81Ийсүс нь тосны уулан дор өөд болоод, эрт манагаар сүм дор дахин орвой. 2Тийнхүү улс бүгдээрийн түүн дор ирсэн дор тэр нь суугаад тэднийг сургавай. 3Тэнд ном заагч нар хийгээд фариси нар нь тачаангуйн хурицлыг үйлдэн атал баригдсан нэгэн эмийг түүн дор ацаран, дунд байлгаад түүн дор айлтгаруун. 4Багш аа, энэ эм нь тачаангуйн хурицлыг үйлдэн атал баригдавай. 5Моси нь тогтоолдаа тэр мэтсийг чулуудан алахуйг бидэн дор захивай. Харин чи бээр юун зарлиг болмуюу 6хэмээн үүнийг айлтгасан шалтаг хэмээвээс түүнийг торчоод буруушаахын тул бөлгөө. Зүгээр Ийсүс нь доорш бөхийж, тэднийг эс сонссон мэтээр газар дор хуруунаараа бичвэй. 7Тийн бөгөөд тэдний асуусаар ахуй дор тэр нь өөд босоод тэдэн дор зарлиг болруун. Танаас нүгэлгүй агч нь тэргүүн дэх чулууныг түүний тус хаях болтугай 8хэмээн зарлиг болоод дахин доорш бөхийж газар дор бичвэй. 9Тэд нь сонсоод өөрийн сэтгэлээр буруушаагдаад, тэргүүн дэхээс эцэс дэх хүртэл нижгээд нижгээдээр гарч, Ийсүсийг дунд агч эм лүгээ ганцаар байлгавай. 10Ийсүс нь өөд босоод, тэр эмээс өөр хэн ч эс үзэн түүн дор зарлиг болруун. Эм ээ, тэд чамайг буруушаагчид нь хаа буюу. Хэн ч чамайг буруу дор эс унагасан буюу. 11Тэр нь айлтгаруун. Эзэн ээ, хэн ч эс (унагавай). Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Тийнхүү би ч чамайг буруу дор эс унагамуй. Одоод үүнээс хойшид хилэнцийг бүү үйлд/ 12Түүнээс хойно Ийсүс нь тэдэн дор дахин зарлиг болруун. Би бээр ертөнцийн гэрэл болой. Намайг дагагч нь харанхуй дор үл яван, амины гэрэлт болох буй 13хэмээн зарлиг болсон дор фариси нар нь үгүүлрүүн. Чи бээр өөрийн биеийн учир гэрчилдэг. Чиний гэрчилэлгэ нь үнэн бус 14хэмээсэн дор Ийсүс нь хариу зарлиг болруун. Би бээр өөрийн биеийн учир гэрчлэвч, миний гэрчилэлгэ нь үнэн болой. Тэр юуны тул хэмээвээс, би бээр хаанаас ирснээ хийгээд хааш одохуйгаа мэдэмүй. Харин та бээр миний хаанаас ирсэн хийгээд хааш одохуйг эс мэдэмүй. 15Та бээр махбод биеийн ёсоор шүүмүй. Би бээр хэнийг ч эс шүүмүй. 16Харин хэрэв би бээр шүүвээс, миний шүүвэр нь үнэн буй хэмээвээс, би бээр ганцаар бус, харин би хийгээд намайг илгээсэн эцэг буй. 17Жич таны тогтоолын дотор бичигдсэн нь ийн. Хоёр хүний гэрчллэг нь үнэн буй. 18Би бээр өөрийн биеийн учир гэрчлэмүй. Бас намайг илгээсэн эцэг нь миний учир гэрчлэмүй 19хэмээн зарлиг болсноо тэд нь үгүүлрүүн. Чиний эцэг хаа буюу. Ийсүс нь хариу зарлиг болруун. Та бээр намайг эс танин, миний эцгийг ч эс танимуй. Хэрэв та бээр намайг танисан болбоос, миний эцгийг ч таних бөлгөө 20хэмээн Ийсүс нь сүмийн дотор сангийн дэргэд сурган зарлиг болбой. Тийнхүү түүний цаг ирээгүйн тул хэн ч түүнийг эс баривай. 21Жич Ийсүс нь тэдэн дор дахин зарлиг болруун. Би бээр одмуй. Тийнхүү та бээр намайг бэдрэх. Харин хилэнцэс түрээ үхэх болой юу. Миний хаа одохуй тэнд та бээр хүрч үл чадах буй. 22Юдэтэн нь үгүүлэлдрүүн. Миний хаа одохуй тэнд та бээр хүрч үл чадах буй хэмээн түүний үгүүлсэн нь юун буюу. Тэр нь аминаа таслах буюу 23хэмээсэн дор тэр нь тэдэн дор зарлиг болруун. Та бээр доороос буй. Би бээр дээрээс буй. Та бээр энэ ертөнцөөс буй. Би бээр энэ ертөнцөөс бус. 24Тиймийн тул та бээр хилэнцэс түрээ үхэх болой юу. Хэмээн би бээр тан дор зарлиг болбой. Тэр юуны тул хэмээвээс, хэрэв та бээр намайг тэр мөн хэмээн үл итгэх бөгөөс эл, та бээр хилэнцэс түрээ үхэх буй. 25Тэд нь түүн дор үгүүлрүүн. Чи бээр хэн буюу. Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Эхнээс миний тан дор үгүүлсэн тэр би мөн. 26Таны учир миний үгүүлэхүй хийгээд шигитгэхүи нь олон болой. Харин намайг илгээсэн нь үнэн буй бөгөөд, би бээр түүнээс сонссоноо ертөнц дор үгүүлмүй/ 27 (үүнийг) эцгийн учир тэдэн дор зарлиг болсныг тэд нь эс оновой. 28Тиймийн тул Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Та бээр хүн төрөлхийтийг өргөчихдөө, би бээр тэр мөн болоод, өөрийн биеэс юуныг ч эс үйлдэж, харин миний эцгийн над дор үзүүлснээр үүнийг үгүүлмүй, хэмээн та бээр онох болой юу. 29Жич намайг илгээсэн нь над лугаа буй. Эцэг нь намайг ганцаар эс орхивой. Тэр юуны тул хэмээвээс, би бээр түүн дор тааламжитыг үргэлжид үйлдмүй 30хэмээн энэ мэтээр зарлиг болохуй дор олон нь түүн дор итгэжүхүй/ 31Тийн бөгөөд Ийсүс нь түүн дор итгэлт болсон юдэтэн дор зарлиг болруун. Хэрэв та бээр миний зарлиг дор байх бөгөөс, та бээр миний шави нар үнэхээр болоод, үнэнийг онох буй. 32Тийнхүү үнэн нь таныг эрхт болгох буй. 33(заримууд нь) түүн дор хариу үгүүлрүүн. Бид бээр Абрахамын үрс агаад, хэн дор ч боолууд хэзээ ч эс болсон атал, та бээр эрхт болох буй, хэмээн чи бээр юуны тул үгүүлмүй юү 34хэмээсэн дор Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, али хэн хилэнцийг үйлдэгч нь хилэнцийн боол буй. 35Боол нь гэрийн дотор насад эс байдаг. Харин хөвгүүн нь насад байдаг. 36Тиймийн тул хэрэв хөвгүүн нь таныг эрхт болгох бөгөөс эл, та магадаар эрхэт болох болой юу. 37Таныг Абрахамын үрс мөн хэмээн би бээр мэдэмүй. Зүгээр та бээр намайг алахуяа эрмүй. Тэр юуны тул хэмээвээс, миний зарлиг нь таны дотор эс баймуй. 38Би бээр өөрийн эцэг лүгээ юун үзсэнийг үгүүлмүй. Та ч өөрийн эцэг лүгээ юун үзснийг үйлдэмүй. 39Хэмээн зарлиг болнсоноо тэд нь түүн дор хариу үгүүлрүүн. Абрахам нь бидний эцэг буй. Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Хэрэв та бээр Абрахамын үрс асан болбоос эл. Абрахамын үйлсийг үйлдэх бөлгөө. 40Харин Бурханаас сонссон үнэнээр тан дор үгүүлсэн хүн агч намайг та бээр алахуяа эрмүй. Абрахам нь энэ мэтээр үйлдсэн бус. 41Та бээр өөрийн эцгийн үйлсээр үйлдэмүй хэмээн зарлиг болсон дор тэнд нь түүн дор үгүүлрүүн. Бид бээр ёсон бусаар эс төрөгдэвэй. Бидэн дор ганц эцэг хэмээвээс Бурхан болой. 42Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Хэрэв Бурхан нь таны эцэг мөн болбоос, та бээр намайг янаглах бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, би бээр Бурханаас гараад ирсэн буй. Бас би бээр өөрийн биеэс эс ирэвэй. Харин тэр нь намайг илгээвэй. 43Та бээр миний хэлнийг юуны тул эс ономуй юу. Тэр шалтаг хэмээвээс, та бээр миний зарлигийг сонсож эс чадмуй. 44Та бээр өөрийн Сатана эцгээс буй бөгөөд, өөрийн эцгийн тааллыг бүтээхүйеэ дуршмуй. Тэр нь эхнээс үхүүлэгч болоод үнэн дор эс байвай хэмээвээс, түүний дотор үнэн үгүй буй. Тэр нь худлаар үгүүлэхүйдээ өөрийн ёсоор үгүүлмүй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь худалч болоод, (худлын) эцэг ч мөн. 45Харин миний үнэнийг үгүүлсэн дор та бээр над дор эс итгэмүй. 46Миний хилэнц үйлдсэнийг танаас хэн үзүүлж чадах буюу. Тийнхүү би бээр үнэнийг үгүүлбээс, та бээр юуны тул над дор эс итгэмүй. 47Али хэн Бурханаас агч нь Бурханы зарлигуудыг сонсмуй. Та бээр Бурханаас бус асны тул тэднийг эс сонсмуй. 48Юдэтэн нь хариу үгүүлрүүн. Чамайг Самариагийн хүн болоод, чөтгөр баригдсан хэмээн бидний үгүүлсэн нь зөв биш үү. 49Ийсүс нь хариу зарлиг болруун. Би бээр чөтгөр баригдсан бус. Зүгээр би бээр өөрийн эцгийг хүндлэмүй. Харин та бээр намайг доромжилмуй. 50Би бээр өөрийн цог жавхланг эс эрмүй. Нэгэн эрэгч хийгээд шүүгч буй болой. 51Хэрэв али хэн миний зарлигийг сахих бөгөөс, тэр нь үхлийг мөнхөд үл үзэх болой юу хэмээн би бээр тан дор магадлан үгүүлмүй 52хэмээн зарлиг болсны тул юдэтэн нь түүн дор үгүүлрүүн. Эдүгээ чамайг чөтгөр баригдсан хэмээн бид бээр мэдэмүй. Абрахам хийгээд форофид нар нь үхсэн буй. Тийн бөгөөд чи бээр ийн. Хэрэв али хэн миний зарлигийг сахих бөгөөс, тэр нь үхлийг мөнхөд үл амсах болой юу, хэмээн үгүүлмүй. 53Чи бээр бидний Абрахам эцгээс дээр буюу. Тэр нь үхсэн бөгөөд, форофид нар ч үхсэн буй. Чи бээр биеэ хэн болгомуюу 54хэмээсэн дор Ийсүс нь зарлиг болруун. Би бээр биеэ хүндлэх бөгөөс, миний хүндлэл нь юун ч бус буй. Миний эцэг нь намайг хүндлэмүй. Түүнийг та бээр өөрийн Бурхан буй хэмээн үгүүлмүй. 55Зүгээр та бээр түүнийг эс танимуй. Хэрэв би бээр түүнийг эс танимуй хэмээн үгүүлэх бөгөөс, би бээр тан лугаа адил худалч болох бөлгөө. Зүгээр би бээр түүнийг танин, түүний зарлигийг сахимуй. 56Таны Абрахам эцэг нь миний өдрийг үзэхүй дор ихэд жаргаж, түүнийг үзээд баясвай. 57Юдэтэн нь түүн дор үгүүлрүүн. Чам дор тавин насан хүрээгүй атал, чи бээр Абрахамыг үзсэн буюу 58хэмээсэн дор Ийсүс нь тэдэн дор ийн. Абрахамын аснаас урид би бээр буй амуй 59хэмээн зарлиг болсон дор тэд нь түүнийг чулуудахын тул чулуудыг аван баривай. Харин Ийсүс нь нууж, тэдний дунд өөд болоод сүмээс гарвай/.