14

1Аливаа сэцэн эхнэр нь гэрээ үүдмүй. Зүгээр ухаангүй эхнэр нь гараараа түүнийг эвдмүй. 2Шулуунаар явагч нь Яховагаас аймуй, зүгээр хазгай явдалт нь түүнээс жигшмүй. 3Тэнэгийн амны дотор оморхогийн гишүүн буй. Зүгээр сэцэнүүдийн уруулууд нь тэднийг сахимуй. 4Шаргүй газар дор идэхүй нь цэвэр буй. Зүгээр шарын хүчинээр олз их буй. 5Үнэн гэрч нь хуурмагаар үл үгүүлэх буй. Зүгээр хуурмагч гэрч нь худлаар үгүүлэх буй. 6Элэглэгч нь сэцнийг бэдрэвч үл олмуй. Зүгээр мэдлэг нь ухаант дор хямд буй. 7Чи бээр тэнэгийн уруулуудын дотор мэдлэггүй хэмээн үзвээс, түүнээс салан үйлд. 8Ухаатай хүний сэцэн нь түүний замыг ухахын тул болой. Зүгээр тэнэгүүдийн тэнэглэл нь мэх буй. 9Тэнэгүүд нь нүглийн учир элэглэмүй. Зүгээр шулуутны дотор хайр буй. 10Зүрхэн нь өөрийн гашуудлыг мэдэмүй. Бас бусад нь түүний баясгалан дор үл оролцмуй. 11Хилэнцтэний гэр нь эвдрэх буй. Зүгээр зөвтний гэр нь бүтээмжтэй болох буй. 12Зарим зам нь хүн дор сайнаар үзэгдэвч, харин түүний эцэс нь үхлийн зам буй. 13Инээлтэн дор ч зүрхэн нь (заримдаа) гашуудалт буй. Тэр мэт жаргалангийн эцэс нь гашуудал буй. 14Зүрхнээр хазгай хүн нь өөрийн явдлаар цадах буй. Зүгээр сайн хүн нь өөрийн үйлсээр ханах буй. 15Гэнэнүүд нь аливаа үгэн дор итгэмүй. Зүгээр сэцэн хүн нь замаа сайтар ажигламуй. 16Сэцэн хүн нь айж муугаас хагацамуй. Зүгээр тэнэг нь бурууг үйлдсээр үл аймуй. 17Түргэнээр хилэгнэх хүн нь ухваргүйгээр үйлдэмүй. Бас муу санаачлалгат хүн нь өшөөлөгдөх буй. 18Гэнэнүүд нь тэнэглэлийг өмч болгон авмуй, зүгээр сэцэнүүд нь мэдлэгээр титэмлэгдэмүй. 19Муунууд нь шулуутны өмнө мөргөх бөгөөд, хилэнцтэн нь зөвтийн хаалганы дэргэд мөргөх буй. 20Үгээгүй хүн нь өөрийн шадар агч дор өшөөлөгдмүй. Зүгээр баян хүн дор олон янаглагчид буй. 21Өөрийн шадар агчийг хөнгөлөгч нь хилэнцийг үйлдэмүй. Зүгээр үгээгүйнүүдийг хайрлагч тэр амгалан буй. 22Мууг санаачлагчид нь төөрдөг биш үү. Зүгээр сайныг санаачлагчид дор өршөөл хийгээд үнэн болох буй. 23Хамаг хөдөлмөр дор ашиг буй. Зүгээр уруулуудын үгс нь үгээгүй болгомуй. 24Сэцэнүүдийн титэм нь тэдний баяжил буй. Зүгээр тэнэгүүдийн тэнэглэл нь тэнэглэл мөн. 25Үнэн гэрч нь аминуудыг аврамуй. Зүгээр мэхтэй (гэрч нь) худлаар үгүүлмүй. 26Яховагаас айхуй нь их найдамжтай буй бөгөөд тэр нь өөрийн хүүхэд дор халхлах газар буй. 27Үхлийн урхинуудаас зайлахын тул, Яховагаас айхуй нь амины булаг буй. 28Олон улсаас хааны хүндлэл буй. Зүгээр өчүүхэн улсаас тэргүүлэгчийн эвдрэлгэ буй. 29Хилэн дор удаан хүн нь их сэцэн буй. Зүгээр түргэнээр хилэгнэгч нь тэнэглэлийг өргөмжлөмүй. 30Эрүүл зүрхэн нь биеийн амин буй. Зүгээр атаархал нь яснууд дор өмхий буй. 31Үгээгүйг дарагч нь түүнийг бүтээгчийг доромжилмуй. Зүгээр түүнийг хүндлэгч нь үгээгүйг хайрламуй. 32Хилэнцэт нь өөрийн муугаар аваачигдамуй. Зүгээр зөвт нь үхэх цаг тураа найдлагат буй. 33Сэцэн нь ухаатайн зүрхэн дор тогтмуй. Зүгээр тэнэгүүдийн дотор агч нь мэдэгдэмүй. 34Зөв нь улсыг өргөмжлөмүй. Зүгээр хилэнц нь улсын ичгүүр буй. 35хааны хайр нь сэцэн боол дор буй, зүгээр түүний хилэн нь ичүүлэгч дор буй.