16

1Хүн нь өөрийн санаагаа бэлэдмүй, зүгээр хэлний хариу нь Яховагаас болой. 2Хүний хамаг явдал нь түүний нүдэн дор ариун буй, зүгээр Яхова нь сэтгэлүүдийг шинжилмүй. 3Өөрийн үйлсийг Яхова дор тушаан өгөгтүн, тийн бөгөөд чиний туурвилууд нь тогтоогдох буй. 4Яхова нь хамагуудыг өөрийн тул үйлд, хилэнцэтийг ч муу өдрийн тул үйлдсэн буй. 5Хамаг оморхог зүрхтнүүд нь Яхова дор жигшүүр буй, гарууд нь нийлэлцвээс тэд нь жимгүйгээр үл байх буй. 6Өршөөл хийгээд үнэнээр нүгэл нь өнгөрүүлэгдэмүй, бас Яховагаас айхуйгаар хүмүүнүүд нь муугаас зайлмуй. 7Хэзээ али хэний явдал нь Яхова дор тааламжтай болохуй дор, тэр нь түүний дайсан-нуудыг түүн лүгээ эвт болгомуй. 8Зөвөөр агч өчүүхэн нь олон буруут олзоос дээр буй. 9Хүний зүрхэн нь түүний замыг санаачилмуй. Зүгээр Яхова нь түүний мөрийн гишгэдэлийг тогтоомуй. 10Хааны уруулууд дор сэцэн үг болох ёст буй, тийн бөгөөд түүний аман нь шүүврин дор үл эндэх буй. 11Зөвт жиннүүр хийгээд фаса нь Яховагийн буй, уутын хамаг фасанууд нь түүний үйлдвэр буй. 12Хаадын бурууг үйлдэхүй нь жигшүүр буй, тэр юуны тул хэмээвээс, хааны ширээ нь зөвөөр тогтмуй. 13Зөвт уруулууд нь хаад дор тааламжтай (болох ёстой) буй, бас тэр нь шулуун үгийг янаглах ёстой. 14Хааны хилэн нь үхлийн элчис буй, зүгээр сэцэн хүн нь түүнийг намхруулах буй. 15Хааны нүүрийн гэрэл дор амин буй, түүний хайр нь хойтхи борооны үүлэн мэт буй. 16Алтнаас сэцнийг олохуй нь ямар дээр буй, бас ухааныг олохуй нь мөнгөнийг сонгохоос ямар дээр буй. 17Муугаас зайлах зам нь шулуутны буй, бас замаа сахигч нь өөрийн сүнснийг хадгалмуй. 18Эвдрэлээс урид оморхог буй бөгөөд, унахаас урид бардам сэтгэл буй. 19Номгонууд лугаа номгон сэтгэлт байхуй нь, оморхогууд лугаа олзыг хуваахуйгаас дээр буй. 20Хэрэг дор сэцэн хүн нь сайныг олох буй, харин Яхова дор найдагч нь амгалан мөн. 21Зүрхнээр сэцэн хүн нь ухаатайгаар нэрлэгдэх буй, бас амттай уруулт нь сургаалыг ихтгэх буй. 22Али хэн дор сэцэн буй болбоос, тэр нь түүн дор амины булаг буй. Зүгээр тэнэгүүдийн сургаал нь тэнэглэл мөн. 23Сэцэн хүний зүрхэн нь түүний амныг сурган, түүний уруулууд дор сургаалыг нэммүй. 24Зөөлөн үгс нь балын сав мэт сэтгэл дор амттай бөгөөд, яснууд дор эдгээлгэ буй. 25Зарим зам нь хүн дор шулуун мэт боловч, түүний эцэс нь үхэл дор хүргэмүй. 26Хөдлөгч нь өөрийн тул хөдөлмүй, тэр юуны тул хэмээвээс, түүний аман нь хүсмүй. 27Хилэнцэт хүн нь мууг малтамуй, түүний уруулууд дор бадрангуй гал мэт буй. 28Хазгай хүн нь эв үгүйг цацмуй, бас хэрэлдэгч хүн нь ойр янагуудыг салгамуй. 29Дээрэмдэгч хүн нь өөрийн шадар агчийг мэхэлж сайн бус зам дор оруулмуй. 30Тэр нь буруутнуудыг санаачлахын тул нүддээрээ аниж, уруулуудаа хөдөлгөж, мууг бүтээмүй. 31Буурал толгой нь зөвт замаар олдвоос эл чимэгт титэм мөн. 32Хилэн дор удаан хүн нь хүчитээс дээр бөгөөд, өөрийн сэтгэлийг тэргүүлэгч нь балгасныг авагчаас дээр буй. 33Шавга нь хормой дор орхигдмуй. Зүгээр түүнийг тогтоох нь Яховагийн буй.