8

1Сэцэн нь үл дуудмуй уу, ухвар нь дуугаа үл гаргамуй уу. 2Тэр нь өндөр ордын орой дор ба замын дээр агч мөрийн орон дор зогсон баймуй. 3хаалганы дэргэд, балгасны орлого дор, үүдний орлого дор тэр нь ийн дуудмуй, 4Хүмүүнүүд ээ, би бээр таныг дуудмуй. Миний дуун нь хүний хөвгүүн дор буй. 5Гэнэнүүд ээ, сэцнийг ухагтун, ухаангүйнүүд ээ, ухаант бологтун. 6Та бээр сонсогтун. Тэр бээр сайнуудыг үгүүлэх буй. Миний уруулыг нээхүй нь зөв болох буй. 7Миний аман нь үнэнийг үгүүлэх буй. Зүгээр хилэнц нь уруул дор жигшүүрт буй. 8Миний амны хамаг үгс нь зөв бөгөөд, тэдний дотор хуурмаг хазгай юун ч үгүй. 9Тэд бүгдээр нь ухагч дор илэрхий бөгөөд, мэдлэгийг ологч дор зөв буй. 10Миний сургаалыг цагаан мөнгөнөөс дээр хэрэглэн, мэдлэгийг болгомол алтнаас дээр авагтун. 11Тэр юуны тул хэмээвээс, сэцэн нь эрдэнийн чулуунаас сайн бөгөөд хамаг хүсэмжтэйнүүд нь түүн лүгээ адил бус. 12Сэцэн хэмээгч би бээр ухвар лугаа суун, гүн санааны мэдлэгийг олмуй. 13Яховагаас айхуй нь юун буй хэмээвээс бурууг өшөөлөхүй тэр болой. Би ч оморхог хийгээд бардам ба муу зам хийгээд буруут амныг өшөөлмүй. 14Над дор зөвлөөн хийгээд сэцэн буй, над дор ухвар хийгээд хүчин буй. 15Надаар эзэд нь эзэлдэг бөгөөд, тэргүүлэгчид нь зөвийг тогтоомуй. 16Надаар тэргүүлэгчид хийгээд ноёд ба дэлхийн хамаг шүүгчид нь тэргүүлмүй. 17Намайг янаглагчидыг би ч янагламуй, намайг эрт бэдрэгчид нь намайг олох буй. 18Надлугаа баяжил хийгээд хүндлэл ба, тогтворт хийгээд зөвт зөөр буй. 19Миний үр нь алтнаас болон эрхэм алтнаас ч дээр бөгөөд, миний өсгөвөр нь болгомол цагаан мөнгөнөөс дээр буй. 20Би бээр зөвийн замаар, шүүврийн мөрийн дотор удирдах буй. 21Тэр хэмээвээс намайг янаглагчидыг зөөртэй болгохын тул болой. Би ч тэдний санг дүүргэх буй. 22Яхова нь өөрийн явдлын эхэн дор, өөрийн эрт үйлдвэрээс намайг эдэлсэн бөлгөө. 23Би бээр мөнхөөс дэлхийн байхуйгаас урид эхэн дор босгогдсон бөлгөө. 24Гүний байхуйгаас урид хийгээд уснаар урсагч булгуудын үгүй цаг дор би бээр төрөгдсөн бөлгөө. 25Хаднуудын тогтохоос урид, уулнуудаас урид би төрөгдсөн бөлгөө. 26Түүний ертөнц хийгээд хээр ба дэлхийн эхний тоосоныг бүтээгээгүй цаг дор (би буй бөлгөө). 27Түүний огторгуйг бүтээхүй дор би тэнд бөлгөө. Түүний гүний нүүр дор хязгаарыг тавихуй дор, 28түүний үүлнийг дээр тогтоохуй дор, түүний гүний булгууд хүчлүүлэхүй дор, 29усад бээр түүний зарлигийг үл өнгөрөхийн тул түүний далай дор зарлиг болсон цаг дор, түүний ертөнцийн сууриныг тогтоосон цаг дор 30би бээр түүний дэргэд буй бөгөөд түүн лүгээ өргөгдсөн бөлгөө. Би бээр өдөр бүр түүний баясгалан бөгөөд, түүн лүгээ хэзээ ч баяссан бөлгөө. 31Би бээр түүний нутагтай газар дор баяссан бөгөөд, миний баясгалан нь хүний хөвгүүн лүгээ бөлгөө. 32Тиймийн тул эдүгээ хүүхэд ээ, намайг сонсон үйлдэгтүн. Тэр юуны тул хэмээвээс, миний замуудыг сахигчид нь амгалан мөн. 33Сургаалыг сонсон, ухаатай бологтун, түүнийг бүү орхигтун. 34Намайг сонсогч миний хаалганы дэргэд сэрэнхийлэгч, миний үүдний өмнө өдөр бүр хүлээгч хүн нь амгалан мөн. 35Тэр юуны тул хэмээвээс, намайг ологч нь аминыг олж, Яховагаас хайрыг хүртэх буй. 36Зүгээр (миний тус) хилэнцийг үйлдэгч нь өөрийн сүнснийг хорломуй. Намайг өшөөлөгч бүгдээр үхлийг янагламуй.