9

1Сэцэн нь өөрийн гэрийг үүдээд, түүний долоон баганыг цавчсан буй. 2Тэр нь малуудаа алж, дарснаа холиж ширээнээ бэлтгэмүй. 3Тэр нь охидоо илгээж, балгасны өндөр газад дор ийн дуудруун, 4али хэн гэнэн болбоос эл, тэр нь янагш орох болтугай. Ухаангүй хүн дор тэр нь ийн үгүүлрүүн, 5миний талхнаас идэн, миний дарснаас уухаар ирэгтүн. 6Ухаангүйнүүдийг орхин, амид бологтун. Ухварын замаар явагтун. 7Али хэн элэглэгчийг зэмлэгч нь биедээ ичгүүрийг авах бөгөөд али хэн хилэнцэтийг зэмлэгч нь жимт болох буй. 8Элэглэгчийн чамайг үл өшөөлөхийн тул түүнийг зэмлэн бүү үйлд, ухаантыг зэмлэн үйлд. Тийн бөгөөд тэр нь чамайг янаглах буй. 9Сэцэн хүнийг сурган үйлд, тийн бөгөөд тэр нь үлэмж сэцэн болох буй. Зөвтийг сурган үйлд, тийн бөгөөд тэр нь сурлагаа нэмэх буй. 10Яховагаас айхуй нь сэцний эхэн буй, ариунуудыг мэдэхүй нь ухвар буй. 11Тэр юуны тул хэмээвээс, надаар чиний өдрүүд нь олон болох бөгөөд чиний амины насан нь нэмэгдэх буй. 12Хэрэв чи бээр сэцэн болох бөгөөс, өөрийн тул сэцэн болох буй, харин хэрэв чи бээр элэглэвээс, чи ганцаар түүнийг эдлэх буй. 13Ухаангүй гэргий нь чимээт хийгээд гэнэн болон юуныг ч үл мэдэмүй. 14Тэр нь өөрийн гэрийн үүдний дэргэд, балгасны өндөр газар дор суудаг ширээний дээр суун, 15өөрийн цэх замаар явагчидыг дуудруун, 16али хэн гэнэн болбоос янагш ортугай, бас ухаангүй хүн дор ийн, 17хулгайлсан уснууд нь амтат хийгээд нууцын талх нь сайхан хэмээн үгүүлмүй. 18Зүгээр тэнд үхэгсэд буй бөгөөд түүний айлчид нь тамын гүнүүд дор буй хэмээн тэр нь үл мэдэмүй.