үгүүлбэй. 18Тэр юуны тул хэмээвээс, чам дор таван эр асан буй. Эдүгээ чамлугаа нөхөцсөн нь чиний эр бус. Чи бээр үнэн үг үгүүлбэй. 19Эм нь түүн дор айлтгаруун. Эзэн ээ, чамайг форофид мөн хэмээн би бээр ажигламуй. 20Бидний овог эцэг нар нь энэхүү уулны дээр шүтэж залбирдаг бөлгөө. Харин таны үгүүлэхүйгээр шүтэж залбирах ёст орон нь Ирүсалим дор буй. 21Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Эм ээ, таны эцэг дор (ямагт) энэхүү уулны дээр, (ямагт) Ирүсалим дор ч үл шүтэж залбирахуй цаг ирэх болбой. Миний хэмээснийг итгэн үйлд. 22Та бээр эс мэдсэн дүрээр шүтэж залбирмуй. Бид бээр мэдсэн дор шүтэж залбирмуй хэмээвээс, тонилгол нь юдэтэнээс гармуй. 23Зүгээр үнэн шүтэж залбирагчидын тодотгол хийгээд үнэнээр эцэг дор шүтэж залбирахуй цаг нь шадардамуй. Эдүгээ ч буй. Тэр юуны тул хэмээвээс, энэ мэтсийг эцэг нь гэгээн биедээ шүтэж залбирахуй хэрэглэмүй. 24Бурхан нь тодотгол буй бөгөөд, түүн дор шүтэж залбирагчид нь тодотгол хийгээд үнэнээр түүн дор шүтэж залбирах ёст. 25Эм нь түүн дор айлтгаруун. Хэристос хэмээгч Мисия нь ирмүй, хэмээн би бээр мэдэмүй. Тэр нь ирээд хамгийг бидэн дор мэдүүлэх буй. 26Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Чам дор үгүүлэгч би бээр тэр мөн 27хэмээн зарлиг болж атал түүний шави нар нь ирээд, түүний эм лүгээ хэлэлцэгсэнээ гайхавч, чи бээр юуныг эрмүюү, эсвээс чи бээр түүн лүгээ юун зарлиг болмуюу, хэмээн хэн ч эс асуувай. 28Тийн бөгөөд эм нь саваа орхин, балгасан дор одоод, (тэндэх) хүмүүнүүд дор үгүүлрүүн. 29Ирэгтүн. Миний хамаг үйлдсэнийг над дор үгүүлсэн хүнийг үзэгтүн. Тэр нь Хэристос биш үү 30хэмээсэн дор тэд нь балгаснаас гараад түүн дор ирэвэй. 31Тэр зуур шави нар нь гуйж түүн дор айлтгаруун. Эзэн ээ, зооглон соёрх. 32Тэр нь тэдэн дор зарлиг болруун. Над дор идэх идээн буй болой. Түүнийг та бээр эс мэдэмүй 33хэмээн зарлиг болсон дор шави нар нь өөр зуураа үгүүлэлдрүүн. Түүн дор идээнийг хэн өргөв үү. 34Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Намайг илгээсний тааллыг бүтээхүй хийгээд түүний үйлийг төгсгөхүй нь миний идээн мөн. 35Дөрвөн сар болоод хадахуй цаг ирэх буй, хэмээн та бээр үгүүлдэг биш үү. Миний тан дор үгүүлэхүй нь, мана, нүднээрээ ширтэн, тариалангуудыг үзэгтүн. Тэд нь эдүгээ ч шаралж хадагдахуяа бэлэн болбой. 36Хадагч нь хөлснийг аван, мөнх амины тул үрсийг хураамуй. Тэр хэмээвээс таригч хадагч хоёрын хамт баясалцахын тул болой. 37Тэр юуны тул хэмээвээс, үүнээр нэгэн нь таримуй, бус нэгэн нь хадамуй, хэмээсэн нь бүтсэн буй. 38Би бээр таны эс тарисныг хадахын тул таныг илгээвэй. Бусад нь хөдөлсөн бөгөөд, та бээр тэдний хөдөлмөрин дор орсон буй хэмээн зарлиг болбой. 39Тэнд тэр нь миний хамаг үйлдсэнийг над дор үгүүлбэй хэмээн тэр эмийн гэрчилсэний тул тэр балгасны Самариатнаас олон нь түүн дор итгэвэй. 40Тийнхүү тэд Самариатан нь Ийсүс дор ирээд, бидэн лугаа байж соёрх, хэмээн гуйвай. Тэр ч тэнд хоёр хоног байвай. 41Тийн бөгөөд маш олон нь түүний зарлигийн тул, итгэж. 42Эм дор ийн. Эдүгээ бид бээр чиний үгийн тул бус, харин бид өөрөө сонсоод, энэ нь Хэристос болон ертөнцийн тонилгогч мөн ахуйг мэдэмүй/ 43Тийн бөгөөд хоёр өдрийн хойно тэр нь тэндээс гараад, Калилия дор өөд болбой. 44Тэр юуны тул хэмээвээс, Ийсүс өөр гэрчлэн, форофид нь өөрийн төрөлх газар дор хүндлэлгүй буй, хэмээн зарлиг болбой. 45Тийнхүү түүний Калилия дор хүрсэн дор Калилиятан нь Ирүсалим дор найрын цаг дор түүний хамаг үйлдсэнийг үзээд, түүнийг хүндлэн авбай. Тэд хэмээвээс найр дор оддог бөлгөө. 46Тэндээс Ийсүс нь усыг үзмийн ундаан дор хувилгасан Калилиягийн Кана дор дахин өөд болбой. Тийнхүү хааны нэгэн түшмэлийн хөвгүүн нь Кафирнаүм дор өвдөж хэвтвэй. 47Тэр (түшмэл) нь Ийсүсийн Иүдиягаас Калилия дор өөд болсныг сонсоод түүн дор одож. Үхлийн ойр хүрсэн нь хөвгүүнийг эдгээхүй өөд болон соёрх хэмээн айлтгавай. 48Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Та бээр бэлгэс хийгээд гайхамшгуудыг эс үзвээс, үл итгэх буй. 49Түшмэл нь түүн дор ийн. Эзэн ээ, миний хөвгүүний үхэхээс урид өөд болон соёрх 50хэмээсэн дор Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Одтугай. Чиний хөвгүүн нь амар болбой, хэмээн Ийсүсийн түүн дор зарлиг болсныг тэр хүн нь итгэж харин зорчивай. 51Түүний яван атал түүний боолууд нь түүнийг угтан, чиний хөвгүүн нь амар болбой, хэмээн түүн дор үгүүлсэн дор 52тэр нь тэднээс түүний амарсан цагийг асуувай. Тэд нь түүн дор үгүүлрүүн. Өчигдрийн долоодугаар цаг дор халуун нь үгүй болбой 53хэмээсэн дор эцэг нь чиний хөвгүүн амар болбой, хэмээн Ийсүс түүн дор зарлиг болсон цаг мөн асныг мэдвэй. Тийн бөгөөд тэр хийгээд түүний бүлс бүгдээр итгэвэй. 54Ийсүс нь Иүдиягаас Калилия дор өөд болоод энэ хоёрдугаар гайхамшигт үйлийг үйлдвэй/.