21

1Хааны зүрхэн нь усны урсгал мэт Яховагийн мутар дор буй, тэр нь өөрийн тааллаар түүнийг эргүүлмүй. 2хүний аливаа зам нь түүний нүдэн дор зөв, зүгээр Яхова нь зүрхэдийг ялгамуй. 3Зөв хийгээд шүүврийг үйлдэхүй нь Яхова дор тахилаас үлэмж тааламжит буй. 4Өндөр нүдэн хийгээд бардам зүрхэн ба хилэнцтэний гэрэл нь нүгэл буй. 5Шамдалтнуудын санаан нь элбэг дор хүрмүй, зүгээр яарагчидын (санаан) нь ганц ядуурахуй дор хүрмүй. 6Хуурмагч хэлнээр зөөрийг ологч нь дэмийлэл хийгээд үхлийн өгөөшийг дагамуй. 7Хилэнцтний тонолго нь тэднийг айлгамуй, зүгээр тэд нь шүүвринийг үйлдэхүй дор үл дуршмуй. 8Муу хүний зам нь хазгай буй, зүгээр ариун хүн нь явдлаар шулуун буй. 9Хэрүүлч гэргий лүгээ уужим гэр дор суухаас, гэрийн дээврийн нэг булан дор суухуй нь дээр буй. 10Хилэнцэтийн сүнсэн нь мууг хүсмүй, түүний нөхөр ч түүний өмнө хайрыг үл олох буй. 11Элэглэгчийг засаглахуй дор гэнэн хүн нь сэцэн болох буй, сэцэн хүн нь сургагдахуй дороо мэдлэгийг олох буй. 12Зөвт хүн нь хилэнцэтийн гэрийг тодорхойгоор ажигламуй, харин хилэнцэт хүн нь (ганц) мууг санамуй. 13Али үгээгүйн бархирлаас чихнээ бөглөгч тэр, өөрөө дуудахуй дор үл сонсдох буй. 14Нууцаар (өгтсөн) бэлэг нь хилэнг намхруулах бөгөөд, өвөр дор агч бэлэг нь уурлалыг намхруулмуй. 15Шүүвринийг үйлдэхүй нь зөвт дор жаргалан болох буй, зүгээр бурууг үйлдэгчид дор хоосрууллага болох буй. 16Сэцний замаас төөрөгч хүн нь үхэгсдийн чуулганы дотор байх буй. 17Жаргалыг янаглагч нь ядуурах бөгөөд, архи хийгээд тосныг янаглагч нь үл баяжих буй. 18Хилэнцэт нь зөвтийн тул арилж болох бөгөөд, мэхт нь шулуун хүний тул арилж болох буй. 19Хэрүүлч хийгээд хилэнт гэргий лүгээ суухаас, гови газар дор суухуй нь дээр буй. 20Хүсэмжтэй сан хийгээд тос нь сэцэн хүний нутаг дор баймуй, зүгээр тэнэг хүн нь тэднийг залгимуй. 21Зөв хийгээд өршөөлийг дагагч нь амин хийгээд зөв ба хүндлэлийг олох буй. 22Сэцэн хүн нь хүчитнүүдийн балгасныг авирч, тэдний хүчит халхыг унагах буй. 23Өөрийн аман хийгээд хэлнээ сахигч нь сүнснээ зовлонгоодаас сахимуй. 24Оморхог хилэнгээр явагч нь, оморхог бардам элэглэгч хэмээх нэрт мөн. 25Залхуу хүний хүсэл нь түүнийг үхүүлмүй, тэр юуны тул хэмээвээс, түүний гар нь хөдлөхийг үл дурламуй. 26Тэр нь өдөр бүхэн ихэд хүсмүй, зүгээр зөвт нь өгөхөө үл хайрламуй. 27Хилэнцтний тахил нь (Яхова дор) жигшүүр буй, тэр нь муу сэтгэлээр ацарагдаваас үлэмж муу болой. 28Хуурмагч гэрч нь эвдрэх буй, тэр юуны тул хэмээвээс, сонсогч хүн нь үргэлжид үгүүлэх буй. 29Хилэнцэт хүн нь нүүрээ хатуу болгомуй, зүгээр шударга хүн нь замаа санаачилмуй. 30Яховагийн тус сэцэн ч ухвар ч зөвлөөн ч үгүй. 31Мори нь дайны өдрийн тул бэлтгэгдэмүй, зүгээр аврал нь Яховагийн буй.