11

1Мэхт жигнэхүй нь Яхова дор жигшүүр буй, зүгээр зөвт жигнэхүй нь түүн дор тааламжтай. 2Оморхогийн ирэхүй дор ичгүүр ч ирмүй. Зүгээр номгонууд нь сэцэн буй. 3Зөвтнүүдийн шударга нь тэднийг удирдах буй. Зүгээр мэхтнүүдийн хазгай явдал нь тэднийг хоосруулах буй. 4Баяжил нь хилэнгийн өдөр тусгүй. Зүгээр зөв нь үхлээс аврамуй. 5Төв явдалтны зөв нь тэднийг удирдах буй. Зүгээр хилэнцтэн нь өөрийн хилэнцээр унах буй. 6Шулуутны зөв нь тэднийг тонилгох буй. Зүгээр мэхтэн нь өөрийн буруугаар баригдах буй. 7Хилэнцэтийн үхэх цаг дор түүний хүлээлгэ нь эвдрэх буй. Бас буруутаны найдлага нь эвдрэх буй. 8Зөвт нь зовлонгоос тонилгогдох бөгөөд түүний оронд хилэнцэт нь орох буй. 9Мэхт хүн нь амнаараа өөрийн дэргэд ахуйг эвдрүүлмүй. Зүгээр зөвтнүүд нь мэдлэгээр тонилгогдох буй. 10Хэзээ зөвтнүүд дор сайн болохуй дор балгасан нь баясах буй. Зүгээр хилэнцтэний эвдрэхүй дор цэнгэлдэлгэ буй. 11Шударгуудын адистидаар балгасан нь өргөмжлөгдөх буй. Зүгээр хилэнцтэний амнаар тэр нь хөмрүүлэгдэх буй. 12Ухаангүй хүн нь бус хүнээс жигшмүй. Зүгээр ухаантай хүн нь дуунгүй баймуй. 13Чалчигч хүн нь нууцуудыг илэрхийлэн явамуй, зүгээр итгэлтэй сэтгэлт хүн нь тэр мэт юмыг нуумуй. 14Зөвлөөгүй ахуй дор улс нь унамуй. Зүгээр олон зөвлөөн нь найдамжтай буй. 15Бусдын тул гар даагч нь аргагүй зовох буй. Зүгээр гар даахуй өшөөлөгч нь аймшиггүй буй. 16Хайрт эхнэр нь хүндлэлийг барих бөгөөд, хүчитнүүд нь баяжилыг барих буй. 17Хайрт хүн нь өөрийн сүнсэн дор сайныг үйлдэмүй. Зүгээр хайргүй хүн нь өөрийн биеийг зовоомуй. 18Хилэнцэт нь мэхтэй үйлийг үйлдэмүй. Зүгээр зөвийг сацагч дор итгэлт шан болох буй. 19Зөв нь амин дор хүргэдэг мэт, түүнчлэн мууг дагагч нь өөрийн тул дагамуй. 20Хазгай зүрхтэн нь Яхова дор жигшүүр буй. Зүгээр төгс явдалтан нь түүн дор тааламжтай буй. 21Гарууд нь нийлэлцэвч, хилэнцтэн нь засаглалгүй үл байх буй. Зүгээр зөвтний үрс нь тонилгогдох буй. 22Алтан сүйх нь гахайн хамар дор мэт, түүнчлэн ухваргүй үзэсгэлэнтэй эхнэр буй. 23Зөвтний хүсэл нь гагцхүү сайн буй, зүгээр хилэнцтэний хүлээлгэ нь хилэн буй. 24Заримууд нь тархаавч нэммүй. Зүгээр бус заримууд нь илүүг баривч ядуурмуй. 25(Бусдыг) адислагч нь цадах бөгөөд (бусдыг) услагч өөрөө услагдах буй. 26Али хэн талхныг хураан хадгалагч түүнийг улс нь хараах буй. Зүгээр түүнийг худалдагчийн тэргүүний дээр адистид нь тогтох буй. 27Сайныг эрэгч нь хайрыг олмуй, зүгээр мууг бэдрэгчийн дээр (муу ч) хүрмүй. 28Өөрийн баяжил дор найдагч нь унах буй. Зүгээр зөвтөн нь модны гишүүн мэт ургасаар байх буй. 29Өөрийн гэрийн гэнүүлэгч нь салхиныг эзлэх буй. Бас тэнэг нь ухаат дор зарагдах буй. 30Зөвтийн үрс нь амины мод буй. Бас сүнснүүдийг олзлогч нь сэцэн буй. 31Мана, зөвт нь дэлхийн дээр шагнагдах буй, түүнээс хилэнцэт хийгээд буруут нь үлэмж (шагнагдах буй).