29

1Олонтаа зэмлэгдэн атлаа хүзүүнээ хатуу болгогч хүн нь авралгүйгээр гэнэт эвдрэх буй. 2Зөвтний хүчит болохуй дор улс нь баясмуй, зүгээр муу хүний тэргүүлэхүй дор улс нь гашуудмуй. 3Сэцнийг янаглагч хүн нь эцгээ баясгамуй, садар эмс лүгээ нөхцөгч нь зөөрөө үгүй болгомуй. 4Хаан нь шүүвринээрээ тогтоомуй, зүгээр бэлгүүдийг авагч нь түүнийг эвдмүй. 5Нөхрөө өнгөлөгч хүн нь түүний хөлийн тул өгөөшийг татмуй. 6Муу хүний буруу дор нэг гөлмий буй, зүгээр зөвт нь дуулж баясах буй. 7Зөвт хүн нь үгээгүйнүүдийн шүүвринийг мэдэмүй, зүгээр буруут хүн нь мэдлэгийг үл ухамуй. 8Элэглэгч улс нь балгасны дотор хутгаллыг үүсгэмүй, зүгээр сэцэнүүд нь хилэнг буцаамуй. 9Сэцэн хүн нь тэнэг лүгээ заргалдахуй дор, түүний хилэнлэхүй дор эсвээс инээхүй дор тэр нь амаргүй буй. 10Цусны улс нь зөвтийг өшөөлмүй, зүгээр шулуунууд нь түүний аминыг (аврахыг) бэдэрмүй. 11Тэнэг нь хамаг сэтгэлээ илэрхий болгомуй, зүгээр сэцэн хүн нь хойд цаг болтол үүнийг (дотороо) байлгамуй. 12Худлыг чагнагч тэргүүлэгч нь өөрийн хамаг зарц нарыг буруут болгомуй. 13Үгээгүй хүүхэн их мэхт хүн нь хамтаар учралдамуй, Яхова нь хоёуланы нүддийг гийлгэмүй. 14Үнэнээр үгээгүйнүүдийг шүүгч хааны ширээн нь хэзээд тогтоогдох буй. 15Таяг хийгээд зэмлэлгэ нь ухварыг өгмүй, зүгээр орхигдсон хөвгүүн нь эхээ ичүүлмүй. 16Хилэнцэтнүүдийн олон болохуй дор буруу ч их болох буй, зүгээр зөвтнүүд нь тэдний уналгыг үзэх буй. 17Хөвгүүнээ зэмлэн үйлд, тийн бөгөөд тэр нь чамайг амуулан, чиний сүнсэн дор жаргалыг өгөх буй. 18Үзэлгэн үгүйгээр улс нь муудах буй, зүгээр зарлигийг сахигч нь амгалан мөн. 19Мэдэн атлаа үл үгүүлэгч зарц нь үгсээр үл сургагдах буй. 20Чи бээр үгсээрээ яарахуй хүнийг үзвээс, түүнээс тэнэг нь найдамжтай буй. 21Өөрийн боолыг бага наснаас тансагаар тэжээгч нь, эцсээ хөвгүүн мэт болгох буй за. 22Хилэнт хүн нь хэрэлдэлгийг хүн нь хэрэлдэлгийг үүсмүй, бас уурлалт хүн нь их хилэнцэт буй. 23Хүний оморхог нь түүнийг унагах буй, зүгээр доорд сэтгэлт хүн нь хүндлэлт байх буй. 24Хулгайч лугаа хувит бологч нь өөрийн сүнснээ өшөөлмүй, тэр нь хараалгыг сонсовч үл үзүүлмүй. 25Хүнээс айхуй нь урхийг хүргэмүй, зүгээр Яхова дор найдагч нь аймшиггүй байх буй. 26Тэргүүлэгчийн хайрыг олнууд нь эрмүй, зүгээр хүний шүүвэр нь Яховагаас буй. 27Буруут хүн нь зөвтнүүд дор жигшүүрт хийгээд, бас шударга явдалт хүн нь буруут хүн дор жигшүүрт буй.